gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЦАГ УУРЧ: Цасан бороо ордог

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-06-21
20
Twitter logo
Г.Тэгшсүрэн
20
Twitter logo
Нийгэм
2024-06-21
ЦАГ УУРЧ: Цасан бороо ордог

“Хайрт минь чи бороо

Харин би чинь цас”...

“Цасан бороо” гэх нэртэй энэ дууг хит болж байх үед утгын алдаатай гэж боддог байв. Гэтэл цаг уурын салбарт “цасан бороо” гэдэг ойлголт байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, бороо цас нэг зэрэг орох боловч их төлөв бороо зонхилж орохыг “цасан бороо” гэж цаг уурчид тодорхойлдог аж. Энэ тодорхойлолт өмнө нь байсан уу, эсхүл сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотойгоор нэмэгдсэн үү гэвэл цаг уурын салбарт  анхнаасаа байсан ойлголт гэнэ.

Мөн сонирхуулахад цаг уурчид  дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ны хооронд орсон бороог хур тунадас гэж нэрлэдэг юм байна. Ингээд дараа оны дөрөвдүгээр сарын 1-ныг хүртэл цас орно гэж мэдээлдэг аж. Гэтэл энэ оны арваннэгдүгээр сарын дундуур бороо орсон нь нэр томьёогоо өөрчлөх шаардлагатай болсныг цаг уурчдад харуулжээ. Энэ мэтчилэн тэнгэрийн аашийг алдалгүй шинждэг тэдэнд уур амьсгалын өөрчлөлт их, бага хэмжээгээр мэдрэгдэх болсон байна.

Энэ мэтчилэн сонирхолтой яриа өрнүүлсэн, сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Цаг уур орчны шинжилгээний газраас  өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад, МУСГЗ сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэн, “NTV” телевизийн цаг агаарын мэдээний хөтлөгч Б.Өнөболд нарын хүмүүс хүрэлцэн ирж, сонирхолтой яриа өрнүүлэв.

Цаг агаарын урьдчилсан мэдээг 6, 12 цаг, 1, 5 хоног гэх мэт хугацаагаар гаргадаг. Зарим өдрийн мэдээ “Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ” гэх тодотголтой эхэлсэн байдаг. Хэрэв ийм эхлэлтэй мэдээ уншсан бол гамшигт үзэгдэл болох нь гэж ойлгох хэрэгтэй. Харин зарим мэдээ “Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд” гэж эхэлсэн байдаг. Энэ тохиолдолд гамшигт үзэгдэл болж магадгүй гэж анхааруулж байна гэж ойлгох нь зөв аж.

Энэ мэтчилэн цаг уурын байгууллагаас гаргаж буй мэдээ бүр нарийн өгүүлэмжтэй, ялгаатай байдгийг цаг уурчид хэллээ. Мөн цаг агаарын мэдээг өнгөөр ялган ойлгох боломжтой. Тухайлбал, анхааруулах мэдээ шар өнгөтэй байхад сэрэмжлүүлэх мэдээ улбар шар өнгөтэй байна.

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн ерөнхий инженер М.Батжаргал “Улаанбаатарт -15 градус эсхүл -16 градус хүйтэн байна гэхэд энгийн иргэдэд энэ төдийлөн ялгаатай, хамаатай биш санагдана. Гэхдээ энэ 1 градусыг цаг уурч андуураад буруу мэдээлбэл үүний цаана эдийн засгийн хохирол амсаж болно.

Жишээ нь, дулааны цахилгаан станцууд цаг агаарт тааруулж дулаанаа үйлдвэрлэж байгаа. Өнөөдөр -16 градус хүйтэн гээд үүнд тааруулж дулаан үйлдвэрлэнэ. Гэтэл үнэндээ цаг агаар -15 градус байвал үр ашиггүй дулаан үйлдвэрлэсэн болж таарна. Салхины хурд ч бас айхавтар ширүүсэхгүй л бол хүмүүст 5 эсхүл 8 метр, секунд байх нь хамаагүй. Гэвч сэргээгдэх эрчим хүчний эx үүсвэрийг гаргаж авдаг салхин цахилгаан станцад энэ чухал” гэлээ.

Цаг агаарын мэдээг боломжтой бол аймаг, сум бүр багаар нарийвчилж мэдээлмээр санагддаг. Ингэвэл малчдад маш хэрэгтэй.

ЦУОШГ-ын харьяа Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргадаг. Энэ оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар нутгийн 70 гаруй хувьд цастай, ихэнх нутгаар 5-33 см, хунгарлаж шуурсан газраа 70 см хүртэл зузаан цастай байна.

МУСГЗ сэтгүүлч,цаг уурч Д.Шагдарсүрэн “Баруун таван аймгийн малчдын зөвлөгөөн Ховд аймагт саяхан боллоо. Аймгийн Засаг даргын урилгаар би очиж оролцоод ирсэн. Учир нь малчид намайг ирээч гэж урьж, цаг агаарын тухай яриа хийхийг хүссэн байна.

Сүхбаатар аймагт мөсөн зудын хэмжээнд нөхцөл хүндэрчээ. Өвс, цас мөсний дунд хавчуулагдаад хөлдчихсөн. Мал малтаж идэх боломжгүй болсон байна. Бид цаг агаарын мэдээг боломжтой бол аймаг, сум бүр багаар нарийвчилж мэдээлмээр санагддаг. Ингэвэл малчдад маш хэрэгтэй.

Мөн цаг агаар тайлбарладаг сэтгүүлчид газар зүйн, тэр дундаа физик газарзүйн мэдлэгээ ахиулж, ийм зурагтай ажиллаж сурмаар санагддаг. Зөвхөн Хүрэн бэлчир гээд л яриад байх биш шар ус, хар усны хөндий гэж хаана байгааг мэдэх хэрэгтэй” гэлээ.

Цаг уурчид цаг агаарын урьдчилсан мэдээг гаргадаг. Тэднийг цагдаагийн мөрдөгч нартай зүйрлэж болно. Учир нь цаг уурчид цаг агаарын урьдчилсан мэдээ гаргахдаа бүхий л боломжит датаг ашиглахаас гадна өөрийн таамгаа дэвшүүлдэг байна. Харин мэдээллүүдээ маш олон эх үүсвэрүүдээс бүрдүүлдэг. Үүнд:

Цаг уурын станц:

  • Монгол орон даяар тархан байрласан байх бөгөөд манай орны тухайн үеийн цаг агаарын байдлын ерөнхий зураглалыг цаг уурт нарт өгдөг. Цаг уурын станц бүрд ажиглагч нар байх бөгөөд 3 цаг тутамд гарч агаарын температур, үүлний төрөл, хэмжээ болон салхины зүг, хурдыг хэмжинэ. Хэмжилт хийсний дараа мэдээг тусгай тоон хэл буюу код болгон хөрвүүлж, цаг уурын ажиглалтын сүлжээнд дамжуулдаг. Энэ хэлийг ойлгодог хүмүүс бол цаг уурчид юм.

Цаг уурын бөмбөлөг буюу радиозонд:

  • Энэ бөмбөлгийг өдөрт 2 удаа хөөргөх ба уг бөмбөлөгт цаг уурын төрөл бүрийн элементүүдийг хэмжих багажийг зүүж хөөргөнө.

Радар:

  • Манай оронд цаг уурын ажиглалтын суурин 2 радар ажилладаг. Радарын зургаас хаана хур тунадас \бороо, мөндөр, нойтон цас, цас\ орж буйг мэдэж болно.

Урьдчилан мэдээлэгч инженер:

  • Дээр дурдсан мэдээллүүдийг боловсруулан цаг агаарын зураглал гаргадаг. Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтэс уг ажлыг хийж гүйцэтгэдэг.

Сонирхуулахад, сүүлийн 100 жилд дэлхийн агаарын температур 1 хэмээр нэмэгджээ. Харин дараачийн зуунд 2-6 градус цельсээр нэмэгдэнэ гэсэн таамаг байна. Агаарын температур хурдацтай нэмэгдэж буй тул мөсөн голууд хайлж, далайн түвшин нэмэгдэж байгаа аж. Эрдэмтэд хүлэмжийн хийн нөлөөгөөр энэхүү дулааралт бий болж байна гэж үздэг.

Бидний өдөр тутмын амьдрал дахь энгийн үйлдлүүд хүлэмжийн хийг маш амархан бий болгодог. Тиймээс дараах зүйлсийг хийснээр хүлэмжийн хийг бага ялгаруулах, аль болох ялгаруулахгүй байж болох нь. Үүнд:

  • Цахилгаанаа хэмнэх
  • Дахин ашиглах
  • Зурагтаа унтраах
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах
  • Мах бага идэх
  • Мод тарих

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан