gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Төгсгөлгүй зурвасууд” нэн шинэ орчин үеийн үзэсгэлэн нээлтээ хийжээ

Б.Чимэг
Соёл урлаг
2023-03-21
50
Twitter logo

“Амьдралд орших цорын ганц тогтмол зүйл нь өөрчлөлт юм” гэж эртний Грекийн философич Хераклитус хэлсэн байдаг шиг цаг хугацаа урсан өнгөрөх тутам бидний гэсэн юмс мөн эргэн тойрны маань бүхий л зүйл өөрчлөгдөн солигдоно.

Шим мандал дахь эгэл биетээс авахуулаад энгүй аварга амьтдын ч эд эсийнх нь төрөх үхэх нь зэрэгцэн оршдог. Харин хүмүүс бидний хувьд байгалийн хуулийг сөрөн зогсож, амь биеэ аргадан амьдарсаар одоог хүрлээ.

Олон мянганы турш хүмүүн төрөлхтөн ахуй, хоол хүнс мөн хүрээлэн буй орчиндоо дасан зохицож, амьд үлдэхээс гадна аажмаар өөрчлөн шинэчилж, дээшлүүлэн хөгжүүлсээр ирсэн байна. Харин сүүлийн зуун жилд хөгжил дэвшил гэнэт дээд хурдаар явж, морин тэрэгнээс автомашин руу, морин өртөөнөөс интернет рүү үсрэн оржээ.

Үүнийг дагаад бүх зүйлийн үнэ цэн ахархан хугацаанд алга болж байгаа энэ цагт мөнхийн мэт орших зүйл нь хуучны мөртөө шинэ юм шиг, эртний мөртөө өнөөдрийн хүмүүст хамаатай тийм зүйлс болжээ. “Infinite lines” буюу Төгсгөлгүй зурвасууд уран бүтээлийн үзэсгэлэндээ уран бүтээлч Ц.Солонго хүн бидний өөрчлөн шинэчилсэн ахуй, хүрээлэнг дүрсэлжээ. Угаас байгаль эхтэйгээ уялдаа холбоотой бид тэрхүү мэдрэмжээ алдалгүй оршин байхын тулд хуванцар, хиймэл, дуураймал байгаль бүтээсэн байна.

Тэрхүү байгаль мэт бүтээсэн хуванцар орчин, нэгэн цагт бидний шүтээн байсан хамгаалагч чулуун баримал, хайртай дотны эрхэм хүмүүсийн гэгээн дурсгалт хөшөөнөөс эхтэй цаасан гэрэлт зураасан зургууд үзэсгэлэнд тавигдсан байлаа.

Бодит чулуун хөшөөнөөс эх авсан төсөөллийн хүмүүс бидний сэтгэлд оршин байх хайртай хүмүүсийг минь төлөөлсөн мэт чулуун зургууд өнгөрсөн үеэс айлчлан ирж төгсгөлгүй зурвасын гүүр болжээ.

Mедиа уран бүтээлч О.Амарбат хүмүүс байгалийг дуурайж хот дотроо гол хүрхрээ, уул толгод, бүр арал хүртэл хийдэг болжээ. Энэ нь тэр байгальтайгаа ойр байх гэсэн сэтгэл, мэдрэмжийг өдөөсөн бүтээл шахуу зүйлс болсон байна.

Тиймээс цэвэршүүлсэн усаар хийсэн, хиймэл гол мөрөн хүрхрээ, тарьсан цэцэрлэгүүдийг видео артдаа оруулж, тэр байгалийн ч юм шиг, биш ч юм шиг тэр мэдрэмжийг хүргэхийг хичээжээ. Нэн шинэ орчин үеийн энэхүү сонирхолтой үзэсгэлэн МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ-д энэ сарын 26-г дуустал нийтийн хүртээл болж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан