Нийслэлийн ногоон байгууламж сүүлийн жилүүдэд устан үгүй болж байна. Үүнийг дагаад ногоон бүсэд дүүргийн Засаг дарга нар газар замбараагүй олгодог болсон. Түүнчлэн төр засгаас багагүй хэмжээний мөнгө зарцуулж жил бүрийн хавар мод тарих аянг энд тэндгүй өрнүүлж байгаа. Гэвч хөрөнгө мөнгө зарцуулан байж тарьсан моднууд ургахаасаа үхэх нь их байдаг. Цөөн хэсэг нь хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлөхөөс гадна хүмүүсийн эрүүл мэндэд ч хувь нэмрээ оруулдагийг дурдах хэрэгтэй. Сайны хажуугаар саар гэгчээр зарим компани ашиг орлого олох зорилгоор хүмүүсийн эрх ашгийг хохироох тохиолдол гарч байна. Тухайлбал, өнгөрсөн онд нийслэлийн харьяа дүүргүүдээс "Цэцэрлэгжилт" аяны хүрээнд ургаа моднууд авчран Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт суулгасан байна. Дүүргүүдээс зохион байгуулсан уг ажлыг "Амьд газар","Тод газар" гэсэн хоёр компани гүйцэтгэсэн байна. Мөн энэ оны гуравдугаар сараас Сонгинохайрхан дүүргийн Таван шараас хороолол хүртэлх зам дагуу мод шилжүүлэн суулгасан аж. Тухайн үед нийслэлээс хүлээн авч байсан Хот нийтийн аж ахуйн хэлтсийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн, Улаанбаатар хотын ерөнхий дедрологич Б.Чимэд "Модны ургалт, чанарыг 98 хувьтай байна" гэж дүгнэж байсан бол өнөөдөр тэдгээр модны ихэнх нь үхсэн талаар холбогдох албаны хүмүүс хэлж байсан.
Тэдний ярьж буйгаар мэргэжлийн бус хүмүүс ямар ч технологи, стандарт мөрдөлгүйгээр мод тарьснаас гадна усжуулалтыг хангалттай түвшинд хийгээгүй гэнэ. Энэ талаар Нийслэлийн хот нийтийн аж ахуй газраас тодруулахад "Манайх 200 мянга гаруй нарс, гацуур, хайлаас, хар мод зэргийг Сонгинохайрхан, Баянгол дүүргүүд, Энхтайваны өргөн чөлөөнд суулгаад байна. Ганц нэг мод үхсэн нь үнэн. Гэхдээ байдал тийм хүнд биш" гэсэн тайлбарыг өглөө.
Уг нь нэг га мод, буттай ногоон талбай 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30 хувийг өөртөө шингээдэг шидтэй гэдэг. Гэтэл нийслэлийн ногоон байгууламж 90 хувь хүртлээ сүйрснийг эрдэмтэд тогтоосон. Дэлхийн том хотуудад нэг хүнд ойролцоогоор 24-32 ам.метр талбай бүхий ногоон цэцэрлэг ногддог бол манайд энэ тоо ердөө л 4.5 ам.метр байна.
Ирэх намар улсын хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, эрдэмтэдтэй хамтран дээрх газруудад шалгалт хийнэ. Та бидний халааснаас гарсан мөнгөөр жил бүр ногоон байгууламж барьдаг ч ажлыг нь халтуурдаад байх шиг. Үүнд холбогдох байгууллагууд өнөөг хүртэл анхаарлаа хандуулахгүй байсаар. Дээрх мод суулгах ажлыг гүйцэтгэсэн хоёр компанид энэ жил дахин мод тарих төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгосон нь гайхал төрүүлж байлаа.
Г.Долгорсүрэн