gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Их аварга үргэлжлүүлэн барилдсан бол ямар хэмжээний амжилт гаргах байсан бэ гэдэг асуулт болон үлдлээ"

Спорт
2010-02-05
0
Twitter logo

MN хэвлэлийн төв дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн гэр бүл болон “Асашёорюү” сангийн төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Асашёорюү” сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сайнсанаагийн мэдээлж буйгаар “Өнгөрсөн хугацаанд Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүмүүст маш буруу ойлголтуудыг өгч байсан. Их аваргын өөрийнх нь  байр суурьд ч тэд нөлөөлсөн. Сэтгэл санааны маш их дарамт, шахалтад түүнийг оруулсан гэж бид үзэж байгаа.

Их аварга зодог тайлсан ч “Асашёорюү” сангийн идэвхтэй үйл ажиллагаа үргэлжлэх болно. Бид долоо дахь жилдээ ажиллаж байна. Их аваргын санаачилгаар энэ хугацаанд спорт, боловсролын чиглэлд маш их ажил хийгдсэн. Дээр нь Японд өөрийн биеэр эх орноо сурталчлах олон олон ажлуудыг хийсэн.

Цаашдаа ч бид Монгол улсад хэрэгтэй гэж үзсэн бүх зүйлд анхаарлаа хандуулан ажиллах болно” гэсэн юм.

Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Асашёорюү аваргын гар хүрсэн гээд байгаа хүнийг БНХАУ-ын иргэн байсан бөгөөд аваргыг хэл амаар доромжилсон гэж зарим хэвлэлээр бичээд байна. Ер нь түүний сүүлд холбогдоод байгаа энэ асуудлын талаар та бүхэнд хэр тодорхой мэдээлэл байна вэ?

-Энэ хэрэг явдалтай холбогдолтой яригдаж байгаа хүн аль улсын иргэншилтэй, юу хийдэг нь зэрэг мэдээлэл бидэнд ирээгүй. Японы хэвлэл мэдээллээр бичиж байгаагаар ресторан эсвэл зочид буудлын эзэн гэхээс өөр зүйлгүй байгаа. Мөн аваргад ямар нэгэн зүйл ярьж түүнтэй маргалдсаныг бид тухайн үед газар дээр нь байгаагүй болохоор хэлэх аргагүй. Гэхдээ эцсийн байдлаар асуудалд ороод байсан хүн гомдолгүй гэдгээ аваргад хэлсэн байдаг. Мөн цагдаагийн байгууллагад тэр хүн “Би ямар ч гомдолгүй” гэж бичгээр мэдэгдсэн байсан.

-Д.Дагвадорж аварга зодог тайлсны дараагаар ямар нэгэн томоохон ажил хийнэ гэж төлөвлөсөн зүйл бий юу?

-Одоогоор энэ зүйл тодорхойгүй байна.

Үүний дараа Д.Дагвадорж аваргын төрсөн ах Д.Сэржбүдээ гэр бүлийн байр суурийг илэрхийлсэн юм.  Тэрбээр ярихдаа “Дүү маань зодог тайлах шийдвэр гаргаад ердөө нэг хонож байна. Тэр эх орондоо ирнэ. Дагвадорж асуудал ямар байсныг, яагаад ийм шийдвэр гаргах болсноо, цаашдынхаа хийхээр зорьсон ажлуудаа Монголынхоо ард түмэндээ дэлгэрэнгүй ярих байх” гэсэн юм.

Харин түүнээс дараах зүйлүүдийг тодрууллаа.

-Их аварга эх орондоо хэзээ ирэх вэ?

-Өнөөдөр би өөртэй нь  утсаар ярина. Тэр үед тодорхой болох байх.

-Асашёорюү аваргын зодог тайлахад хүргэсэн сүүлийн шалтгаан нь тэр буудлын эзнийг цохисон гээд байгаа хэрэг. Өөртэй нь та бүхэн энэ талаар нь ярилцаж мэдээлэл аваагүй юу?

-Цохисон гэж ярьж байгаа нь шар мэдээллээр үндэслэгдэж байгаа. Нэгдүгээрт би өөрөө Японд байгаагүй. Дагвадорж тэр хүнийг цохисон гэсэн нэг ч гэрч байхгүй байна. Мэдээж маргалдсан гэсэн мэдээллийг би хэлж чадна. Гэтэл хүнийг зодож, хамраас цус гаргасан гэж Японы хэвлэл бичиж байгаа. Үнэхээр ийм зүйл болсон бол Японы цагдаагийн байгууллага асуудал үүсгэх ёстой биз дээ.

-Сүмогийн холбооноос аваргыг хөөх шийдвэр гаргах нь тодорхой байсан учир тэрбээр ийм алхам хийсэн гэж ярьж байгаа.

-Энэ бол ямар ч үндэслэлгүй. Эцсийн бүлэгт хөөх байсан уу, башё өнжүүлэх байсан уу гээд ямар шийдвэр гарах нь тодорхойгүй юм. Гэхдээ миний дүү өөрөө шийдвэрээ гаргасан. Сүмогоос хөөгдөх хэмжээнд ч хүрээгүй.

-Гэр бүлийнхэн нь аваргын шийдвэрийг  хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Мэдээж хүнд байна. Нэг цаг үеийг эзэлсэн аварга хүн өөрийн шийдвэрээр зодог тайлна гэдэг. Мэргэжлийн сүмогийн рекордыг эвдэх мөрөөдөл нь хараахан биелээгүй ч түүнд энэ амжилт маш ойрхон дөхөж ирээд байсан. Үргэлжлүүлэн барилдсан бол түүнийг ямар хэмжээний амжилт гаргах байсан бэ гэдэг асуулт болон үлдлээ.

Д.Дагвадорж аваргын ойр дотны хүмүүс ийм байр суурьтай. Түүний гэр бүлийнхэн өнөөдөр Их аваргатай утсаар ярин эх орондоо хэдийгээр ирэх талаар ярилцах юм байна.

Хакухо М.Даваажаргал: Асашёорюү шиг болохыг мөрөөддөг байлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Долгорсүрэнгийн Дагвадорж өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэр нь олны дунд хамгийн их сенсаци тарьсан мэдээлэл болоод байна.

Түүнийг Японы хэвлэлийнхэнд дээрх мэдэгдэл хийсний дараа сүмогийн 69 дэх аварга М.Даваажаргал дэвжээн дээрээ нулимс унаган мэдээлэл хийжээ.

Тэрбээр энэ үеэр ярихдаа "Асашёорюү аварга шиг болохыг мөрөөддөг байсан. Энэ хүн байхгүй байсан бол би өдий зэргийн амжилтанд хүрэхгүй байсан. Анх түүнийг давчихаад маш их баярлаж байж билээ. Үнэхээр намайг хурцалж байсан. Одоо түүнийг барилдахгүй гэхээр төсөөлөхийн аргагүй санагдаж байна" гэж нулимс унаган ярьжээ.

Ийнхүү Монголын ард түмний бахархалт хөвгүүд арлын оронд нулимс унаган хэвлэл мэдээллийн сувгаар гарсан нь эх орон нэгтнүүдийнхээ ч сэтгэлийг хөдөлгөн хоёр аваргын шүтэн бишрэгчид ч нүдэндээ нулимстай хэвээр байна.

Ч.Болортуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан