gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хаалганы цаана

Улс төр
2009-10-09
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2009-10-09

Хууль ёсыг хамгийн сайн мэддэг нь Р.Гончигдорж
УИХ-ын гишүүн бүр чуулганы хуралдаан дээр үг хэлэх, асуулт асуух эрхтэй. Харин тэд эрхээ тодорхой хугацаанд эдлэх учиртай. Өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж СЕХ-ны дарга Н.Лувсанжавыг нэг дор арваад асуултаар булсан.

Эрхэм сайдад СЕХ-ны удирдлагаас асууж, лавлах зүйл байсан бололтой нэмэлт минутын эрхээ ч эдэлсэн. Гэсэн ч хариулт хангалтгүй санагдаж дахин минут хүссэн боловч ангийн дарга нь өгөөгүй. Яг энэ агшинд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, хоёр удаа тодруулан асуулт асууж болдог юм уу хэмээн зальтай нь аргагүй Д.Дэмбэрэл даргад "шургав".

Харин сонин гарчиглаж суусан гишүүн Р.Гончигдорж гэнэт, энэ чинь л хууль ёс шүү дээ хэмээн хүч нэмэв. Ямартаа ч эрхэм гишүүн Р.Гончигдорж, хуулиа ч мэддэг, ажлаа ч хийдэг бас сонингоо ч уншиж, бүгдийг нэг дор амжуулдаг болохоо харуулсан юм, бусаддаа.
 
Ангийнхнаа ихэд санажээ
С.Эрдэнийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Эл өдрийн хуралдаан болон хэлэлцэж байсан асуудал сэтгүүлчдийн төдийгүй монголчуудын анхаарлыг татаж байсан. Харин ганцхан хүнд төдийлөн ач холбогдолтой асуудал байгаагүй гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Тангараг өргөх эсэх асуудлыг нэг их сонирхоогүй хүн нь УИХ-ын гишүүн Батж.Батбаяр. Энэ эрхэм чуулганы танхимд орж ирсэн цагаасаа эхлэн хуралдаан завсарлах хүртэл суудалдаа бараг суугаагүй. Ширээнээс ширээ дамжиж, нөхөдтэйгөө буу халж цагийг ихэд зугаатай өнгөрүүлж харагдсан.

Батж.Батбаяр гишүүн хүн үлдээх бий гэсэн шиг чуулганы танхим дундуур "аялж" байсныг онцолмоор байна. Бодвол чуулганы завсарлагааны хугацаа дэндүү урт санагдаж, ангийн нөхдөө санасны илрэл нь биз.
 
Л.Очирбат гишүүний PR

Хамгийн баяр хөөртэй байсан гишүүнээр Д.Очирбат гишүүн тодорсон, пүрэв гарагт. Эрхэм гишүүн тойргийнхноо буюу нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөллийг Төрийн ордонд урьж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцуулсан юм.

Түүний буянаар Төрийн ордонд хөл тавьсан иргэд гишүүндээ талархаж байгаагаа илэрхийлж, чуулганы танхимын хоёр давхраас мэндчилж харагдсан. Харин хариуд нь эрхэм гишүүн гар даллаж, 32 цагаан шүдээ гаргаж ирээд л малилзаж суусан. Яг шүдний ооны рекламд тоглож байгаа юм шиг...

Д.Дэмбэрэл даргын заль
Ёс ёмбогор төр төмбөгөр гэдэг үгийг Д.Дэмбэрэл дарга өчигдөр ангийнхандаа ойлгуулахыг ихэд хичээсэн. Байс гээд л ширүүхэн дугарах түүний үгийг нэг чихээрээ сонсоод нөгөөгөөрөө гаргаж байсан нь олон.

Хууль тогтоомжийнхоо дагуу ажиллаж С.Эрдэнийг тангараг өргүүлье хэмээн уриалсан боловч гишүүд нь намаараа талцаж, түүний үгийг үл ойшоож хагадана лээ. Нэлээд бухимдуу байсан спикер аргаа барахдаа юу аль эсвэл багахан заль гаргасан уу ямартаа ч чуулганы хуралдааныг түргэхэн гэгч нь завсарлуулж орхисон.
 
Н.Лувсанжав дарга толгойгүй юу
25 дугаар тойргийн асуудлаас болж СЕХ-ны удирдлагууд өчигдрийн чуулганы хуралдаан дээр нэлээд банга хүртэв, Сайн муугаараа дуудуулж, зэмлүүлж бас магтуулж ч үзэв. Бас өөрийн гэх толгойгүй ч гэгдэв. Энэ үгийг УИХ-ын гишүүн Су.Батболд түүнд зориулж хэлсэн юм.

Тэрбээр, "Н.Лувсанжав дарга асуултад өөрийхөө толгойгоор хариулахгүй байна. Хажууд нь суугаа Ч.Содномцэрэн дарга л үгийг нь зааж өгөөд байна" гэж зэмлэв. Харин СЕХ-ны Н.Лувсанжав, "Би өөрийнхөө л толгойгоор хариулж байна" гэсэн хариултыг өгч танхим дүүрэн инээдэм болов.

Л.Гүнлалай гишүүний санаснаар болдог бол ч...
Энэ парламентын хамгийн дэггүй гишүүнээр дахиад л Л.Гүндалай гишүүн тодроод байгаа. Хэдийгээр гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал сөхөгдөөд байгаа ч мань эрд тоох зүйл алга.

Ямартаа л чуулганы хуралдаанаар С.Эрдэнийг тангараг өргүүлэх боломжгүй гэж үзэхэд. "Ингээд л тангараг өргөдөг байхгүй юу гээд амандаа "Дархан манай тусгаар улс" гэж аялсаар чуулганы танхимыг орхиж харагдсан.

Түүнийхээр болдог бол аль хэдийнэ С.Эрдэнийг тангараг өргүүлсэн байх биз, Л.Гүндалай гишүүн ээ гэж...

Д.Цэнгүүн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан