Өнөөгийн Монголын амьдралд найраа гэдэг үг нэгэнт хэвшил болж, олны дунд ч дасал болжээ. Найраа гэдэг үг хууль бус үйлдлийн хэв шинж, хувь хүмүүсийн хоорондын тохиролцоо гэдэг утгаар олонд нэгэнт танил болсон. Монголын үндэс-ний баяр наадмын үндэсний бөхөд начин болон бусад олон цолны найраа нэгэнт хэвийн үзэгдэл болж, олны дургүйцэл, зэвүүцлийг хүргэх авч, өнөөгийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл юм. Жил жилийн наадмаар хэн гэдэг том цол гуншинтай эрхэм хэнийг амлан авч, ямар жишгээр начин төрүүлэхийг мэдэж, таамагласаар атлаа "Үл мэдэгчийн дүр" эсгэн, баяр талархал, уухай хадуулан дэмжинэ.
Начны найрааны "үндсэн дэглэгч" буюу найруулагчийн гол дүрд "Нутгийн зөвлөлийнхөн" хэмээх гуншинтай эрхмүүд тоглодог. Нутаг орноос нь найрааны хүчинд ганц, нэг улсын цолтон төрвөл "Нутгийн зөвлөл"-ийн өнөөх эрхмүүд улсын баатар төрүүлсэн мэт маадайх нь юу ч биш. Иймэрхүү найраатай тэмцэхээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж тэргүүтэй, дархан аварга Х.Баянмөнх, улсын заан Ж.ганболд “эсэргүүнтэй", даян аварга А.Сүхбат дараалалтай бөхчүүл зориг шулуудавч тусыг эс олох. Учир нь цагтаа тэд начны найраанд оролцож явсан болохоор тэдэнд хэн ч үл итгэнэ.
Мунхан миний бодлоор начин цол авсан бөхөд "тухайн оны начин" гэсэн цол олгож, үүнийгээ гурван удаа баталж чадвал "улсын" гэх тодотгол олгож байхаар хуулиндаа зааж орхивол болох мэт. Тэртээ тэргүй гурван удаа "тухайн оны начин" цолоо баталж чадахгүй хэн нэгний төлөө ийнхүү мөнгө үрж, нэрээ барж байх "Нутгийн зөвлөл" гэгчийнхэнд хэрэг юун. "2008 оны начин" хэмээх "улсын" цолгүй нэгэнд нутгийнхан нь хөл алдаж, хот хотоор хонь, хөл дүүжлэх унаа бэлэглэх сонирхол төрөх бил үү. Дээшэ ахидаггүй, доошоо буудаггүй монгол бөхийн "уямал" цолны уршгаар өдгөө Монголчууд эрэмбэ заасан сүмо бөхийг сонирхон, шимтэх болсон нь нууц биш. Яг энэчилэнгээр Монголчууд олон "уямал, хадмал" цол гуншингаас залхаж байгаа. Үнэн хүчийг үзэж түрүү-лэи гурван сая төгрөгийн бай авснаас тавын даваанд найран байж 45 сая төгрөг авах нь "өгсөн авсандаа өлзийтэй" гэдэг бичигдээгүй хууль үйлчилж буй. Жаахан бодолцож, учир ухаантай хандахгүй бол Монгол үндэсний бөх энэхүү найраанд мөхөж байна.
.. .Найзындаа ярьж, ууж суусаар цаг нэлээд орой болоход халамцуухан хэрнээ харих гэж машинаа жолоодон юунд ч юм бэ найдан гэрийн зүг хөдөлнө. Гай таарч замын цагдаа зогсоох тэр мөчид хууль зөрчлөө гэхээсээ илүүтэй "яаж найрах бидээ" гэдэг бодол л толгойд эргэлдэнэ.
-За та уусан байна даа. Эрүүлжүүлэх явна аа.
-Үгүй ээ. Ах нь жаахан балгасан юм аа, үнэндээ. Гэхдээ хоёулаа ярилцъя.
-Та хэнтэй яриад байна, би чинь төрийн цагдаа хүн шүү.
-Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ бид амьдрах гэж л ядаж яваа улс шүү дээ.
-Та тэгээд яах гээд байгаа юм бэ?
-Хэн хэнээ бодоод ах нь 40 мянган төгрөг өгье, ахыгаа явуулчих.
-За за тэгээд олон юм яриад байлгүй мөнгөө өгөөд зайл л даа. Харин иймээ, тиймээ юм болбол би таньтай тааралдаагүй шүү.
-Хэ тэгэлгүй яахав. Дүү хүүд их баярлалаа... ийнхүү дүрэм зөрчсөний төлөөх торгуулийн мөнгө улсын төсөвт бус, замын цагдаагийн хаалсанд орсны төлөө бид нэг их харамсдаггүй. Энэчлэн Монгол Улсын төрийн байгууллагуудад бидний хандах хандлага нэг иймэрхүү. Тэд ч "найраанд" ороод авч амтшин, бид ч өгч аргалж заншсаар олон олон оныг үдэж байна даа. Тэгээд ч бага цалинтай мөртлөө "их найраатай" энэ албанд хүмүүс амтшин хоргодсоор. Төр нь энэ бүхнийг мэдсээр, харсаар атлаа арга хэмжээ авалгүй харан харан "өхөөрдсөөр". Саяхан УИХ-ын нөхөн сонгууль болж өнгөрлөө. Сонгууль болохоос өмнө ч, сонгуулийн явцад ч энэ удаагийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Д.Зоригт ялах болно гэж таамаглан мэдээлээд, давхар давхар сурталчлаад ч "ёсоор болов". Энэ сонгуулийн өмнө АН-аас УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байсан С.Эрдэнийн бүрэн эрхийг зөвшөөрснөөр энэхүү "найраа" эхэлж байгаа нь мэдэгдсэн.
Бүгд л энэ тухай бичиж, нотлоод ч харамсалтай нь найраа найраагаараа л болж байдаг. Улс төрийн энэхүү найраа гэгч улам улмаар төгөлдөршиж байна.
Найрааны цаана
Спортын ч, төрийн албаны ч, улстөрийн ч найрааны цаана асар их мөнгө, ашиг сонирхол, нэр хүндийн наймаа явагдаж байдаг. Нэгэнтээ мөнгөөр "улсын начин" цол авсан хэн нэгний таахалзан алхах дүрийн цаана ард иргэдийн зусар зулгуй шүлс, олны жишиг дагасан зуйрган бялдуучлал хэнд ч нэмэр болохгүй хоосон цол явж байна. Яг үнэндээ та ч, би ч, бид бүгдээрээ энэхүү "найраа"-наас залхаж байгаа. ёстой юм ёсоороо гэдэг шиг үнэн хүчтэй нь цол авч, үлэмж ухаантай нь төрийн алба хашиж, үнэнч сэтгэлтэй нь УИХ-д сууж Монгол орныг хөгжүүлэх цаг ирнэ. Харин өдгөө та бид элдэв найраанаас татгалзаж, хууль зөрчсөн ч мөнгөө төсөвт тушааж, худал барилдвал наадмаас татгалзаж, хуурамч амлавал сонгуульд оролцохгүй байж сурахсан. Бүх зүйл өөр хэнээс ч биш, та биднээс л шалтгаална. Та бид өөрсдөө мунхаг олон үйлийн шалтаг нь болох юмаа.
Г.Галбадрах