Шугамын радио гэхээр л хаалганы хажууд байдаг дөрвөлжин шар нүдэнд харагдана. Нэгэн үеийнхний амьдралын хэмнэлтэй салшгүй холбоотой энэ дөрвөлжин одоо хаа нэгтээ тааралдвал жигтэйхэн дотно санагдана.
Харин орчин цагийн “шугамын радио” тэс өөр болжээ.
Хүссэн нэвтрүүлгээ, хүссэн цагтаа сонсчихно. Ганц радиогоор гэлтгүй гар утас, компьютер ер хаанаас ч сонсож болно. Тэр байтугай ганц монголд ч бус дэлхийн өнцөг булан бүрээс хүлээн авах боломжтой.
Өнөөдрийг хүртэл цаг үеийн түүхийг хальснаа буулгаж, бас түүнийхээ аясаар хувьсан өөрчлөгдсөөр яваа Монголын радио 82 жил болжээ.
Дэндүү олон богино долгионы радио нээгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо утгаа алдсан энэ цагт Монголын радиогийн үүрэг чухам юу юм бэ. Нийтдээ 105 ажилтантай, том саарал байшингийн нэг жигүүрийг бүхэлд нь эзэгнэсэн энэ байгууллагын хэрэг байна уу. Ийм бодлыг тээсээр би Монголын радиогийн босгыг алхан орж, өдрийн хагасыг тэнд өнгөрүүлсэн ч зах зухаас нь танилцсан төдий болоод өнгөрөхдөө өнөөх тээж орсон бодлоо хөөж явуулаад гарсан юм.
Радиод 20 жил ажиллаад буй “Монголын их амар амгалан” Ц.Бавуудорж:
“Монгол хүнээс салгаж болшгүй үнэт зүйл Монголын радиод байдаг. Тэр бол Монгол хэл. Уран бүтээлчид сууж байгаагийн хувьд монгол хэлтэй радио байх юмсан гэх зарчмыг баримталдаг. Аялгуу сайхан эх хэлээ хадгалж, соён гэгээрүүлэх чиглэлд нь тархиндаа хураасан жаахан зүйлсээ нэмэрлэхийг хичээдэг” гэсэн.
Монголын радио дөрвөн ам бүлтэй. Та бүхэнд цухасхан танилцуулъя. Та гарчиг бүр дээр дарснаар тухайн радиог шууд хүлээн авах боломжтой.
I СУВАГ: “УРГАЦЫН ДАЛАЙ”-ААР НАМАР БОЛСНЫГ, “ТАВАН ЭРДЭНЭ”-ЭЭР ХАВАР БОЛСНЫГ ТУНХАГЛАГЧИД
Энэ сувагт улстөр хууль зүй, нийгмийн нэвтрүүлэг, урлаг соёл, хүүхэд залуучуудын гээд дөрвөн редакц хамаарна.
Бид нийгмийн нэвтрүүлгийн редакцид орлоо. Монгол Улсын төрийн соёрхолт найрагч Ц.Бавуудоржоор ахлуулсан энэ хамт олон 11-үүлээ. Монголчуудын дунд жинхэнэ “брэнд” болсон “Малчин”, “Ургацын далай” гээд олон нэвтрүүлэгтэй.
“Ургацын далай”-аар намар болсныг, “Таван эрдэнэ” нэвтрүүлгээр хавар болсныг эх орондоо зарлан тунхагладаг.
“Ургацын далай” нэвтрүүлэг 52 жил дуугарахад гуравхан редактортой байсан бөгөөд 24 жил хөтлөгч хийсэн доктор Лханаагийн Мөнхтөр ийн ярьж байна.
-Ургацын далай нэвтрүүлэг 1964 оны наймдугаар сарын 25-нд анхны дугаараа хийж байсан. Анхны дугаарынх нь оролцогч Бэгзийн Дорж одоо гавъяат агрономич, шинжлэх ухааны доктор болчихсон тариан талбайдаа гялалзаж явна. Энэ нэвтрүүлэг мэдээллийн цөөхөн хэрэгслийн нэг байхдаа эх оронд болж буй кампанит ажлуудыг зохион байгуулах үүрэг гүйцэтгэж байлаа. Ургацын далай нэвтрүүлгийн нэрэмжит гурван аймгийн дундах уралдаан гэх мэтээр салбарын зохион байгуулаагүй ажлыг хийдэг байсан. Өөрийн нэрэмжит “Алтан түрүү” шагналыг бий болгосон. Өөрийн гэсэн аяс, дуутай анхны нэвтрүүлэг. “Ургацын далай” дууг анхны хариуцлагатай редактор Б.Дэндэв үгийг нь бичиж, УГЗ Т.Чимиддорж аялгууг нь хийж байлаа.
Энэ редакц “Эх орноо өөрсдөөсөө хамгаалъя” цувралыг сүүлийн үед хийж байгаа. “Ганбаатай хамт” зорилтот нэвтрүүлэг, “Нийгэм хүмүүс” гэх мэт олон нэвтрүүлэгтэй.
Интернэт орчинд бидний дэмий шуугихаас цаашгүй хөдөө орон нутгийн талаар түүн дотроо бэлчээр, газар тариалан, мал аж ахуй, нийгэм, үйлдвэржилт гээд чухал сэдвүүдийг хөндсөн нэвтрүүлгүүд эндээс л төрөн гарч байна.
II СУВАГ: “АЛТАН САН” РАДИО БУЮУ ЦАГ ХУГАЦААНЫ МАШИН
Хүүхэд байхдаа 11.40 цагаас явдаг “Орон орны аялгуу” нэвтрүүлгийг сонсох гэж хичээлээсээ яаран харидаг байлаа. Цайгаа уучихаад 13.40 цагаас “Уран зохиолын цаг” сонсохоор радиогоо чангалчихаад чих тавин суудаг сан.
Радиогийн алтан сан хөмрөгт 1958 оноос хойшх контентууд агуулгын хувьд 16 төрөлд хуваагдан, 5000 шахам цагийн бичлэг хадгалагдаж буй. Өнөө л хүүхдүүдийн сонсох дуртай байсан үлгэрүүд тэр чигтээ, Ю.Цэдэнбал агсаны дуу хоолой бүхэлдээ энд бий.
Монголын пионерын байгууллагын 40 жилийн ойг тохиолдуулан мөн олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугаас хүүхдүүдэд зориулан хэлсэн үг. 1971 он.
Монгол Зөвлөлтийн найрамдлын анхны гэрээ байгуулагдсаны ойтой холбогдуулан МАХН-ын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалын хэлсэн үг. 1975 он.
Урлаг, соёлынхны алтан цаг үеийн дуу хоолой яг л тэр чигээрээ. Та бүхэн ЭНД ДАРЖ яг одоо цаг хугацаагаар аялах боломжтой. Өнөөдрийн Монгол орныг хэрхэн бүтээсэн бол оо. Мөн үдэш бүр хүүхдүүддээ алтан үеийнхний уншсан үлгэрүүдийг сонсгож болно гэдэг бяцхан нууцыг танд задалъя.
III СУВАГ: ПИ 3 БОГИНО ДОЛГИОНЫ РАДИО: БИД МЭРГЭЖЛИЙНХ
Ялгарал гэдэг зүйл хамгийн чухал. Одоогоор богино долгионы радио бий. ПИ 3 радиогийн продюссер Б.Батболдоос “танай ялгарал юу вэ” гэхэд “бид мэргэжлийнх” хэмээн товч тодорхой хариулсан юм.
Хэвлэл мэдээллийн аль ч хэрэгсэл хүний уураг тархи гэх хамгийн чухал эрхтэнд хүрдэг. Тэнд зүгээр л юу тааралдсанаа уншаад, хэн хүссэнийг нь яриулаад байдаг газар биш. Аль ч сувагтаа редакцын бодлого, төлөвлөлт гэдэг нарийн учир ухаан байдаг тул Монголын радио гэх өнөр бүл өнөөдрийг хүртэл чанараа үл алдсан жинхэнэ Монгол агуулгуудыг бүтээж буй биз ээ.
IV СУВАГ: УЛААНБААТАРТ УТАА ЭХЛЭХ НЬ ЭЭ, ТА БҮХЭН МИНЬ БИЕЭ БОДООРОЙ
Гадны сонсогчдын “Та нар тэмээ унаж ажилдаа явдаг уу” гэдэг асуулт нь “уул уурхайгаа уламжлалт мал ахуйтайгаа хэрхэн тэнцвэржүүлж байна вэ”, “танай тэтгэвэрт гарсан иргэд сард хэдэн төгрөг авдаг вэ” гэсэн нарийн асуултууд руу шилжжээ. Энэ бол зөвхөн япон хэлнийх нь редакц жилдээ 3000 захидлыг сонсогчдоосоо хүлээн авдаг, таван хэлээр нэвтрүүлгээ түгээгч Монголын дуу хоолой радиогийнхны гавъяа ч гэж хэлж болох.
Тэртээ 1964 онд байгуулагдсан радиогийнхаа сонсогчдын талаар Хятад хэлний редакцын орчуулагч, сэтгүүлч Э.Эрдэнэсувд:
-Манайх хятад хэлтэй дэлхийн бүх улс орнуудад амьдардаг хүмүүст хүрдэг. Ази номхон далайн радиогийн холбооноос цаг гаргаж өгөөд, түүнд нь бид нэвтрүүлгээ бэлтгэдэг. Сонсогчид маань 2005 оноос өмнө дандаа гар захидал бичдэг байлаа. Одоо бол мэйлээр бичдэг болсон. Сүүлийн үед залуус гар утаснаасаа манай радиог их хүлээж авч сонсдог болсон. 2007 онд Хятадын Шандунь мужийн нэг сонсогч маань нэвтрүүлэг бүрт захидал бичдэг байснаа бараг зургаан сар захидал ирсэнгүй. Тэгээд бид яав ийв гээд бичтэл бие нь өвдөөд “удтал захидал бичээгүйд уучлаарай” гэсэн захиа ирсэн. Ядуу хүн байсан болохоор өөрөө өөртөө зүү тавихыг хүртэл сурсан байсан. Манай радиогийнхон тухайн үедээ нэг өдрийн цалингаа цуглуулж, 200 юань болгоод тэр хүнд илгээж байлаа. Маш их баярлаж, итгэж чадахгүй гайхсан гэж бичсэн. Жоу Ян Фэй сонсогч маань муждаа номын сан нээж, тосгоныхоо хүмүүст үнэгүй үйлчилдэг болсон. Өөрөө ч бас ном бичсэн мундаг хүн бий. Улирал бүрт сонин гаргаж, дугаар бүртээ манай улсын талаар бичдэг. Энэ мэт манай сонсогчид маш мундаг хүмүүс байдаг шүү. Монголд бидэнтэй уулзах гэж зорьж ирнэ, жуулчилж явах зууртаа зориуд хэрэг гаргаж орж ирнэ гэсэн юм.
Э.Эрдэнэсувд 65 хэл дээр нэвтрүүлгээ цацдаг Хятадын олон улсын радиогийн уралдаанд “Монголч эрдэмтэн малчны хотыг сансрын хот болгоно” нэртэй нэвтрүүлгээр оролцон шалгарч нэгдүгээр байранд орж байжээ.
Япон, англи, орос хэлний редакцууд нь ч бас л байнгын сонсогчидтой, тэдэндээ зориулсан Монгол орныг сурталчлах байнгын нэвтрүүлгүүдтэйгээр өнөөдрийг хүртэл нэвтрүүлгээ хийсээр, бүтээлээ туурвисаар явна.
Монголын радиогийн үйл ажиллагаатай танилцъя гэвэл нэг өдөр ч багадна. Долоо хоногт 100 шахам төрлийн нэвтрүүлэг бэлтгэдэг гэхээр л энэ том оюуны хөрөнгө оруулалтын учрыг Та мэднэ.
Дандаа гоё гоё дуу яваад, хөөрхөн залуухан охид бүсгүйчүүд яриад байдаг радиогоор Монгол Улс дүүрэн байвал мэдээж сайхан. Гэхдээ тусгаар улсаа бүтнээр нь авч үлдэхийн тулд энэ улс орны иргэдэд шаардлагатай бүхий л төрлийн мэдлэг, мэдээллийг олгодог, арилжааны сувгуудын орхигдуулаад байдаг материаллаг ашиг олохгүй ч оюуны хөрөнгө оруулалт болж чаддаг чухал сэдвүүдийг хөнддөг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол үндэсний аюулгүй байдлын бодлогын хэмжээний зүйл билээ.
Монголын Радиогийн ерөнхий продюссер Т.Батзориг "Манай радиогийн гол зорилго бол тэнцвэртэй, бодитой, агуулгын хувьд чанартай, олон нийтэд боловсрол олгох" гэсэн үгээр энэхүү нийтлэлээ өндөрлөж байна.