13-хан настайдаа Монголын орчин үеийн хөгжмийн урлагт хөл тавьж, чадалтай хоолойгоороо судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан дуучин бол К.Номинжин. Тэрбээр эх орондоо түр ирээд буй. БНСУ-ын Олон нийтийн дипломат найрамдлын элч, ая зохиогч, дуучин К.Номинжинтой ярилцлаа.
-Ярилцлагаа уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаж эхэлье?
-Сүүлд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Насанбуян багшийнхаа ээждээ зориулж үг, аяыг нь бичсэн “Хөвсгөл далайн чулуу миний гэрт бий” дууг дуулж, сар шинээр МҮОНР-гийн урын санд хандивлалаа.
Намайг Монголд ирсэн гэдгийг сонсоод энэ дууг бэлэглэсэн. Ээждээ зориулсан энэ гайхалтай дуугаа зөвхөн надаар дуулуулна гэж зорьсон юм билээ. Амьд домог болсон хөгжмийн энэ зохиолчийн дууг чадах ядахаараа дуулсан минь та бүхэнд таалагдана гэж найдаж байна.
Би 15 настайдаа Т.Насанбуян багшийн “Ээж шүтээн” дууг дуулж “Морин хуур” наадмаас “Шилдэг залуу дуучин” шагнал авсан түүхтэй. Бид хоёрын эдгээр дууны хөгжмийн найруулгыг миний нагац ах, гитарчин, дуучин С.Оргил хийсэн. Явахаасаа өмнө дүрс бичлэг хийлгэж амжвал телевизээр ард түмэндээ хүргэнэ дээ.
Энэ дууг дуулж байхад “Хүн ижийгээсээ хойш хэчнээн ч олон жил болсон бай, алхам тутамдаа үгүйлэн санаж, уйлж дуулж явах юм даа” гэж бодогдоод өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд байсан.
-“Монгол дуу дэлхийд” төслийн шүүгчээр ажиллалаа. Энэ төслийн тухай ярихгүй юу?
-БСШУЯ-наас санаачлан зохион байгуулсан энэхүү тэмцээн нь аялгуу тансаг монгол дуунуудыг олон улсын түвшинд хүргэх үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Зөвхөн язгуур, этник гэлгүй бүх л төрөл, урсгалын хөгжмийг дэлхийд сурталчлан борлуулахыг төрөөс дэмжиж байгаад их баярлаж байгаа.
Энэхүү тэмцээний шүүгчээр ажиллах саналыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” академийн ерөнхийлөгч Б.Долгион ах тавьсан юм. АНУ-ын Хөгжмийн зохиолчдын холбоо (ASCAP)-ны гишүүний шалгуур босгыг миний англи хэлээр зохиосон дуунууд давж, 2011 онд гишүүн болсон. Би 14 настайгаасаа дуу зохиож байна. 16 настайдаа гаргасан цомгийнхоо найман дууг зохиосон.
Монгол хөгжмийн зохиолчдынхоо зүрх сэтгэлээс ундарсан тансаг аялгууг биширч явдаг. Англи болон олонд ойлгогдох бусад хэл рүү орчуулбал гадаад хүмүүсийн чихэнд хоногшиж, уран бүтээлчид нь дуулах сайхан дуу Монголд олон бий. Г.Пүрэвдорж багшийн маань дуу Хятадад хит болоод арав гаруй жил өнгөрч байна шүү дээ.
-Монголд ийм уралдаан зохион байгуулах хэрэгтэй юү. Ямар ач холбогдолтой вэ?}-Нэг удаагийн арга хэмжээ гэлтгүй их ач холбогдолтой, алсын хараатай үйлсийн эхлэл гэж бодож байна. Дэлхийн бүх оронд англи хэлний өндөр боловсролтой хөгжмийн зохиолч, яруу найрагч, жүжигчин, кино найруулагч нар ажиллаж, улс орныхоо соёл, дуу хөгжмөө дэлхий нийттэй хуваалцан сурталчилж байна.
Ярилцлагын үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.