Улс төрийн нөлөө бүхий намууд болох МАН, АН-ынхан өнөөдөр хуралдаж, сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон цаг үеийн зарим асуудлаар эцсийн шийдэл гаргана.
МАН-ынхан МАХН-тай эвсэх, эсэх, эвслээ гэхэд хэрхэн, ямар тохироогоор хамтрах вэ гэдэгт байр сууриа нэгтгэх бол АН-ынханд дотоод эв нэгдэл, фракц хоорондын эрх ашгийг хэрхэн хадгалах вэ гэдэг нь чухлаар тавигдаж буй.
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр 18.00 цагт нийслэлийн АН-ын байранд болох бол МАН-ынхан 14.00 цагт Тусгаар тогтнолын ордондоо хурлаа эхлүүлэх нь. Одоо МАН-ын Бага хурлын гишүүдэд зориулсан сургалт хаалттай болж буй юм байна.
Улс төрийн намуудын шийдвэрлэх хуралтай холбоотойгоор УИХ дахь намын бүлгүүдийн ээлжит хуралдаан болохгүй гэнэ. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн дарга Н.Батцэрэгийнхээ өрөөнд хуралдаж байна.
Мөн Засгийн газрын ээлжит хуралдаан болох учиртай ч хуралдах, эсэх нь эргэлзээтэй байна.