Улаанбаатарын хавар гоё. Утаа манан татсан, уушги зүрх царцаасан, үнэндээ бараг л амьдралыг минь тэр чигээр нь хөлдөөж өрхидог өвөл нэг юм дуусч, үстэй хувцас, үйлтэй гутлаасаа салж амардаг болохоор... Итгэл найдвар, инээд наргианыг хамтад нь дагуулаад ирдэг болохоор... Гэхдээ энэ хаврын тухай бичихгүй ээ. Өөр өргөрөг, өөр тив, бүр тэс өөр ертөнцийн нэг хот Бейрутын хаврын тухай л бичих гэсэн юм.
Уг нь бол Бейрутын хавар өвлөөсөө, бас зунаасаа сайндаа л 10 градусын зөрүүтэй. Гэхдээ л хавар бол хавар. Тийм биз? Тэдний өвөл нь манай зуны хүйтэн бороотой өдөртэй л адил байх.
Хүмүүс энэ хотыг Ойрх Дорнодын Парис гэж нэрлэдэг байж
Урт удаан аян замын төгсгөлд зочид буудалд буудаллаад, цонхоор харахад улирч баларсан өнө эртний түүх “өөрийн биеэр”, бодит төрхөөрөө, гэхдээ нэг л тийм холион бантан маягийн болоод “хөглөрч” байх шиг анх санагдаж билээ. Оттоманы балгас болсон хэрэм, гэгээн Мароны тансаг сүм, нурж унасан Ромын багануудаар дүүрч сүйтгэгдсэн байх үед нь хотыг хоёр хувааж асан алдарт Ногоон шугам ч холгүйхэн байлаа.
Үнэндээ тун ч санаандгүй, найзтайгаа мөрийцөж, дэлхийн бөмбөрцгийг эргүүлж байгаад л очих газраа шийдэж орхисон би аялал жуулчлалаар “дэлхий”-н мөнгийг сааж буй Ойрх Дорнодын улсууд руу явахыг хүсч байсан удаагүй билээ. Соёл, шашин нь тэгтлээ сонирхол татдаггүйг нь тооцохоо больё, гэхдээ л би жуулчид шавсан газар “оочерлож” зогсох туйлаас дургүй. Тэр тусмаа дайн дажин тасардаггүй энэ зүг рүү. Гэтэл үгүй байжээ, үнэндээ энд л жинхэнэ адал явдал байв.
Бейрут одоо бараг л амар тайван хот болсон л доо. Өчнөөн жил үргэлжилж, хотыг сүйтгэж, ард түмнийг үргээж, цөхрөөж орхисон иргэний дайн дуусаад арав гаруйхан жил өнгөрөхөд бүтээн босголт өрнөж, хотоо гайхамшиг болгож чадсан тэдэнд дахиад л гай зовлон учирч, дайны хар сүүдэр нөмөрсөн. Тэгсэн хэдий ч өнөөдөр дэлхийн хамгийн сайхан, зочилж үзэх ёстой, харж зугаалах ёстой, Ойрх Дорнод дотроо жуулчдын мөнгийг салгадгаараа Дубайгийн л дараа орохуйц үзэсгэлэнт газар болчихсон. Хачин юм шүү. Зовлон хүнийг хурцалдаг гэдэг л энэ байх даа.
Ливаныг ганцхан Бейрутаар төлөөлүүлж, гадныхан Бейрутад ирчихээд л буцчихдагт нутгийнхан нь дургүй. Нээрэн л, өдөр нь дурсгалт газруудаар, шөнө нь дуулиант клубүүдээр нь хэсчихээд Ливаныг үзчихлээ гэж болохгүй байх. Үзэсгэлэнт байгаль, хотын бүсийн бус ард иргэдийнх нь амьдралыг үзэж хармаар. Даанч, нэг улсыг хөндлөн гулд аялаад байх боломж, цаг хугацаа хэр олон хүнд тохиодогсон билээ? Тэр тусмаа улс түмний хошууран зүтгээд байгаа эх оронтой над шиг хүнд бол бүр ч ховор тохиол.
Бейрут руу аялах болсныг сонсоод найзууд маань хоёр янзаар хүлээж авсан юм. Нэг хэсэг нь энэ хотыг хамаг амьтны хүслийг соронздож байгаа хачин сайхан жуулчлалын бүс гэсэн бол нөгөө хэсэг нь очсон аялагчид радиаторт гинжлүүлж, олзны хүн болон дуусдаг дайны бүс гэж “зөвлөв” Аль алинд нь үнэний хувь байна аа.
Толгой дээгүүр нь Хизболла Израилийн жетүүдтэй байлдсаар атал стиль хөөгч, холын хараатнууд дуу шуутайгаар байр орон худалдан авцгааж, Ливаны хөгжимчид, дизайнеруудыг магтан дуулсаар л... Хотын төвийн зоогийн газарт нь Холливудын одтой тааралдаж, булан эргээд буутай цэрэгтэй тулгарах... Гялалзаж гялтганасан хотын төвийн дүүрэгт байх мөнөөх Ногоон шугамаа хурдхан барьж дуусгахаар шамдацгаах бөгөөд үнэндээ энд аль нь бөмбөгдүүлж сүйрсэн барилга, аль нь шинээр өрж буй байгууламж болохыг ялгаж хэлэхэд бэрх. Ийм л хачин газар.
Хаа сайгүй сүм хийд... Арга ч үгүй. Ливанд албан ёсны 18 шашин байдаг гэх. Хамгийн сонин нь, католикийн нэг урсгал болох мароны бяцхан сүм шинээр баригдсан лалын томоохон сүмийн яг урд байхад хачин сайхан засварласан үнэн алдартны сүм католик дуганы яг дэргэдхэн сүндэрлэж байх. Шашны эрх чөлөөт улс л гэж ийм байдаг байх.
Бүр жүүдийн сүмийг хүртэл сэргээн засварлаж байлаа. Ер нь холион бантан гэдэг үг л яг тохирсон мэт. Феррари худалддаг тансаг дэлгүүртэй зэрэгцээд талхны дэлгүүр байж байх жишээтэй. Социализмын үед манай хотод хэдэн зуугаараа баригдсан угсармал таван давхруудтай ижилхэн байрууд ч байна, амьдралдаа зураг дүрсийг нь ч үзэж байгаагүй архитектурын гайхамшгууд ч байна.
Урьдын цагт хүмүүс Ойрх Дорнодын Парис гэж энэ хотыг нэрлэдэг байж. Өдөр бүр урт урт цагаар ажиллах кофе шопууд, зайрмагны мухлагууд, спорт баарнууд нь хүртэл парис маягийн элегант загвартай байхыг харвал одоо ч гэсэн дээрх нэр тохирох мэт. Далайн эргийн баарнууд, тансаг зоогтой ресторанууд нь шинэ Бейрутыг баяр цэнгэлийн төв болгочихож дөнгөх юм.
Ер нь Бейрутыг бүгдийн анхаарлын төвд байхыг хүсэгч үзэсгэлэнт залуу хархүүтэй зүйрлэмээр. Хархүү хачин ганган, мэдээж мэдрэмжтэй. Хамгийн гол нь санаанд багтамгүй өөдрөг үзэлтэй. Бейрутууд чөлөөт цагаа ресторан, кафегаар хэсч өнгөрөөх дуртай улс аж. Гадуур зугаалж, найз нөхөдтэйгөө уулзаж, хөлөгт тоглоом тоглох нь тэдний амьдралын хэв маяг. Миний л мэдэхийн Бейрут шиг хот өөр хаана ч байхгүй.
Өнөөдрөөрөө л аз жаргалтай амьдардаг, “яг одоо, яг энд” гэсэн уриатайгаар өөр өөрийн хувь тавиланг үнэнч, хүлцэнгүйгээр тосон авдаг ийм ард түмнийг би лав харж байгаагүй. Тэд тохиолдож болох хамгийн мууд бэлтгэлтэй, байж болох хамгийн амар тайвнаар амьдардаг байх. Дайны талаар ярилцаж байсан ливан бүсгүй надад “Тэд манай орныг сүйтгэсэн. Тэгээд юу гэж? Бид тоосоо гөвж босч ирээд л, бүхнийг дахиад эхэлсэн” гэж хэлсэн юм. Өм цөм шархаа дийлэлгүй нуран унах шахсан байшингууд хөл дээрээ тэсэх мэт “дэнжигнэсээр”, сумны нүхээр сэглэгдсэн далдуу модод далайн эрэг дагуу найгасаар...
Хотын хөгжил дэвшлийн сөрөг тал болсон төлөвлөгөөгүй эхэлсэн, дуусгаагүй барилгууд уулсаа дагаад жирийж байх бөгөөд бүгдийг дахин эхэлж байгаа эдийн засгийн үр дүн - хямдхан дэлгүүрүүд, эвдэрсэн замууд, засвар хийгээгүй барилгууд ч харагдана. Хуучны загвартай АНУ-ын армийн танкнууд болон бүрэн зэвсэглэсэн цэргүүд хотын хаа нэгтээ гудамжны сандал шиг зогсож байхыг эс тооцвол ер хаана ч айж эмээхээр зүйл тааралдаагүй юмдаг.
Үзэх ёстой газруудыг үнэгүй олдох жуулчны сэтгүүлээс мэдчих, үйлдэж болох, эс болохыг ч хэлээд заагаад өгөх хүн олон болохоор энэ хотын тухай өөр юу ч хэлэх билээ. Шинэ сэрэл, урьд нь төсөөлж ч байгаагүй ерийн бус уур амьсгал. Хачин ихийг үзэж туулсан ч золбоо жавхаагаа алдаагүй Бейрут. Түр баяртай, дараа дахин уулзъя.
Э.Ариунзаяа