БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-гийн буцалтгүй тусламжаар СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн дэргэд мультмедиа лаборатори байгуулав. Сургалтын мультмедиа лабораторийн нээлт өнөөдөр болсон юм.
Мультмедиа лаборатори байгуулахад шаардлагатай, тусгай зургийн зориулалттай, өндөр нягтрал бүхий, 16.900 ам долларын үнэтай, таван компьютер болон тоног төхөөрөмжийг СУИС-РТМУС-д хүлээлгэн өгөв. Ингэснээр СУИС-РТМУС анхны мэргэжлийн мультмедиа лабораторитай сургууль боллоо.
ТИКА нь дэлхийн хөгжиж байгаа орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1992 онд байгуулагдсан, төрийн байгууллага. Дэлхийн 140 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг байна.
ТИКА-гийн Улаанбаатар дах Хөтөлбөр зохицуулалтын газар 1994 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж, 460 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Үүний 107-г боловсролын салбарт хэрэгжүүлжээ. Тэд 22 жилийн хугацаанд 28 сая ам.долларын буцалтгүй тусламжийг манай улсад үзүүлсэн аж.