gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.26
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Их төлж ихийг ав

2016-06-06
0
Twitter logo
0
Twitter logo
2016-06-06
Их төлж ихийг ав

Манай улс 1950-иад оноос атар газар эзэмшин, тариа буудай ургуулж, газар тариалангийн салбараа хөгжүүлж иржээ. Энэ үеэс уг салбарт шинэ техник технологи нэвтрүүлж эхэлсэн бөгөөд 1980 он гэхэд улаан буудай, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй цаг агаар тааламжтай, зуншлага сайн жилүүдэд илүү гарснаа экспортолдог болсон аж.

Харин өмч хувьчлалын жилүүдэд сангийн аж ахуйнуудыг эзгүйрүүлж, хуримтлуулсан мэдлэг туршлага, хүний нөөц, ноу хауг үрэн таран хийжээ. Үүнээс хойш “Атрын III аян”-ыг хэрэгжүүлснээр энэ салбар эргэн өндийсөн. Гэвч ахиад л уруудаж байна. Өнгөрсөн онд гэхэд ган гачгаас болж нийт ургацынхаа 70 орчим хувийг салхинд хийсгэсэн бөгөөд энэ хаврын тариалалтад үрийн буудай хүрэлцэхгүй үймцгээж байна.

Дэлхийн цаг уурын байгууллага улс орнуудын ус, цаг уурын хүрээлэнгүүдийн гаргасан мэдээг нэгтгээд “Эл нино хэмээх байгалийн үзэгдлээс үүдэлтэй ган гачиг 2016 оны сүүлч, 2017 оны эхээр оргилдоо хүрэх төлөвтэй байгаа. Мөн үүнд өртөх өндөр магадлалтай 10 гаруй улсын нэг нь Монгол” хэмээн дүгнэсэн байна.

Эл нино гэх энэхүү үзэгдэл нь Номхон далайд үүсдэг бөгөөд дэлхийн хойд хагасын цаг уурт ихээхэн нөлөө үзүүлдэг аж. Хэрэв Дэлхийн цаг уурын байгууллагын гаргасан дүгнэлт байгаа оновол энэ жил ч ган болох магадлал өндөр гэнэ. Энэ нь манай улсын газар тариалангийн салбарт ахиад л аюул заналхийлж байна гэсэн үг. Тиймээс цаашид тэнгэрийн ааш аягийг харж, гар хумин суух аргагүй болох нь.

Дэлхийн олон орон газар тариалангийн салбар дахь байгаль, цаг уурын хамаарлыг багасгах гэж хичээж байна. Энэ хүрээнд усалгаатай тариаланг хөгжүүлж, бордоо, үрийн чанарыг сайжруулах олон оролдлого хийж буй юм. Газар тариалан нь улс орны стратегийн чухал ач холбогдолтой салбар тул дэлхийн олон орны төр засаг онцгой анхаарал хандуулдаг юм байна.

Тухайлбал, Турк улсад эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг нь газар тариалан бөгөөд ДНБ-ийх нь 15 орчим хувийг эзэлдэг аж. Тус улс 750 тэрбум орчим ам.долларын эдийн засагтай гэвэл газар тариалангийн үйлдвэрлэлийг өндөр хэмжээнд хөгжүүлж чадсан нь харагдаж байна. Гэхдээ өдий зэрэгт хүргэхийн тулд 20 гаруй жилийн хөдөлмөр зарцуулжээ.

1990-ээд оны үед тус улсын газар тариалангийн салбар манайхтай адил үрээ гадаадаас импортлох хэмжээнд байж. Харин өнгөрсөн хугацаанд төрөөс нь хөрөнгө оруулж, дэмжсэний дүнд үйлдвэрлэлийн хэмжээг эрс өсгөж чадсан байна. Мөн Туркт бордоо, үр, үйлдвэрлэлийн хэмжээ, даатгал зэрэг олон асуудлыг хариуцсан газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн ерөнхий газар байгуулан ажиллаж буй бөгөөд улсын төсвийн нэлээд хэсгийг энэ салбарт зарцуулдаг гэнэ.

Турк улсын ТИКА байгууллагын Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи “Манай улсад жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалахад улсаас хүүгүй зээл олгохоос гадна усалгааны систем суурилуулж өгдөг. Мөн худаг гаргаж, бордоо болон шатахууны дэмжлэг үзүүлж байгаа.

Үүнээс гадна үр тариа эрхлэгчдийг дэмжих үүднээс тариалсан буудайг нь худалдаж авна. Өөрөөр хэлбэл, төр энэ салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгойлон анхаардаг” хэмээн ярилаа. Энэ мэт ажлын үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэл нь сүүлийн 20 гаруй жилд 10 дахин өссөн байна. Мөн 1982 онд нийт үрийнхээ 30 хувийг дотоодоосоо хангадаг байсан бол одоо 70 хувьд хүрсэн гэнэ.

Харин 2012 оны байдлаар манай улс төсвөөс хөдөө аж ахуйн салбарт гарч буй зардал ДНБ-ий ердөө гуравхан хувийг эзэлж байна. Гэтэл газар тариалан хөгжүүлсэн орнуудад энэ нь ДНБ-ий 10-20 хувьтай тэнцдэг аж. Тиймээс энэ нь стратегийн ач холбогдолтой салбар мөн л юм бол төр илүү анхаарах хэрэгтэй аж.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхэд бусад салбараас ялгаатай нь байгаль цаг уур, хортон шавьж, малын хөл талхлах зэрэг олон эрсдэлтэй байнга нүүр тулдаг. Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэв “Манай орны уур амьсгал цаашид илүү хуурайших хандлагатай байгаа.

Өөрөөр хэлбэл, одоо хүртэлх өөрчлөлт цаашид хадгалагдаж, илүү эрчимжихээр байгаа” гэв. Энэ бол газар тариалангийн бизнесийн эрсдэл улам бүр нэмэгдэнэ гэсэн үг. Газар тариаланд хамгийн их гамшиг учруулдаг нь ган. Өнгөрсөн онд гэхэд л гангаас болж нийт ургацынхаа 60-70 хувийг алдлаа.

Тиймээс өсөн нэмэгдэж буй эрсдэлийг хаах даатгалын систем нэвтрүүлэх шаардлагатай байна. “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компани газар тариалангийн даатгалыг нэвтрүүлж байгаа. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд УИХ-ын ирэх намрын чуулганы үеэр өргөн барихаар төлөвлөөд буй гэнэ.

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” компанийн Бизнес хөгжил, төслийн газрын дарга Б.Батбаяр “Газар тариалангийн салбарт даатгалын тогтолцоо нэвтрүүлснээр ган зэрэг эрсдэлээс болж ургацаа алдсан ч нөхөн төлбөр авч, дараа жил нь тариалалтаа эрхлэх боломжтой. Тиймээс байгаль, цаг уурын эрсдэлийг хаах тогтолцоо бий болгох шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, гамшиг болсны дараа мөнгө хайх бус, урьдчилан сэргийлж сан бүрдүүлээд сангаасаа даатгал төлдөг байх хэрэгтэй” хэмээн ярив. Газар тариалангийн даатгалын системийг дэлхийн олон оронд аль хэдийнэ нэвтрүүлсэн байдаг. Тухайлбал, манай өмнөд хөршид даатгалын нийт төлбөрийн 70 хүртэлх хувийг улсаас даадаг бол ОХУ, Турк зэрэг оронд 50 хувийг нь төлдөг аж. Гэхдээ газар тариалангийн даатгал бусад төрлийг бодвол их эрсдэлтэй байдаг.

Тиймээс даатгалын компани өндөр хураамж шаарддаг гэнэ. Манай тариалан эрхлэгчид уг даатгалын бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхол бий боловч төлбөр нь өндөр учир тэр бүр хамрагдаж чадахгүй байгаа аж. Тиймээс төр оролцохгүйгээр энэ систем ажиллах боломж хомс юм. Урьдчилсан тооцоогоор тариалан эрхэлж буй бүх хүн даатгуулна гэвэл 7-8 тэрбум төгрөг шаардлагатай аж.

Харин үүний тал хувийг төр даана гэж үзвэл 3-4 тэрбум төгрөг л шаардагдах гэнэ. Б.Батбаяр “Манай газар тариалангийн эргэлтийн талбай хагас сая га орчим. Энэ нь маш бага хэмжээ. Тиймээс газар тариалангийн даатгалын тал хувийг төрөөс даахад төсөвт нэг их дарамт болохгүй” хэмээн ярилаа. 1990-ээд онд өмч хувьчлал манай оронд өрнөж, тухайн үед санхүү, хүний нөөц, техник, технологийн хувьд аль хэдийнэ бэхэжсэн байсан сангийн аж ахуйнууд олон хэсэг бутарч, үгүй болсон.

Үүнээс хойш газар тариалангийн салбарыг тариалан эрхлэгчид л нуруун дээрээ үүрч явсан гэхэд болно. Байгаль, цаг уурын хүчин зүйлээс шалтгаалан энэ салбар ойрын жилүүдэд олон сорилттой тулгарах нь. Авъя гэвэл өг гэдэг. Тиймээс жил бүр арвин ургац хураая гэвэл судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулах, шинэ техник технологи нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, даатгалын тодорхой хувийг төрөөс даах зэргээр энэ салбарт хөрөнгө зарцуулах хэрэгтэй байна.  

Н.Санжаасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан