"Хобби" булангийнхаа энэ удаагийн зочноор уулчид аялагчдынхаа дунд Сэнгүү нэрээрээ танил Монголын үндэсний скайраннингийн холбооны тэргүүн, уулын спортын мастер Н.Сүрэнжавыг урилаа. Тэрээр олон нийтийг уулын аялалд татан оролцуулахад, аяллыг хобби болгоход багагүй хувь нэмрээ оруулжээ.
-Та ууланд хэзээнээс тууштай авирах болсон бэ?
-Би 1990-ээд оноос явган аялалд явдаг болсон. 2005 оноос Д.Баярням, Г.Өсөхбаяр гавьяат, Р.Тулга зэрэг уулчидтай Асралт хайрхан, Цэцээ гүн рүү гарч байлаа. Бид жил бүрийн арванхоёрдугаар сарын 30-нд Богд ууланд хонодог. Тухайн үед хүн цөөхөн явдаг байсан юм. Харин 2010 онд ууланд хонохдоо Баярсайхан эмчийн аяллын клубийнхэнтэй тааралдсан. Тэгж л биднээс гадна хүмүүс уулаар явдгийг мэдсэн дээ.
Баян-Өлгий аймгийн 60 жилийн ойгоор Алтай Таванбогдод авирч байлаа. 2009 оноос зундаа хоёроос гурван удаа мөнх цастай ууланд явдаг болсон. Бид бүх нийтийн спорт болгох, биеийн тамир гэдэг утгаар нь хөгжүүлэхийг хичээж олонд таниулсан.
Ингээд аяллын клубүүд байгуулагдаж эхэлсэн дээ. Саяхан "Хайрхан" клуб таван жилийн ойгоо тэмдэглэсэн. Уулчин Монгол нийгэмлэг гурван жил, UB Hiking клуб гурван жил болж байна. Эдгээр клубүүд хагас, бүтэн сайн өдрүүдэд л аялдаг байсан бол цаашлаад өндөр ууланд авирдаг болсон юм. Тэдэнтэй танилцаж уулын спортод татан оролцуулж байлаа.
-Клубүүд олширч, хүмүүс аялалд явдаг болсон нь юутай холбоотой вэ? Нийгмийн сүлжээгээр бусдад мэдээлэл хүрэх бололцоо нээгдсэнээс үү эсвэл...
-Өчигдөр миний тоолсноор аяллын 28 клуб байсан. Тэдгээрээс 10 гаруй клубын тэргүүнтэй нь Фэйсбүүкээр холбогдож уулзаад хамгийн ойрхон явах боломжтой Хэнтийн нурууны ноён оргил мөнх цастай Асралт руу яваач гэсэн санал тавьдаг байсан. Нэг хоног яваад, маргааш нь ирчихдэг юм. Өсөхөө гавьяат, Баярням бид хэд клубүүдтэй явж, уулын авиралтанд татан оруулсан даа. Манайхан жилдээ ганц хоёр удаа цуглараад авирдаг байсан бол одоо их бага хэмжээний авиралт хийж байна.
-Өвөл авирах, зун авирах хоёр мэдээж маш их ялгаатай байх?
-Өвөл салхи хүчтэй, хүйтэн байдаг учраас сайн чанарын уулын хувцас хэрэглэлтэй байх хэрэгтэй. Гэтэл өвлийн комбинзоны үнэ 2 сая төгрөгөөс эхэлдэг. Гутал 1,5 сая төгрөгийн үнэтэй. Хүний хобби л юм даа. Уулын авиралтыг спорт гэхээс илүүтэй биеийн тамир гэдэг утгаар нь нэрлэвэл тохиромжтой. Уулын спортыг дотор нь мөсөнд авирах, хиймэл хананд авирах, хаданд авирах гэх мэтчилэн олон төрөлд хуваадаг. Энэ нь яг спортын тамирчны зэрэгтэй. Байр шалгаруулж медаль гардуулдаг зэргээрээ уулын авиралтаасаа ялгаатай.
-Уулчин хүнээс оргил дээр гарах мэдрэмжийг асуумаар санагддаг юм.
-Оргил дээр гарахаараа ядарч цуцсан байдал, олсонд ороод явахад хүмүүсийн үл ойлголцол, авирах үеэр бий болсон элдэв асуудлууд бүгд сарниад алга болчихдог. Тэр их гоё мэдрэмж л дээ. Хамгийн гол нь баг хамт олноороо гарах нь их сайхан. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө явдаг.
-Ууланд авирахдаа цэрэгжилттэй байдаг гэж сонссон юм байна.
-Тэгдэг. Өглөө бүгд 05 цагт босоход жижүүр маань 03.30 цагт босоод цай, хоолоо бэлддэг. Бүгд л цаг нартай уралдана. Үдээс хойш авиралт хийдэггүй. Учир нь өдөр 13 цагт мөнх цастай өндөр уулнууд үүлээ хураад манан будан буучихдаг болохоор хаашаа ч явах аюултай болчихдог.
Асралт руу жилдээ 10 орчим, Бурхан халдун руу найм, Хүйтэний оргил руу таваас зургаа гардаг
Уулын спорт нь аяллаас үүссэн. Ууланд авирах, аялалд явах нь өөрийгөө ялах, тэсвэр хатуужилтай болгох, байгалийг танин мэдэх ач холбогдолтой. Ууланд явахаар хүн хөл гарын тэнцвэрээ олдог. Биеийн эрүүл мэнд бас эрс өөр болно. Хүчилтөрөгч бага үед амьсгалаа зөв авч хуваарилж чаддаг болно. Далд булчингууд хөгжинө. Элдэв өвчин илааршдаг.
Нөгөөтэйгүүр тэсвэр тэвчээртэй болдог. Анх явж байгаа хүмүүс хувцасны сонголтоо буруу хийчихдэг, дараагийн удаа тэр хүн хувцсаа сонгож, бэлтгэлээ базааж сурна. Өөрийгөө зоригжуулж, тэсвэр тэвчээрээ шалгадаг.
-Нэг олсонд явдаг гэхээр сонирхолтой санагдаж байна. Яг л Эверестийн өндөр оргил руу гарч байгаатай адил нэг эгнээнд явдаг уу?
-Мөнх цаст өндөр ууланд олсоор явдаг. Потанин мөсөн гол 24 км урт. Одоо хайлаад 17-18 км орчим болчихсон байгаа байх. Тэнд ус хөлдөөд хавар наранд гэсэхээрээ ангалнууд үүсчихдэг. Тэнд нэг олсонд орсон хүмүүс амь нэгтэй явдаг. Нэг нь алдвал арынх нь хамгаалалтаа хийж татаж гаргах жишээтэй. Харин эхний хүн замаа гаргаж, сайн шалгаж явдаг маш чухал үүрэгтэй. Өсөхөө гавьяат хамт явбал замаа гаргаад явдаг. Хэрвээ би өөрөө баг ахлаад явбал яалт ч үгүй түрүүнд нь гардаг даа. Өндөр ууланд хүчилтөрөгч багасахаар ядарч туйлддаг учраас заримдаа нэг хоёр уулчидтай ээлжилнэ.
-Тэгэхээр ууланд гарахаас өмнө сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй байх нь?
-Бэлтгэл хийгээгүй хүн их мэдэгддэг. Ууланд гарахаас өмнө зааланд бэлтгэл хийж, амьсгал дарж гүйх, фитнесс клубт явах хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд манай уулчид бэлтгэл дутагдалтай байдаг. UB Hiking клуб долоо хоногт гурван өдөр зааланд бэлтгэл хийж, хиймэл ханан хаданд авирч, багаж хэрэгсэлтэйгээ танилцаж байна. Уулын клуб гэсэн сонирхлоороо эрчимтэй бэлтгэл хийж байгаа нь энэ клуб. Хайрхан, Уулчин Монгол зэрэг хэд хэдэн клуб уулын авиралтыг сонирхож байна.
Франц эмэгтэй бууж ирээд Малчин оргил руу гарах байсан юм. Гэтэл “Миний хувьд одоо хангалттай” гэж хэлж билээ.
-Уулчин хүний сэтгэл ханадаггүй юм уу?
-Би 2810 метрийн өндөртэй Асралт хайрхан дээр гарлаа. Тэгээд тэрнээс өндөр 3000-тай уул хаана байх вэ гэх мэт үргэлж дээш тэмүүлж байдаг. Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, Очирваань хайрхан 4080 метрийн өндөртэй. Тийшээ хүмүүс өвлийн авиралт хийдэг. Энэ сард явна. Яагаад гэвэл зун айлууд зусландаа буучихаад шүтдэг хайрхан дээр нь хүмүүс гарахад таагүй байдаг. Тиймээс хүн байхгүй үеэр гардаг юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард бид Баатар хайрхны Цаст оргил руу авирлаа. Тэрнээс цааш 90 км-ын газарт Мөнх хайрхан харагдаад болдоггүй. Бид ч яахав утсаар яриад ажлаа хоёр хоног хойшлуулчихсан. Харин хамт явсан хоёр эмэгтэй маань аргагүйн эрхэнд ажлаа тасалсан. 900 гаруй км газар явчихаад нэг оргил дээр гараад 90-хэн км-ын наанаас буцах маш харамсалтай байсан л даа.
-Танд маш хэцүү санагдсан авиралт байдаг уу?
-Өнгөрсөн зун надад их хэцүү байсан. Нэг франц бүсгүй орчуулагчтайгаа хамт бид хэд Алтай Таван Богд руу урдаас нь авирсан юм. Ирмэгээр яваад надад маш хэцүү байсан. Нөгөө хоёр маань юугаа ч мэдэхгүй байлаа. Би тэр хоёрыг осолдуулахгүй гаргачих юм сан л гэж бодож байсан. Дараа нь Өсөхөө гавьяатад урдаас нь гарсан гээд хэлтэл “Ямар ч бэлтгэлгүйгээр хүнийг авч явахдаа яадаг юм” гэж зэмлүүлж байлаа. Наана нь заавал бэлтгэл хийж, Асралт хайрхан гарах хэрэгтэй. Уулын спортын босго Асралт хайрхнаас эхэлдэг. Франц эмэгтэй бууж ирээд Малчин оргил руу гарах байсан юм. Гэтэл “Миний хувьд одоо хангалттай” гэж хэлж билээ.

Монголын Эверест гэгддэг Цагаан дэглий оргил өөд авирах маш хүнд байсан
-Өөр ямар авиралт таны санаанаас гардаггүй вэ?
-Цагаан дэглий надад маш хүнд санагдаж байсан. Увсын олон нуурын хөндийд байдаг Цагаан дэглий ууланд 1960-аад онд манай уулчид амь үрэгдсэн. 1975 онд Японы Жунко Табэй гээд анхны Эверестэд гарсан эмэгтэй уулчин Монголд энэ ууланд авирчихаад “Монголын Эверест” байна гэж хэлж байсан удаатай. Өндөр нь 3970 орчим метр. Цасан нуранги ихтэй, хад асгатай.
Тийшээ сүүлийн тав зургаан жил авираагүй байж байгаад 2014 онд Өсөхөө гавьяат авираад, тэрний дараа бид өнгөрсөн зун UB hiking, Хайрхан клуб болон найз нөхдийнхөө хамт авирч шинэ зам гаргасан юм. Тэрний өмнө Увсын уулчид, Уулчин Монголынхон авирсан. Маш барьцгүй уул юм билээ. Их шовх, хөмөг дээгүүр явдаг. Хөмөг гэдэг нь доороо хөндий, дээрээ зузаан цастай. Ангалууд нь хэдэн талаасаа нийлчихсэн, ойлгогдохгүй, эвгүй. Яваад байх уул биш байна лээ.
-Мөсөн голыг туулах хэр хүнд вэ?
-Мөсөн гол доогуураа устай, дээгүүрээ мөсөн бүрхүүлтэй. Өвөлдөө дээрээ цастай байдаг. Тийм учраас ангалууд нийлсэн салсан нь харагддаггүй. Зуны долоо наймдугаар сард цасгүй, мөс нь ил гарчихсан, ангалууд нь харагдаж байдаг. Дээшлэхэд эвгүй, 50-65 градусын налууд явахад тэр чигтээ мөстэй байдаг. Цастай бол тээглээд явахад дэмтэй байдаг л даа. Зун, ялангуяа долоодугаар сараас хойш цас орохгүй бол хэцүү. Уруудаж байх үед мөсөн дээр гулсаж явсан үе ч бий. Ангалууд харагдахаар айдас төрдөг шүү. Гэхдээ хүн айгаад байвал ууланд явах гээд хэрэггүй. Айдастай хүн явж чаддаггүй юм.
-Уулчдаас энийг л асуумаар санагддаг юм. Яагаад тийм амь насанд эрсдэлтэй зүйл рүү тэмүүлээд байдаг юм бэ?
-Хүн сонирхсон юмандаа нэг орчихвол гарахад хэцүү. Дараагийн гараагүй уул хаана байна гэж үргэлж эрэлхийлж байдаг. Хүн дотроо уулуудаа бүртгэж явдаг. Тэр уул гоё гэсэн гээд зургийг нь харчихвал авирмаар санагддаг. Ингээд уулынхаа аяллыг зохион байгуулж эхэлдэг юм. Боломжит цаг агаараа бас сонгох хэрэгтэй. Одоо бол ууланд үнэхээр орчихсон. Уул бол бүх нийтийн спорт болж байна.
-Та хэчнээн оргил дээр гараад байна вэ. Тоолж үзсэн үү?
-Би ер нь уулаа тоолоод байдаггүй. Уржнан манайхан явсан газраа зургаар бүртгэхэд би Асралтад жилдээ 10 орчим, Бурхан халдун руу долоо, найм, Хүйтэний оргил руу таваас зургаа, бусад уул руу нэгээс хоёр явсан байдаг. Сардаа нэг удаа авиралт хийдэг. Бид тооцоо хийхэд нийтдээ сүүлийн жилүүдэд 300-400 хүнтэй мөнх цаст уулаар явсан байсан. Эмэгтэй уулчид үнэхээр мундаг. Бид хааяа цуг явахаас ичнэ. /инээв/ Маш сайн бэлтгэл хийдэг л дээ.
-Гэрэл зурагчдыг клубтээ элсүүлсэн гэдэг. Тэд бас зураг авах хоббиндоо хөтлөгдөөд өндөр уул руу ажрахгүй гардаг уу?
- Тэд ууланд явахаараа Оргил дээр гардаггүй оргилын хажуунаас зургууд авдаг байсан. Бидэнтэй хамт яваад 4000 метрийн өндөртэй оргил дээр гарч их зураг авдаг болсон. Алтай Таван Богд дээр гараад эргэн тойрны Хятад, Оросын уулсын зураг авдаг. Саяхан гэрэл зурагчин Төгөл уулсын зургаараа үзэсгэлэн гаргасан. Эрдэнэбулган Европ тивийн ноён оргил Эльбруст гарч зураг авлаа. Тэр хавийн эргэн тойрныг харуулсан зургууд нь маш гайхалтай. Бид тэр зургуудыг нь шүтдэг юм.
-Гэрэл зурагчид бас их тэвчээртэй юм. Тэр олон техник хэрэгслээ бариад оргил руу авирна гэдэг...
-Тэр дуран аппарат маш хүнд. Сүүлийн үед эмэгтэй гэрэл зурагчид олширч байна. Саяхан бид Мөнх Сарьдаг, Асралт хайрхан руу явсан. Удахгүй Отгонтэнгэр рүү явна. Зурагчид байгалийн сайхныг дарж авах гээд зургаа аваад алхахаараа алга болчихдог юм. /инээв/ Эх орон маань үнэхээр сайхан үзэсгэлэнтэй. Бидэнд яваагүй газар их бий. Барааг нь алсаас харж байсан оргилууд олон байгаа.
-Та Монголын үндэсний Скайраннингийн холбооны тэргүүнээр ажилладаг юм байна. Скайраннингийн талаар танилцуулахгүй юу?
-1992 онд Италиас үүсэлтэй. 1995 онд Латин Америкт анхны тэмцээн нь болж байсан. “Тэнгэр өөд гүй” гэсэн уриатай. Цана, дугуй зэрэг спортоор хичээллэдэг хүмүүс энгийн аялагч нартай алхахаар хэмнэл нь уйтгартай санагдсан гэдэг. Ингээд уулын оргил өөд гүйдэг байснаас яваандаа тэмцээн болдог болсон юм билээ. Азиас Монгол, Япон, Солонгос, Хонконг улсуудад энэ спортоор хичээллэж байна.
Европ тивийн ноён оргил Эльбруст 5642 метрийн өндөрт тавдугаар сарын 9-нд Ялалтын баярт зориулж тэмцээн болдог. Оросууд тэнд 5 цаг 20 минутанд гүйж рекорд тогтоосон. Урд жил манайхан Эльбрус уулнаас цанаар, снөүбордоор бууж байлаа. Урьд нь цанаар Өсөхөө гавьяатын дүү Жангар, Нямцэрэн нар 4200-2500 метрт 10 гаруй км цанаар бууж байлаа.
Цэцээ гүний оргил өөд 7км 100 метрийн урт замыг Сүхээ 42 минутанд туулж рекорд тогтоосон
-Скайраннинг тэмцээнээ хэрхэн шүүдэг вэ?
-Доор гараанаас тамирчдаа тавина. Ууланд аврах ангиуд байрлаж байдаг. Тэдгээр нь тамирчдаа бүртгэж, тийм дугаартай тамирчин тэдэн метрийн өндөрт гүйж байна гэж станцаар мэдээлж байдаг. Оргил дээр гарахад хэдэн цаг хугацаа зарцуулсныг бүртгэдэг юм.
-Монголд энэ спорт хэрхэн хөгжиж байна вэ?
-Монголд гурван жилийн өмнө Цэцээ гүн дээр Манзуширын хийдээс скайраннингийн тэмцээнийг зохион байгуулсан. Тэнд Сүхээ гээд аялагч хүүхэд түрүүлсэн юм. 2258 метрийн өндөртэй, Манзуширын хийдээс 7км 100 метрийн урт замыг Сүхээ 42 минутанд туулж рекорд тогтоож байлаа. Энэ жил бид Түр Хурахын амнаас тэмцээнээ хийнэ. Энэ тэмцээний гол онцлог нь насны хязгааргүй. 40 настай хүн 15 настай хүүхэдтэй уралдаж болдог.
-Танд баярлалаа.
Зургийг Н.Сүрэнжавын Фэйсбүүкээс авав.