Монгол орны цэвдгийн судалгааны талаарх хэлэлцүүлэг БОНХАЖЯ-нд болсон юм. Энэ үеэр цэвдэг судлалын салбарын эрхлэгч, доктор А.Дашцэрэнгээс тодрууллаа.
-Цэвдгийн тархалт манай улсад ямар хэмжээнд байна вэ. Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн онд бид бүрэн хэмжээний судалгаа хийсэн. Манай оронд одоогоор цэвдгийн хувь 29.2 байна. Алаг цоог байдалтайгаар тархсан. Бид мөнх цэвдгийн хувирлын өөрчлөлтийг 100 гаруй цооног дээр дөрвөн цагийн интервалийн аргаар хэмжиж байна. Мөн Монгол орны цэвдгийн тархалтын зургийг шинэчлэн гаргалаа.
-Цэвдгийн тархалт их, бага байх нь ямар ач холбогдолтой вэ?
-1971 онд манай улсын цэвдгийн хэмжээ 68 хувь байсан. Гэтэл одоо бараг гурав дахин буураад байна. Мөнх цэвдгийн талбай багасах гэсэлт явагдах үед тухайн бүс нутгийнхаа эко систем усны тэнцлийг алдагдуулдаг. Тэгэхээр бидний өдөр тутам хэрэглэж байгаа усны ундарга, гадаргын усанд нөлөөлөх болно. Мөн дэлхийн хэмжээнд цэвдгийн нормын метан гэдэг хий агуулагдаж байдаг. Энэ нь агаар мандал руу алдагдвал уур амьсгалын дулаарал нэмэгдэх юм. Тэгэхээр цэвдгийн хэмжээ багасч байгаа нь цаг уурт муугаар нөлөөлж байна.
-Манай оронд цэвдгийн судалгаа хэрхэн явагддаг вэ. Ямар арга зүйгээр судалдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын хэмжээнд цэвдгийн тархалтын зураглалд ялангуяа уулархаг бүс нутагт загварчлалын аргыг өргөн хэрэглэж байна. Бид ч мөн энэ аргаар судалдаг. Уулын бүс нутагт тархсан цэвдгийн зураглалд олон шалгуурт аргазүйг хэрэглэдэг. Мөн ажиглалт туршилтын загварчлалын арга зүй, физик загварчлалын арга зүйг ашиглаж байна.
Х.Цолмонзаяа