-"Бодь сэтгэл, Эв хамт ёс" - Ганцаарчилсан хөдөлгөөний санаашрал-
Иргэний ухамсар суусан Монгол хүн бүр эрэгтэй эмэгтэй хэн ч бай, мэдлэг боловсрол, шашин шүтлэг, үндэс угсаа аль нь ч бай ялгаа зайгаа үл хурцатган, нэгэн хүн мэт, үгүй ядахнаа, нэгэн эцэг эхийн халуун хэвлийн үрс мэт амьсан нэгдэж, бодол сэтгэл юүгээ нэгэн учигт зангидваас зохилтой улс төрийн хариуцлага шаардсан өдрүүд тохиож, бидний сэтгэлгээний чадамж, тогтвор, түвшин, чиг хандлагын төлөвшлийн үнэнийг сорилтод оруулж эхлэв.
Улс төрийн шинж чанартай, онцгой, логик гаргалгаа нэхсэн үйл явцууд ч өдөр шөнөгүй шуургалж, сэтгэл ихэд эмзэглүүлэх нь эл санаашралын шалтгааныг үүдээж, ард иргэддээ цөөн хэдэн айлтгал дашлуулахаас аргагүйд хүргэлээ.
Нэгэн зүйл: Монголын ард түмний аугаа түүхт, ариун үйлст төрийн минь нэр хүндэд арилгахуйяа бэрх сэв сууж, анагаахуйяа бэрх шарх ангайлаа. Юун сэв, шарх вэ? хэмээвээс, улстөрийн өрсөлдөгчөө зориудаар занганд унагах, овлон гүтгэх, өвчтөний эмчилгээ үйлчилгээнд алаггүй зарагдах ариун тангарагт үүрэгтэй албанд гүжирмэг албадлага тулгах, мугуйд ажлыг өнөөгийн улс төрийн эрх баригч нөхөд хийж буй нь ард иргэдийн олонхийг дургүйцэл зэвүүцэлд түлхэж, Төр-иргэдийн харилцан итгэлцэл, харилцан хүндлэлийг Төрийн гурван их тамга атгагчдын унадаг "хар тэрэг"-ний хурдаар хүйтрүүллээ.
Харамсалтай гэхэд багадах энэ үйлдэл "Бодь сэтгэл, Эв хамт ёс-Ганцаарчилсан Хөдөлгөөн"-ий иргэн намайг Монгол Төрийнхөө нэр хүндийн өмнөөс нүүр улайж "Яаж байна даа, энэ чинь?" гэж санаашрах, "Юу хийж, юу руу биднийг түлхэж эхэлж байна даа?" гэж сэрэмжлэн эс сануулваас эс тэсдэхүйд ч давхар хүргэв.
Нэгэн зүйл: Нийгмийн сэтгэлгээний бүтцэд, ялангуяа шийдвэр ёсчлох шатан дахь хууль зүйн шинжлэх ухааны аргачлалд суурилуулштай нэгэн "ардач сэтгэлгээ"-ний үнэн байдаг. Энэхүү үнэн нь - Шинжлэх ухааны туршилтаар болоод логик сэтгэлгээний ядмаг, явцуу үндэслэлүүдээр батлах, тооцоолох, баримтжуулах аргагүй ''далд ухамсар"-ын үүдэлтэй тул баримтат сэтгэлгээнд дандаа шоовдорлогддог, нийгмийн шинжлэх ухааны "хэрэглээ", "заавар"-аас хаягддаг Монгол ардын зөн билгийн мэдрэхүй юм.
Монголчуудын чинад язгуурын совин зөн, дээд чинагуухи "харилцаа"-ны "танин мэдэхүй" болбоос асар ойлгомжгүй бүтэц бүхий үйл ажиллагаатай "антенн"! Энэ "антенн" Монголын нэрт улс төрч, нэрт орчуулагч, Монгол оюуны том "зүтгүүр"-ийн нэг Н.Энхбаярын түүхэн үйл ажиллагааны эерэг сөрөг дүгнэлтүүдийг XX, XXl-p зууны Монголын нийгмийн харилцааны ухралт болоод хөгжлийн бодит үнэнийг хадгалсан мэдээллийн "долгион"-оос барин шүүгээд уг үйл ажиллагааны эерэг, зөв, гавъяатай тал нь давамгайлна гэсэн үнэлгээг "Дэлхий" хэмээх жижигхэн гариг даяар цацаж байгааг ард иргэдийн маань олонхи нь өөрсдийн далд, чинад мэдээлэлт зөн сэрэхүйгээрээ тандан мэдээд байгаа нь манай өдөр тутмын олон сонин хэвлэлүүдээс илт ойлгогдох аж.
Тэд Н.Энхбаярын талд буюу хамгаалал, өмгөөлөлд ихэнхээрээ нэгдээд байгаа нь "унасныг өрөвддөг, ялагдсаныг өмөөрдөг" монгол хүний "гэгээн тэнэг" сэтгэл зүйн нууцлаг "удирдлага"-аас үүдэлтэйгээсээ илүү "буруугүйдээ буруутгагддаг" зарим тохиолын "гоохой"-той зэмийг дор нь унхиадчихдаг зөн, совингоос нь үүдэлтэйг үгүйсгэх нь монголчууд бидний гадаад ахуй үзэгдлийн нууцсад нэн онцгой, үл тайлагдах увидаст "харилцаа"-гаар нэвтэрдэг чадварыг эс тооцсон, эс ойшоосон гэнэн тэнэглэл болж үлдээд, ирээдүй хойчийнхонд шоологдох болуужин! гэхээс ихэд зовиурлан санааширнам.
Хууль "буруугүй" гэж цагаатгасан хүнийг буруутгах, "буруутгасан"-ыг нь өмөөрөх тэмцэл эгэл жирийн ард олны сэтгэлзүйд өрнөдөг нь хуулийн логиктой эн тэнцүү, магадгүй, хэн нэгний ч юмуу хэд олны боловсруулсан хуулийн заалтын зөвөөс ч ил үү зөв, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн баримтаас хэд дахин илүү үнэн баримт "бэлэглэж" чадах Оюун ухааны төгс дээд хөгжилд хүрсэн Монголын нүүдэлчдийн "био-антенн"-ы мэдээлэл, "далд ухамсар"-ын "реактор"-ын үйлчлэлээс "шивнэж" буй хэл, дохио гэдгийг давтан эс дурьдваас сэтгэл амрыг эс олном.
Бидний хэн нь ч бай, адилхан л, цуут урьдас дээдсийнхээ яс мах, сэтгэлийн "цус"-ны гэрээсээр нэгэн адил тунгаар будагдсан үр удам нь билээ л. Та минь!
Нэгэн зүйл: Шүүх, хууль сахиулах алба шударгууг номхоноо хүлцэгч, шударгуу бусыг догшиноо эсэргүүцэгч чин үнэний бат цайз байх ёс Тэнгэрээс тогтоосон ёс биз.
Өнөөдөр хэн нэг хүнээс, аль нэг улс төрийн хүчний бүлэглэлээс хараат бус ажиллax дүрэм, тангарагтай ард түмний төрийн байгууллагыг үнэн чанартаа "хараат" болгон "өеөдүүлж" буй гол нөхцөл нь ''Томилгоо"-ны зарчим юм.
Улсын Ерөнхий Прокурор, Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг томилдог практикийг халснаар л хуулийн засаглал "Хараат бус" байх чанараа алдах үндэс болдог гажуудлыг залруулж чадна.
"Томилгооны зарчим" үйлчилж буй нөхцөлд "Томилогдсон алба" гэгч хөөрхий нь амыг нь үнэг сахиад хэвтэж буй мухар нүхэнд шургалсан оготно байхаас өөрөөр байх арга үндсэндээ тасрах нь зүй. Иймд Улсын ерөнхий прокурор, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчийг хэн нэгэн томилдог бус, төрийг байгуулдаг ард түмний сонгуулиар ард түмэн өөрөө сонгодог байх тогтолцоонд шилжиж, Улсын Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгчийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах зарчмыг яаралтай хуульчилваас тун онолтой баймаарсан гэж айлтгахыг зорином. Улсын Ерөнхий Прокурорын Газар, Улсын Шүүх байгуулагууд өөр өөрийн мэргэжлийн албадаас хамгийн шударга, цэвэр ариун ёс суртахуунт, мэдлэг боловсролоороо цолгорсон мэргэжилтнүүдээ сонгуульд нэр дэвшүүлэх бөгөөд энэ сонгууль УИХ-ын сонгуулиас ялгаатай нь Монгол бүхэлдээ тус бүр ганц мандаттай нэг тойрог байхын зэрэгцээ нэр дэвшүүлж буй хоёр субъект хэдэн ч мэргэжилтнээ алба ажлынхаа хүрээнд дотроо шалгаруулан сонгуульдаа өрсөлдүүлж болно.
Ийн, нийт ард түмний санал хураалтын сонгон шалгаруулалтаар Улсын Ерөнхий Прокурор, Улсын Ерөнхий Шүүгчийг сонгон, УИХ батламжилдаг тогтолцоо ажилласнаар л хуулийн засаглалыг хэн нэгний томилгооноос хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулж чадах эрхийг нь хангах үндсэн нөхцөл бүрдэнэ.
Монголын төрийн хууль сахиулах албаны өнөөгийн практикаас дүгнэхэд, энэ алба бодит үнэнийг оношлох, нутлах, зөрчил гажуудал, заль мэхийн шургалтын зай хаах үүрэгтэй үйл ажиллагаандаа тун доголдолтой, цөөнгүй тохиолд чигч шударгаар үйлчилж эс чадан, төрийн эрх залагч улс төрийн бүлэглэлийн таалал, далд зорилго, давхар ашиг сонирхлын удирдлага зааврыг салхины чиглэлээр эргэлдэн гозолзогч флюгер мэт даган савлаж, хуудуу гоомойн "суулгац" илт цухуйгаастай тогтоол, шийдвэрээ хуульчилдагт гүнээ цочирдон эмзэглэнэм.
Амьдралын "арзгар үнэн" хүний зохиосон хуулийн "толигор үнэн"-д захирагдах нь бус, хууль нь амьдралын адармаа ээдрээний үнэнд захирагдаж, зөвийн өмнө мөнгөн ус мэт уянхайлж, буруугийн өмнөөс, эрхтэн дархтаны дарамт, сүрдүүлэг, заналга, хахууль, гүтгэлэг гүжирдлэгийн өмнөөс очир алмас мэт хатан хатуу чанараар "салаавч тавьж" баймааж нь л сая "хууль" хэмээгч шинжлэх ухаан "гууль" бус "шижир", эд хөрөнгө, эрхшээл мэдлийн "боол" бус "ноён", бодь сэтгэл мэт алаггүй үнэний "гэсгүй" болж ард зоныхоо хуурмаггүй хайр, хүндлэлийг олдгийг Ардчилал Шудрага ёс, Иргэнлэг Нийгмийн харилцаа зарлигдсан.
Нэгэн зүйл: Орчлон оршин тогтнох үндэсийн үндэс нь орчлон доторхи юмс, үзэгдлүүдийн хоорондын "шүтэн барилдлага" юм. Өчүүхэн бичил биетээс эхлээд үлэмж аварга загварын биетүүдээ хүртэлх бүх юмс, үзэгдэл бие биеэсээ харилцан хамаарах "таталцал"-д оршин орчиж, бие биедээ нөлөөлж, тодорхой тодорхой хүчээр бодитой үйлчлэн хувьсгаж, үүдэх-бүтэх шалтгаан нөхцөлд үүдэн бүтэж, төгсөх-эвдрэх шалтгаан нөхцөлд төгсөн устдаг.
Хүний нийгэм ч ялгаагүй, мөн л "шүтэн барилдлага"-ын харилцаанд оршиж, уламжлал шинэчлэлийн нэгдлээр хөгжлийн үйл явцаа нөхцөлдүүлдэг.
Нийгмийн хөгжлийн түлхүүр нь, нийгмийн гишүүдийн бүтээлч хамтын ажиллагаа, эцэстээ, бие биеийнхээ үйл ажиллагааны бодит боломжийг хангагч "шүтэн барилдлага"-ын өгөөж буюу бие биеэсээ шууд болоод далд дамаар хамаарагч олон галт нэгдмэл харилцааны эерэг үр дүн юм. Энэ нь эдийн засгийн материаллаг утгаараа бол, товчдоо, нийгмийн гишүүдийн ухамсарт үйл ажиллагаагаар бүтээгддэг нийгмийн баялгийн өсөлт, бодит ашиг орлогын бүх хэлбэрийн хуримтлал юм.
Алив үндэстний оршихуйн зорилго, амьдралын нь үнэмлэхүй утга агуулга нь улс орноо аль болох түргэн хурдацтай хөгжүүлэх, нийтэд танигдсан ч бай, танигдаагүй ч бай ялгаагүй, аль нэг бодгалийн нь амьдрал ахуу нөгөөгийнхөө ахуй амьдралтай шууд хамааралтайгаар шүтэлцэн нэгдэж, бие биедээ эерэг болоод сөргөөр нөлөөлөн үйлчилж буй "нийгмийн харилцаа"-гаа жинхэнэ хүмүүнлэг, бурханлаг, төгс төгөлдөр харилцаа болгон төлөвшүүлэхэд оршино.
Монголчууд бид ам бүл цөөхүүлээ ч энэ гэгээн зорилгыг заавал хэрэгжүүлж чадсан байхаар амьдрах ёстой! Зорилгоо гүйцэлдүүлэх эш нөхцөл нь, бүгдээр эвлэн нэгдэх, эвийнхээ хүчээр хамтдаа нийгмийн асар их баялаг бүтээх, бүтээснээ хамтдаа зөв ашиглах буюу ухаалгаар зарцуулах, арвижуулан нэмэгдүүлэх!
Хүн төрөлхтний түүхэнд үлдсэн хамгийн зөв, сайн сайхан үйлс ард олны эвээр л бүтсэн байдаг. Муу нь ч, сайн нь ч ганцын хүчээр бус олны хүчээр л биелсэн түүхтэй. Хамгийн ариун, хамгийн гэгээн, мөнхийн дурсгалт үйлс зөвхөн ард түмний олонхийн хүчээр л биелжээ. Олонхийн эв нэгдлийн хүч л хүн төрөлхтнөөс гарч чадах хамгийн аугаа хүч юм.
Монголчууд бид хамтдаа байваас бүгдийг чадна. Бүгдийг эс чадваас бүгдээрээ хохирно! Бүгдээрээ хохирох аваас хэн нь ч эс хожино.
2012 оны тавдугаар сарын 28-31
Хүн чулууны хөндий
Д.Урианхай
Монголын Философийн Холбооны тэргүүлэгч гишүүн