gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөрөнгийн зах зээл: Долоо хоногийн арилжааны мэдээ

Б.Оюунчимэг
2012-01-18
0
Twitter logo
Б.Оюунчимэг
0
Twitter logo
2012-01-18
Энэ оны хоёр дахь долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн арилжаа таван удаа явагдаж, нийт 80 компанийн 913.14 мянган ширхэг хувьцаа арилжигдаж, 498.50 сая  төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Нийт зах зээлийн үнэлгээ 69.61 тэрбум төгрөгөөр буурч 2,026.29 тэрбум төгрөгт хүрсэн байна.

ХУВЬЦААНЫ АРИЛЖАА

Тус долоо хоногт арилжигдсан 80 үнэт цааснаас 37 үнэт цаасны ханш өсч, 33 үнэт цаасны ханш буурсан ба 10 үнэт цаасны ханш  тогтвортой байлаа. Хамгийн өндөр хувиар ханш нь өссөн үнэт цаасанд Баянтоорой /100.99%/ ХК-ийн хувьцаа тооцогдож байгаа бол хамгийн өндөр хувиар ханш нь буурсан үнэт цаасанд Сав шим /-14.99/ ХК-ийн хувьцаа тооцогдож байна.

Тоо ширхэгээр хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд Силикат, Ремикон, Женко тур бюро зэрэг ХК-иудын хувьцаа, хамгийн өндөр үнийн дүнтэй арилжигдсан хувьцаанд АПУ, Силикат, Ремикон зэрэг ХК-иудын хувьцаа тус тус тооцогдож байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКС

BDS index- 2012 оны 2 дахь долоо хоногийн сүүлийн арилжааны өдөр BDS index 4,520.85 нэгжид хүрсэн нь өмнөх долоо хоногийн мөн үеэс -216.29 нэгж буюу -4.57 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Индекс буурахад хамгийн ихээр нөлөөлсөн компаниуд нь Таван толгой, Хөх ган, Багануур зэрэг 19 ХК-иуд байлаа.

Тор-20 индекс- Энэ долоо хоногт 20,080.00 нэгжид хүрсэн бөгөөд өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад -789.40 нэгж буюу -3.93 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Индексийн сагсанд багтах Таван толгой, Хөх ган, Багануур зэрэг 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан байна.

МХБ-ээс ХЗЗ-ийн өсөлт бууралтыг илэрхийлдэг гол үзүүлэлт болох Тор-20 индексийн сагсыг 2011 оны сүүлийн хагас жилийн байдлаар шинэчиллээ. Ингэснээр сагсад багтаж байсан Сүү ХК, Баян тээг ХК-иудыг хасч, Силикат ХК, Бэрх уул ХК-иуд нэмэгдэж, АПУ ХК, Багануур ХК, Шарын гол ХК, Таван толгой ХК, Могойн гол ХК зэрэг нийт 20 компани багтсан байна.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЭЛ
 
Энэ 7 хоногт хамгийн идэвхтэй  арилжигдсан үнэт цаасанд Монинжбар ХК-ийн  тооцогдож байна. Өнгөрсөн 7 хоногт нийт 72,460 ширхэг хувьцаа арилжигдаж, 130 төгрөгөөр хаагдлаа. Тус компани нь анх 1956 онд барилга угсралт, цахилгаан дамжуулах дэд станц угсрах үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулагдсан ба өнгөрсөн онд Дорноговь аймагт 50 ортой төрөх эмнэлэг, Эрдэнэт хот дахь 11 хорооллын инженерийн шугам сүлжээний ажил, Ховд аймаг дахь малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм байна.  

Өнгөрсөн 7 хоногийн хамгийн их үнийн дүнтэй арилжигдсан үнэт цаас нь АПУ ХК-ийн хувьцаа байсан ба 3,900 төгрөгөөр хаагдсан нь өмнөх оны сүүл үетэй харьцуулахад 7.14 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Анх 1924 онд байгуулагдаж байсан тус компани нь өнөөдөр МУ-ын архины зах зээлийн  40 гаруй хувь, пивоны  50 орчим хувийг дангаараа хангаж, Өмнөд Солонгос, Япон, Герман улсуудад бүтээгдэхүүнээ экспортлож байна.

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЭЛ

Хөх ган ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээлээ

Санхүүгийн Зохицуулах Хорооны улсын байцаагчийн 2012 оны 01 сарын 11-ний өдрийн 02 тоот албан шаардлагын дагуу “Хөх ган” ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээсэн бөгөөд өнгөрсөн 7 хоногт нийт 2.58 сая төгрөгийн 14,102 ширхэг хувьцаа арилжигдлаа.

Дархан нэхий ХК хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлаа зарлаа

Дархан нэхий ХК нь 2012 оны 02 сарын 17-ны өдрийн 14.00 цагт Дархан хот дахь компанийн байран дээрээ хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлаа хуралдахаар боллоо. Тус хурлаар компанийн хэлбэрийг өөрчлөх, компани өөрийн хувьцаагаа эргүүлэн авах тухай асуудал, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах зэрэг 6 асуудлуудыг шийдвэрлэх аж.

Х.Янжмаа
Хамтран бэлтгэсэн: БиДиСек ХК

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан