Сүхбаатар дүүргийн XI хороонд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харъяа Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхлээд байна.
Энэхүү төсөл нь гурван үе шатай бөгөөд өнөөдрийн байдлаар хашааны газар, айл өрхийн судалгааны ажлыг хийж дуусаад оршин суугчдын газрыг чөлөөлүүлэх ажил ид өрнөж эхэлжээ.
Бид газар дээр нь байдал ямар байгааг сонирхохоор очлоо. Тухайн гудамжинд салхины аясаар хийсэх үнс, мөстсөн угаадас, ил задгай хог хаягдал гээд гэр хорооллын гудамжинд юу байдаг тэр бүхэн байхаас гадна эвдэрсэн хашаа, нурсан байшингийн балгас, хоосон газар нүдэнд тусна. Гэр хорооллын дунд хоёр өндөр 16 давхар барилга сондгойрч харагдав. Энэ барилгад газраа чөлөөлж байгаа айлуудыг түр амьдруулах зориулалтаар барьжээ.
Ойр хавийн байдлыг ажиглан яваад гудамжныхаа хогийг цэвэрлэж байсан хэдэн хөгшчүүлтэй таарав. Тэдний дундаас бусад оршин суугчдаа төлөөлөн тус хорооны Рашааны 17 дугаар гудамжны дөрвөн тоотын оршин суугч Д.Баасан үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
-Танайх энд суурьшаад хэр удаж байна?
-30 гаруй жил амьдарч байна.
-Үнэ хөлсөн дээрээ тохирохгүй байгаа учраас иргэд газраа чөлөөлөхгүй байгаа гэсэн. Зарим айл нь газраа чөлөөлөөд нүүсэн байна. Танайх газраа хэзээ чөлөөлөх гэж байна?
-Энэ хавийн айлуудыг газарт оруулна гэж тав, зургаан жил ярьж байгаа. Газарт оруулна гэж хэлснээс хойш удахгүй нүүх юм чинь гээд байшиндаа засвар хийж чадахгүй иргэд хохирч байна. Энэ хоёр өндөр барилгад газраа чөлөөлсөн айлуудыг түр амьдруулж, дараа нь өөр орон сууцанд оруулна гэж байгаа. Миний хувьд энэ байранд орох бодолгүй байна.
-Яагаад амьдрах бодолгүй гэж, Эсвэл өөр амьдрах газар байгаа юм уу?
-Энд түр амьдраад дараа нь дахиад л нүүнэ. Орохгүй гэж байгаа шалтгаан нь байрных нь квадратын хэмжээ бага. Манайх ам бүл олонтой. Хүүхдүүд бүгд амьдрал зохиосон. Манай энэ байшин гал тогооноосоо гадна гурван өрөө, 76 метр квадрат. Энэ байшинд гурван айл амьдардаг. Хашаанд байгаа энэ гэрт манай нэг хүүгийнх байдаг. Газарт орохоор тав зургаан айлын асуудал шийдэгдэх гээд байгаа юм. Манай хашааны хэмжээ 514 метр квадрат. Газарт оруулахад нэг метр квадратыг нь 100 мянган төгрөгөөр авна гэсэн. Ингэж бодохоор 51 сая 400 мянган төгрөг болно. Манай энэ байшинд бас үнэлгээ өгнө гэж байгаа. Гэтэл барьсан зардлаасаа бага үнэлэх гээд байна. Түрүүчийн газарт орсон айлуудын байшинг үнэлсэн байдлыг нь харахад их л бага өгч байна лээ.
-Байшингийн хэмжээнээс шалтгаалаад хэдэн төгрөг өгч байгаа юм?
-Байшингийнх нь хэмжээ барьсан чанар материалаас нь болоод 6-10 сая төгрөг өгч байна. Бид байшингийнхаа дотор талыг нимгэн хавтангаар, гадна талаа шилэн хөвөнгөөр хийж, гадуур нь тоосгоор өрсөн. Нийт 15 саяар боссон байшин. Байшинг маань дээд тал нь арван саяар тооцож авах байх. Жоохон өндөр үнээр авбал ажил хийж байгаа хүүхдүүддээ лизингийн байр авч өгмөөр байна. Орон сууцны метр квадратын үнэлгээ 1400 ам.доллар байгаа. Гэтэл бидний хашааны газрыг нэг метр квадратыг нь 100 мянган төгрөгөөр үнэлж байгаа нь харьцангуй юм. Манай хашаанд гурван машин байна. Түр амьдрах байранд ороход граашийн асуудал гарч ирнэ. Миний бодлоор түр амьдрах байранд ороход амьдрах баталгаа байхгүй.
-Яагаад?
-Төр засаг өөрчлөгдөнө. Энэ төр засгийн үед бид түр байранд орлоо гэж бодоход дараагийн төр засаг бидэнд хамаагүй гээд орхивол яана. Сүүлдээ газар ч үгүй, орон сууц ч үгүй болох вий. Газрын үнэлгээ маш бага байгаа учраас бидэнд хохиролтой, гомдолтой байгаа. Дөрвөн айлын газар дээр 16 давхар байр барьж, ашиг их олох байж бидэнд бага мөнгө өгч байна. Иргэдийн амьдралд нөлөөлөхүйц мөнгөөр газрыг худалдан авах ёстой. Бага мөнгөөр үнэлж байгаа учраас байранд орох асуудал хэцүү болчихоод байна. Тогтвор суурьшилтай амьдрах боломжгүй шүү дээ. Хуучин нийгмийн үед улсаас байр олгоод газраа өгөөд явж болдог байсан. Иргэдийг орон сууцжуулж л байгаа юм бол энэ асуудлыг хөндөж тавих хэрэгтэй байна. Газрын нэр дээр байгаа айлд л байр өгнө гэж байгаа. Тэгэхээр хүүхдүүд хохирох гээд байна.
-Үнэ тохирохгүй бол та нар энэ газраас нүүхгүй гэсэн үг үү?
-Бид нар нүүхгүй цааргалж байгаа юм биш. Газраа зарахдаа тохиролцоонд хүрээгүй олон айл байна. Тохиролцоонд хүрэхгүй байгаа учраас айлууд нүүхгүй байгаа. Манайхыг нүү гэж орж ирээгүй л байна. Манай хойд гудамны хэд хэдэн айлыг өнгөрсөн намар нүүлгэсэн. Саяхан хэд хоногийн өмнө өвлийн хүйтэнд 41 тоотын айлыг нүүлгэчихлээ. Хэсэг залуучууд ирээд тухайн айлын хашааг нь нураачихсан. Тэгээд л удаагүй нүүсэн. Хаашаа нүүснийг нь мэдээгүй гэв.
Иргэдтэй уулзсаныхаа дараа тухайн түр амьдрах байрны ажил байдал, метр квадратыг нь сонирхохоор хашаан дотор нь орлоо. Гэвч барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан эмэгтэй тус байрны метр квадратын талаар мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Орон сууцжуулах төслийн хүрээнд иргэдийн газрыг нэг метр квадратыг нь 100 мянган төгрөгөөр үнэлсэн нь иргэдэд таалагдахгүй байна.
Иргэд "Үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх ганц өв хөрөнгө болсон хашаа байшингаа хямд үнээр зармааргүй байна" гэж халаглаж байна. Харин дарга нар "Мөнгө амлаж байгаа дээр газраа чөлөөлөөд хурдан нүү. Төлөвлөгөөт ажилд саад хийхээ боль гэж" ятгаж байгаа аж.
Долдугаар хорооллыг бүтээн байгуулахад 519 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд БНХАУ-ын "Бээжин констракшн" компани барилгын ажлыг гүйцэтгэж, 2020 он гэхэд VII хорооллын иргэд орон сууцандаа орох ёстой гэсэн албаны хүмүүсийн тайлбар байгаа юм.
О.Эрдэнэбүрэн