Эртний анд маань өчигдөр гэнэт утас цохиод шинэхэн киноныхоо нээлтэнд ирэхийг хүсэв. Бараг л унаган багын гэж хэлж болох найз Д.Ханьсаг маань дахин нэг киногоо өлгийдөн авч байгааг дуулаад гэртээ сууж төвдсөнгүй. Бидний гэр бүлүүд уран бүтээлийн хувьд үй зайгүй холбоотой байсаар нэлээд он жилийг ардаа орхиж. Тиймээс ам булаалдан ярилцдаг амтат дэлгэцийн урлагийнхаа тухай яриаг ажил болгохоор сүүлийн хэдэн жил тал талдаа зав чөлөөгүй шахам. Гэсэн ч анд нөхрийн маань хийсэн бүтээсэн ажил гэдэг өөрөө хийсэн мэт өөриймсөг байдаг хойно доо. Хожимдсон ч гэсэн шогшоод л очлоо.
Өмнө нь дэлгэцэнд гарахаас өмнө киног үзэж байсан ч чухам театрын дэлгэцнээ, үзэгчдийн суудлаас үзэхэд илүү амттай, илүү сэтгэл хөөрөм байлаа. Анх дэлгэцэнд гараагүй байхад нь "Миний ахын эхнэр" киног студийн ханан дэлгэцээр үзэж суухдаа кино зохиолд нь бяцхан атаархаж сууснаа нуух юун. Гэсэн ч бусадтай л хамт инээж, талархсан үзэгчдийн эгнээнд алга ташин зогсож байхдаа найз нараараа бахархаж суув.
Энэ их стресстэй цаг үед, залуучууд гэгээн ариун хайрыг амтлах баярт өдрүүдийг угтаад ийм сайхан кино хийж Монголынхоо үзэгчдэд дэлгэж байгаа эрхэм андууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Бидэнд гэрэл үнэхээр дутагдаж байлаа. Бидэнд үр хүүхдээ, залуу үеэ гэх сэтгэл хомсхон байлаа. Тиймээс уг киноны зохиолыг бичсэн болоод найруулсан, бас продюсерлэсэн, залуучууддаа талархаж буйгаа дашрамд илэрхийлье. Үйл явдлын зөв өрнөл, хөгжилтэй шийдэл, дүрүүдийн оновчтой сонголт, дүрүүдийн жүжиглэх ур чадварыг магтахгүй байж чадахгүй нь.
Аливаа киног бүтээхэд жүжигчдийг зөв тоглуулах нь найруулагчийн зайлшгүй хийх ёстой чухал ажлын нэг байдаг. Энэ кинонд миний зориуд анхааран хэлмээр байгаа зүйл бол жүжиглэлт. Чухам л хүчээр тоглочихсон, хэтэрхий шахаж дүрээ илэрхийлсэн хиймэл дүр төрх азаар энэ кинонд байхгүй байгаад дотроо тун ч баярлаж суулаа. Ердөө л хайртай хүнтэйгээ, хосуудтайгаа хөтлөлцөн очоод заавал үзчихмээр, үзээд бас нүүр дүүрэн инээмсэглэлтэй танхимаас гараад ирмээр тийм нэгэн гэгээлэг бүтээл төрснийг уншигчиддаа дуулгамаар байна.
Ах дүү гурвын хайр сэтгэлийн дуулиан ээж аавыг доргиох цагт том ахдаа эхнэр олж өгөхөөр зориг шулуудан нарийвчилсан төлөвлөгөө зохиож байгаа хоёр дүүгийн хөгжилтэй маршрутаар үзэгчид ч бас сэтгэл догдлон аялна. Харин тэрхүү эхнэрийн дүрд сонгогдож байгаагаа мэдээгүй үзэсгэлэнт бүсгүй чин сэтгэлэсээ ахад нь дурлаж, ах ч бас ирээдүйн эхнэрээ хувь тавилангаараа олж авсан гэдэгт итгэсээр романтик дурлалын үйл явдалд өөрийн мэдэлгүй татагдан орно. Гэвч гурван хүүгийн хурим зэрэг болохын өмнөхөн тохиолдох санаандгүй явдал... Үйл явдал цааш хэрхэн өрнөх бол?
Энэхүү кинонд “Зөрлөг” “Сонголт” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батзаяа /СТА/, “Тэнгэрийн ивээл” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Энхбаяр, “Хайрын эрэлд” олон ангит кинонд тоглосон жүжигчин Ж.Мөнгөнсүх, МУ-ын ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавъяат жүжигчин Г.Урнаа, гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат, жүжигчин МУСТА С.Эрдэнэчимэг, залуу жүжигчин С.Болорбайгал, Д.Даулетжан, Р.Адъяа нарын авяаслаг уран бүтээлчид ажилласан байна.
Сонирхуулж хэлэхэд киноны туслах дүрүүдэд яруу найрагч Б.Галсансүх, яруу найрагч Батжаргал, сэтгүүлч Санги гээд дэлгэц, номоор дамжуулан бидний танил болсон залуу уран бүтээлчид тоглосон нь давгүй сонголт байж уу хэмээн санагдав. Яруу найрагч Б.Галсансүх "Хайрын гудамж" нэртэй шинэ номынхоо нээлтийг кино дэлгэцнээ хийж байгаа харагдсан. Нэг тааралдвал нэхэж авах юм шүү, тэр номыг нь.
Кино зохиолыг бичсэн : Ж.Баярбаатар, Д.Амар
Ерөнхий найруулагч : Д.Ханьсаг
Найруулагч: Д.Амар
Ерөнхий зураглаач : Ж. Отгондаваа
Ерөнхий зураач: Ш.Мөнхбат
Студи: “National film” продакшн 2011 он
Н.Болор-Эрдэнэ