gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аль Ларижани: Асар их эрчим хүч хөгжлийн гарц гэдгийг ойлгоосой

Дэлхийд
2012-05-25
0
Twitter logo

Ираны Парламентийн тэргүүн Аль Ларижани Исламын нэгдсэн улсын үндэсний агентлагийн сэтгүүлч Мостафа Аль Салимтай цөмийн хөтөлбөр, зэвсэг, энх тайван тусгаар тогтнол болон НАТО Европын холбооны зүгээс авч буй эдийн засгийн хориг, Персийн булангийн нөхцөл байдал зэрэг Ирантай холбоотой олон улсын анхаарлыг татсан сэдвээр ярилцсаныг хүргэж байна.

-Сайн байна уу. Яриагаа удахгүй болох зургаан талт хэлэлцээрийн ч талаар эхлүүлье. Энэ удаагийн уулзалтаас Иран ямар үр дүнг хүлээж байгаа вэ?
-Бид өмнө нь өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Өнгөрсөн сард Туркийн Истанбул хотноо зургаан талт уулзалт болж манай улсын цөмийн хөтөлбөрийн талаар нухацтай авч хэлэлцсэн. Тодруулбал, цөмийн хөтөлбөрт багтах цөмийн зэвсэглэл үү, цөмийн эрчим хүч үү гэдгийг шинжээчдийн баг томилж дүгнэлт хийлгэх талаар тохиролцсон. Харин энэ удаагийн уулзалтаас бид Иран улс бусад орны адил цөмийн эрчим хүч ашиглах гэж буйг батлах шийдвэрийг хүлээж байна гэж ойлгож болно. Эрчим хүчний асар том нөөц, эдийн засгийн хэмжээлшгүй үр дагавар манай улсын хөгжил дэвшилтэй шууд холбоотой. Тиймээс л Ираны Засгийн газар одоог хүртэл цөмийн эрчим хүчний төлөө бүхнээ золиосолсоор байна.

-Жишээ нь яг юу золиосолсон гэж?
-Зөвхөн энэ сэдвээр ярихад бидний ярилцлагын цаг хүрэхгүй. Товчхон тайлбарлах гэж оролдъё. Манай улсын хөгжлийн гол гарц бол нефть. Төв Ази, Европын гуравны нэг хэрэгцээг хангах хүчин чадалтай. Тийм боломж ч бий. Хөгжлийн хурдыг нэмэх эдийн засгийн тогтвортой шийдлийг бий болгохын тулд цөмийн эрчим хүч бидэнд зайлшгүй хэрэгтэй. Анхнаасаа хэрэгтэй байсаар ч ирсэн. Хэрэгтэй ч байх болно. АНУ тэргүүтэй барууны орнуудын байр суурьтун ойлгомжтой. Исламын орнуудын хөгжлийг аль болох удаан байлгах. Тэр ч үүднээс манай улсад эдийн засгийн хориг буюу нефтийн хориг арга хэмжээг авсан гэж би хувьдаа дүгнэдэг. Иран ч гэсэн Арабын нэгдсэн Эмират шиг сайхан хөгжилтэй орон болохыг хүсэж байна.

-Гэхдээ цөмийн хөтөлбөрөөр халхавчлан цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа гэсэн хардлага дэлхий нийтэд төрүүлж буй?
-Тийм л юм бол цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна гэсэн баримт нотолгоог олны өмнө дэлгэх хэрэгтэй шүү дээ. Ямар ч баримт нотолгоогүй байж манай улсын нэр төрд бүдүүлгээр халдах нь тэдний арга. Уран баяжуулахыг цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж ойлгоод байх шиг байна. Ураныг юуны төлөө баяжуулдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Асар их хэмжээний эрчим хүчийг гарган авахын тулд уран баяжуулдаг. Түүнээс биш гаргаж авсан эрчим хүчээрээ цөмийн зэвсэг үйлдвэрлээд байх юм бол энэ дэлхийд юу үлдэх билээ.

-Ираны Ерөнхийлөгч нэг удаа "АНУ чаддаг юм бол Иранаар оролдоод үз" гэж байсан. Энэ үг яг л "Бид цөмийн зэвсэгтэй. Одоо биднээр оролдоод үз" гэж байгаа мэт сонсогдож байсан. Мөн тэрбээр энэ үгийн хариуд олон улсын төрийн тэргүүнүүдээс ихээхэн шүүмжлэл хүртэж байсан. Таны бодлоор Ираны тусгаар тогтнол цөмийн хөтөлбөртэй шууд холбоотой юу?

-Мэдээж. Манай улсын тусгаар тогтнол, эрх чөлөө Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй салшгүй холбоотой. АНУ-ыг шүүмжлэгч орны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Ислам гэдэг тэс ондоо ертөнц рүү хэтэрхий орох нь тэднийг хэн гэдгээ мартахад хүргэдэг. Цөмийн хөтөлбөрийн давуу тал нь үүнд л байгаа юм.

-Афганистан, Пакистан, Ираны хувьд Персийн булан ямар чухал стратегийн газар гэдгийг та сайн ойлгож байгаа байх. Яг үнэнийг хэлэхэд энэхүү буланд дайны бэлэн байдалд байгаа олон хөлөг онгоц байдгийг ОХУ болон социалист орнууд ихэд шүүмжилдэг?
-Энэ булан бол зайлшгүй нээлттэй байх ёстой булан. Хөгжлийн гарц. Дайны талбар ч байж мэднэ. Исламын орнуудын холбооноос энэ буланг ямар ч байлдааны хөлөг онгоцгүй байлгахыг хүссэн. Учир нь энэ булангаар дамжуулан асар их эдийн засгийн урсгал дамжин орж ирж байгааг мэднэ. ОХУ болон зарим холбоотон орнуудын хувьд Ираныг дэмжиж байгаад талархаж байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зургаан талт уулзалтад оролцох болсон гэж дуулсан. Тэр ч утгаараа биднийг дэмжих орон улам нэмэгдсээр байна.

-Ерөнхийлөгч М.Ахмадинежад зарим Исламын орнууд хэтэрхий барууны хөгжлийг даган, Исламын нэгдсэн хүчийг тарааж байна гэсэн утга бүхий зүйл ярьсан байсан. Танд Исламын орнуудын ирээдүй хэрхэн харагдаж байна?

-Ирээдүй сайхан болно гэдэгт итгэ гэсэн үг байдаг. Би итгэж байна. Уг нь Исламын орнууд энэ мэтчилэн задрах ёсгүй л байсан юм. Гэтэл Арабын хувьсгал бүхнийг өөрчилж чадлаа.

Б.Баатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан