Их хотын толгой өвтгөсөн асуудал нь яах аргагүй хог. Тэгвэл нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Хоггүй Улаанбаатар" нэртэй хоёр сарын аяныг өрнүүлж байна. Үүний хүрээнд энэ амралтын өдрүүдэд Баянгол дүүрэгт их цэвэрлэгээг хийлээ.
Их цэвэрлэгээг бямба гарагт хотын төвийн хорооллууддаа хийсэн. Харин ням гарагт хамгийн их асуудалтай болох гэр хороолол руугаа орсон байна. Цэвэрлэгээнд төрийн бүх байгууллага, хувийн хэвшил, их, дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд хамрагджээ.
Мөн дотоодын цэргийн 013 дугаар ангийн 100 цэргийн албан хаагч, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс түр ажиллах хүч болох 250 хүнийг хамруулсан. Машин техникийн хувьд дүүргийн "Тохижилт үйлчилгээний компани"-ийн хог тээврийн 19 машиныг ажиллуулж дээрээс нь нэмж 25 тонны HOWA машин 12, мөн ачигч Ковш дөрвийг авч ажиллуулж байгаа юм байна. Мөн самосвал машин нэмж наймыг гаргасан байна.
Баянгол дүүргийн хувьд хойд хэсгийн 23, 11, 10, 22, 21 дүгээр хороодод Улаанбаатар хотын ихэнх далан суваг байдаг. Далан суваг руу иргэд хогоо гаргаж асгадаг хүндрэл бий. Хавар бол шар усны үерийн болзошгүй аюултай энэ үед далан сувгийн цэвэрлэгээ маш чухал. Энэ нь зөвхөн Баянгол дүүрэгт биш, хотын аюулгүй байдалд хамаарах асуудал юм. Гандангийн зүүн хэсгийн даланг Онцгой байдлын албан хаагчид цэвэрлэсэн.
Мөн дүүргийн Тамгын газар болон бусад харьяа газрын албан хаагчид амралтын өдрүүдэд ажлын өдрийн цагийн хуваариар ажиллаж хороо, хороогоор цэвэрлэгээний ажилд хяналт тавьж мөн өөрсдөө ч хүрз, шуудай барин гар бие оролцсон. Их цэвэрлэгээг дүүргийн Засаг даргын орлогч Д.Очирсүм ахлан явуулсан байна. Хуваарийн дагуу өнөөдөр хороод их цэвэрлэгээгээ эхлэх ёстой.