gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

О.Алтангэрэл: Саатуулагдах хугацаанд цаг өнгөрч өгөхгүй хэцүү байсан

Нийгэм
2012-04-24
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-04-24
-Өчигдөр суллагдсан хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэл ярьж байна-

"Долдугаар сарын 1"-ний хэргийн шүүгдэгчдийн нэг, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэл өчигдөр өглөө суллагдлаа. Түүнийг шүүхийг үл хүндэтгэж, шүүх хурлыг тасалдуулсан хэмээн үзэж "Дэнжийн мянга"-ын цагдан хорих төв буюу 111-т 14 хоногийн хугацаатай саатуулаад байсан юм.

Түүнийг буруутгах болсон шалтгаан нь Сүхбаатар дүүргийн шүүхээс өмгөөлөгч О.Алтангэрэлийг шүүгдэгчдийг өмгөөлөхөөс татгалзаж, шүүх хуралдааны танхимыг хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр орхин гарсан, шүүх хуралдааныг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэж, тогтоосон журмыг илтэд үл хүндэтгэсэн зөрчил гаргасан хэмээн үзсэн.

О.Алтангэрэлтэй суллагдсаны дараа утсаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Таны бие сайн уу. Одоо шууд гэр рүүгээ явах гэж байна уу?
-Миний бие сайн байгаа. Тийм ээ. Гэртээ харьж хувцасаа сольчихоод Монголын өмгөөлөгчдийн холбоон дээр очиж тэнд ямархуу байдалтай байсан асуудлаа танилцуулна даа.

-"Дэнжийн мянга"-ын цагдан хорих төвийн орчин нөхцөл нь ямар юм?
-Өө яахав дээ. Тэнд хүмүүс бүхий л бололцоогоороо ажиллаж байна. Мэдээж яаж сайхан байхав. Гэхдээ ер нь бол орчин нөхцлийг нь зайлшгүй сайжруулах шаардлагатай нь анзаарагдлаа.

-Хоол унд нь хэр байв. Та тэндээс л хооллож байсан биз дээ?
-Дотроосоо хоол өгнө. Тэнд хэсэг хүмүүс бүхий л боломжоороо ажиллаж байна гэж би хэлсэн. Тийм л байна. Эргэлт оруулдаг гурав, тав дахь өдрүүдэд гэрээсээ хоол авч байлаа.

-Та яг юу хийж цагийг өнгөрөөж байв. Нэгэнт саатуулагдсан хүн учраас жирийн үеийнх шиг эрх чөлөөтэй байж болохгүй л байх?
-Тэгэлгүй яах вэ. Цаг өнгөрч өгөхгүй хэцүү байсан. 14 хоног гэдэг үнэхээр урт хугацаа санагдлаа. Тэгээд гэрээсээ ном авчруулж хууль зөндөө уншлаа. Түүнээс гадна Олон улсын гэрээ, хууль дүрмүүдийг нэлээд судаллаа.

-Таныг саатуулагдсаны дараа нэлээдгүй үйл явдал болсон. Тухайлбал, экс Ерөнхийлөгчийг баривчилсан талаар үзэж, бас уншсан уу?
-Харин тийм ээ. Баривчилгааг нь үзсэн. Нэлээд шуугиантай юм болсон шүү. Би энд ямар нэгэн дүгнэлт хийх нь илүүц биз ээ.

-Одоо та яг юу хийх гэж байна. Нөгөө Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал юу болж байна даа?

-Өмгөөлөгчдийн холбоо орчихоод хүмүүстэй уулзана. 14 хоногт ар гэрийн болоод бүх ажил маань нэлээд цалгардлаа шүү дээ. Өнөөдөр (өчигдөр) амжихгүй байх. Mаргааш Цэцэд хандсан асуудлаа тодруулна. Тэгээд ажил ундарна даа.

Өмгөөлөгч О.Алтангэрэл хоригдож байх хугацаандаа "Намайг баривчлах үндэслэл байхгүй. Миний үйлчлүүлэгч байсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд нарыг зүйлчилсэн зүйл анги нь цэргийн гэмт хэрэг мөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн учир Цэцээс шийдвэр гарах хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн энэ хэрэг дээр Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж буйгаас өмгөөлөл үзүүлэх эрх зүйн орчин бүрдэхгүй байсан. Бид хуулийн дагуу өмгөөлөх эрхээсээ татгалзсан. Тиймээс энэ асуудлыг нягталж, судалж өгнө үү" хэмээн Хүний эрхийн үндэсний комисст хандаад байгаа билээ.

Харин өмгөөлөгч О.Алтангэрэлийн хамт шүүх хуралдааныг орхин гарсан Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг хоёр хоногийн дараа баривчилсан бөгөөд тэрбээр лхагва гарагт 14 хоногийн хугацаа нь дуусч, суллагдах юм байна.

О.Ууганжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан