gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэд сайд ямар үүрэгтэй албан тушаал вэ

Улс төр
2012-08-28
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2012-08-28
Дэд сайд ямар үүрэгтэй албан тушаал вэ
Шинэчилсэн Засгийн газрын бүтцийг ярьж байх үед шинэ Засгийн газарт ажиллах сайдын тоо 40 хол давах тухай бид бичиж байсан. Дэд сайдуудаар сайдын бүлээ ингэж нэмэх эсэхийг Алтанхуягын Засгийн газар, ардах намууд нь одоо хүртэл шийдээгүй байна.

Яамдыг хамаарсан салбар, үүргийнх дагуу задалж, өөрчлөх нь хурдтай тэлж, хөгжиж байгаа МУ-ын эдийн засаг, нийгмийн захиалга гэж эрх баригч нам тайлбарлаж  байгаа. Тэгвэл нэг яамыг хоёр сайд толгойлох нь нийгмийн захиалга уу.... Энэ асуултад “яамдыг дэд сайд биш сайд толгойлдог гэсэн хариу өгч болох юм.

Сайд толгойлдог юм бол дэд сайдын хэрэг юу байна...

Энхбаярын Засгийн газрын үед шагналын үүргээр бий болсон дэд сайдын албан тушаал 2008 оны Засгийн газрын үед бүр ч үржих хандлагатай болсон. Хамтарсан Засгийн газар 11 яамныхаа гуравт нь тус бүр хоёр дэд сайдыг томилж байлаа. Ийм байдлаар албан тушаалыг эвсэж хамтардаг юм бол Шинэчилсэн ЗГ-ын бүх яам хоёр, түүнээс ч олон дэд сайдтай болоход гайхах зүйлгүй болчихоод байгаа юм. Тиймээс л сайдын албан тушаал 40 хол давах болчихоод байгааг хэлсэн хэрэг.  

Ер нь Дэд сайд ямар үүрэгтэй албан тушаал вэ  

Шагналын, талархал, бэлгийн албан тушаал гэх мэт хоч зүүж ирсэн дэд сайд нараар овоглогдсон ажлуудыг нэрлэх гээд үзье. Тэрний ЗГ-ын үед, тэр сайд байхдаа гэж ярьдагаас тэр дэд сайд байхдаа шийдсэн, түүний дэд сайдын үед гэж ярьж, яриулж байсан тохиолдолд тэр бүр ховор.

Тэгвэл холбогдох хуулинд тэдний гүйцэтгэх эрх, үүргийг яаж зохицуулсныг хараад үзье. “Засгийн газрын тухай” хуулинд “Дэд сайд нь сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх” гэсэн үндсэн үүрэгтэй гэж заажээ. Энэ заалтаар дэд сайдын эрхлэх ажлыг сайд олгож байна.

Өөрөөр хэлбэл сайд таалсан бол дэд сайд эрхээ эдэлнэ. Өөрийн шууд дээд удирдлага сайдтайгаа хамтарч, гар нийлж ажиллаж чадвал энэ эрхийг эдлэх болж байна.  

Хуулийн ийм зохицуулалт дэд сайд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, нөгөө намын сайдыг хянадаг гэх улиг болсон тайлбарыг няцааж байгаа юм.  

Хуулинд зааснаар “Сайдын түр эзгүйд түүнийг дэд сайд орлож, байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах эрхтэй.”    

Гэсэн ч дэд сайдын энэ эрхийг, үүргийнх нь хамт яамны төрийн нарийн бичгийн дарга эдэлдэг, гүйцэтгэдгийг бас хэлэх хэрэгтэй.

Засгийн газрын тухай хуулинд “Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна” гэж заасан байдаг. Улс төрийн албан тушаал, төрийн жинхэнэ албан хаагч хоёрын эрх мэдэл эн тэнцүү, зарим тохиолдолд Төрийн нарийн бичгийн дарга нь илүү эрх мэдэлтэй байдгийг төсөв хөрөнгө зарцуулах эрх үүргээс нь харж болно.

Зардалгүй албан тушаал гэж байдаггүй

Тийм ээ, Зардалгүй албан тушаал гэж байхгүй. Гэхдээ Дэд сайдын хэмжээний албан тушаалыг газар, хэлтсийн дарга нарынхтай яаж жишихэв. Сангийн яамны өнгөрсөн жилийн мэдээгээр нэг дэд сайдад төрөөс жилдээ цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардалд 11 сая, нийгмийн даатгалд нэг сая 200 мянга, бичиг хэргийн зардалд 200 мянга, тээвэр, шатахуунд 6 сая 600, гар утас, шуудан харилцаанд 780 мянга, ном хэвлэл авахад 259 мянган төгрөг гээд нийт 20 сая төгрөгийг шууд байдлаар  зарцуулдаг байна.           
    
Хамтарсан Засгийн газрын үед 14 дэд сайд ажиллаж байсан. Тэдний гурван жил 6 сарын хугацааны  шууд зардлыг нэмж тооцвол татвар төлөгч бид 2008 оны сонгуулиас хойш 980 сая төгрөг буюу 1 тэрбум орчим төгрөгийг дэд сайд нарт зориулсан байна. Гэхдээ энэ зардалд дэд сайдын ажлын алба болох туслах, нарийн бичиг, жолооч, тусдаа өрөө, унаж хэрэглэдэг машин, техникээс эхлээд нэлээн олон төрлийн зардал ороогүй гэдгийг хэлье.

Хэрвээ энэ Засгийн газар дэд сайдтай ажиллавал багаар тооцоход 16 дэд сайдад ирэх 4 жилд татвар төлөгч бид 1 тэрбум 300-аад сая төгрөгийг шууд хэлбэрээр “хандивлах” нь. /2011 оны төсвийн гүйцэтгэлээр /  

Хөрөнгө оруулалт, зардал их наяд төгрөгөөр тооцогддог болсон энэ цаг үед 1 тэрбум төгрөг бага мэт сонсогдож болох юм. Гэхдээ өнөөдрийн дундаж цалин 300 мянган төгрөгнөөс эхэлнэ гэж тооцвол 4 мянга 260 гаруй хүний нэг сарын, 120-иод хүний гурван жил ажиллаад авах цалин ч бас бага мөнгө биш шүү.

Засгийн газарт дэд сайдын албан тушаал шаардлагатай эсэх асуудал зөвхөн өнөөдөр шинэ Засгийн газрын ширээний ардах шивнэлдээний үед гарч ирж байгаа юм биш. Гаргалгаа нь ч тодорхой.    

Д.Даваадулам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан