Энэ оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургалтын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр нэгдсэн мэдээлэл өгсөн юм.
Салбарын бодлого хөгжлийг хэрхэн удирдаж авч явах талаар хэд хэдэн зорилт дэвшүүлснээ Л.Гантөмөр сайд энэ үеэр танилцууллаа.
Тодруулбал, сургалтын хөтөлбөр, үнэлгээ, арга зүйг олон улсад зөвшөөрөгдсөн түвшинд хүргэх өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ мэдээлэл дамжуулахаас илүү хүүхэд тус бүрийн хүсэл сонирхол, авъяас чадварыг нээн хөгжүүлэх хичээлийн хөтөлбөрийг шинэчилж орчинг нь бүрдүүлнэ.
Мөн багшийн өгсөн цээжлэх мэдээллийг буцааж хариулах санамжийг шалгах биш юу чаддаг болсон, ямар өөрчлөлт гарсан, хэрхэн хөгжсөнийг нь үнэлдэг болно. Дүн үнэлгээний системийг үнэн бодитой болгон шалгалтын нэгдсэн хөндлөнгийн шинэ тогтолцоонд шилжиж, багш, сургуулийн удирдлагын ажлын үр дүнг хөндлөнгөөс шалгадаг болно. Жишээ нь бага ангийн сурагчдыг дүнгээр үнэлдэг, ялгаварладаг явдлыг зогсооно гэв.
2012-2013 онд ерөнхий боловсролын 36 сургууль, 75 цэцэрлэг, 18 дотуур байр, 16 спорт заал ашиглалтанд оруулснаар сургуулийн суудлын тоо 21480, цэцэрлэгийн орны тоо 7500-аар нэмэгдэх юм байна. Хүн амын төвлөрөл, хэрэгцээ шаардлагатай уялдуулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхээр төлөвлөжээ.
Нийслэлд өнгөрсөн жилийн байдлаар цэцэрлэгийн насны 89240 хүүхэд байгаагаас 59711 нь цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ нь 66.9 хувь болж байгаа юм. Улаанбаатарын 152 хорооны 45-д нь огт цэцэрлэг байхгүй байна.
Үүн дээр нэмээд боловсролын аюулгүй, сургууль түүний эргэн тойрны 100 метр архигүй, тамхигүй, зам тээврийн аюулгүй эрсдэлгүй орчинг бүрдүүлнэ.
Боловсролын шинэчлэлийг өргөн цар хүрээтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцүүлэг, асуулга зохион байгуулах, иргэдийн санал бодлыг нь хүлээн авч, бодлого шийдвэрт тусгах "Иргэний танхим" Боловсрол, шинжлэх ухааны яаманд тогтмол ажиллуулна гэдгийг онцолж байлаа.
Ингэснээр сургууль, боловсролын байгууллагын үйл ажиллагаандаа эцэг эх, олон нийтийн хүсэл эрмэлзэлд нийцүүлсэн, шийдвэр гаргахад оролцоог нь тусгадаг байх шинэ менежментийг хэрэгжүүлэх боломжтой болох юм байна.
А.Амартүвшин