Архангай аймгийн Өгий сумын нутагт орших Өгий нуураар хэд хоногийн өмнө очлоо. Нуур амьгүй мэт дүнсийн угтав. Ус нь эргээсээ нэг биш, нэлээд хэдэн метрээр холдон дундарсан мөр цайран харагдаж байлаа. Энэ нуурын баруун эрэгт “алдарт” хадан цохио бий. Харин одоо тэр цохио зүгээр л нэг чулуун довцог болжээ. Урд нь энэ цохион дээр зогсоод доошоо харахад дасааг үй, сураагүй хүний өвдөг нь чичирдэг байсныг мэдэх юм байна. Халтираад уначихвал живихээс өөр гарцгүй мэт их ус цалгин мэлтэлзэж, хад чулууг нураах гэж буй мэт цохин давалгаалдаг байсансан. Энэ дуу чимээ, үйл хөдлөлийг үгээр тодотгон хэлэхэд ур дутах биз ээ.
Харин одоо тэр сайхан цогцолборыг дахин сонсож, дахин харж, хүн бол байгалийн амьтан гэдгээ мэдрэх ховор боломж дахин олдох, эсэхийг хэлж мэдэхгүй юм. Хадан цохионы доогуур машины зам гарчээ. Зам нэлээд тодорсныг бодвол тэр хэсэг усгүй болоод хэдэн жил болсныг гэрчилж байв. Түүнчлэн Өгий нуурын гол бахархал, гоёл чимэглэл нь нүүдлийн шувууд. Нар халхлан тэнгэр харанхуйлтал бүрхэн нисдэг шувуудын тоо хэдэн зуу, бүр хэдэн мянгаар тоологдоно хэмээн судлаачдын тэмдэглэлд бичсэн нь бий. Гэтэл одоо өндөглөн зусдаг мянга мянган шувуу дайжин алга болжээ. Өгий нууранд хоёр өдрийг өнгөрүүлэхэд хоёр тогоруу, гурав дөрөвхөн нугас, тав зургаан цахлайнаас өөр жигүүртэн бидэнтэй таарсангүй. Угтаа бол өдөр шөнөгүй нуурын усанд зогсож, хивж бас ялгадсаа хаян зогсдог адуу малнаас өөр нүдэнд торох амьд амьтан Өгий нууранд байсангүй.
Өгий нуурыг 1998 онд Рамсарын гэрээнд бүртгүүлсэн түүхтэй. Энэ нуур 129 зүйлийн шувуу, 19 зүйлийн хөхтөн, мөлхөгч, хоёр нутагтан, 14 зүйлийн загас, 84 зүйлийн шавьж, 266 зүйлийн ургамлыг хэвлийдээ багтааж, гайхалтай цогц байгалийг бүрдүүлжээ. Рамсарын конвенц нь усны шувуудын амьдрах орчин болох олон улсад чухал ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах олон улсын гэрээ юм. Ус намгархаг газрын экосистем дэх байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг дэмждэг конвенц гэж ойлгож болно. Одоогийн байдлаар Рамсарын гэрээнд Монголын 11 ус намгархаг газар бүртгэлтэй байдаг. Эдгээрийн гурав нь ширгэчихсэн тухай хар мэдээ бий. Хэрвээ Өгий нуур яг одоогийнх шигээ өдөр өдрөөр дундарсаар байвал ширгэж хатсан гол нууруудын хар дансанд тун удахгүй бүртгэгдэх аюул ойрхон байна.
Ингэхэд Өгий нуур хэдхэн жилийн дотор замагшин ногоорч, загас жараахай нь устан мөхөж буйн шалтгаан юунд байгаа юм бол. Нутгийн хүмүүсийн ярьж буйгаар энэ нь Хархоринд сүүлийн жилүүдэд газар тариалан эрчимтэй хөгжсөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Өгий нуурт цутгадаг байсан хөгшин Орхоныг Хархорины тариаланчид талбайгаа услахын тулд хайр найргүй хуваан тасалж, голдирлыг нь өөрчлөн дуртай газраасаа суваг татан урсгах болжээ. Харин газар тариалангийн усалгаанаас илүү гарсан ус химийн бордоо, шавьж устгалын бодис зэргээр бохирдон Өгий нуурт цутгадаг байсан гэсэн үг. Тэгвэл юутай ч эхлээд усны бохирдлын хор уршгийн талаар эрдэмтдийн судалгаанаас харъя. Усыг бохирдуулагч бодисууд зөвхөн байгаль орчинд нөлөөлөөд зогсохгүй улмаар хүн, нийгмийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг.
Тухайлбал, хортон шавьж устгадаг “ДДТ” зэрэг нэгдэл усанд олон жилээр хадгалагддаг юм байна. Энэ бодис ургамал амархан хатаж гандах, хүн амьтныг халдварт өвчинд тэсвэр муутай, өвчлөмтгий болгодог аж. Мөн газар тариаланд ашигладаг эрдэс бордоо, өтөг бууц нь далайн зарим замаг, хаг, хигдэрийн нянгуудын өсөлт, хөгжилтийг түргэсгэдэг гэнэ. Замаг хэт хурдан өссөнөөс усны мандал дээр богино хугацаанд 1-2 метрийн зузаан хивс мэт ногоон ширэг үүснэ. Тэрчлэн хүчилтөрөгчийг яг л “мангас” аятай хэрэглэдэг байна. Энэ нь загас, хясаа зэрэг усны амьтад хүчилтөрөгчөөр дутагдан өсөлт үржил нь муудаж, зарим төрөл зүйл бүрмөсөн устан мөхөх үндэс болдог хэмээн тэмдэглэжээ. Дэлхийд ийм гашуун түүх бий. Балтийн тэнгист 70000 хавтгай дөрвөлжин талбайд бүх амьтад устан үгүй болсон нь үүний нэг тод жишээ гэнэ. Манай говь нутагт байдаг өвөрмөц тогтоцтой Эрээн нуур, Сүхбаатар аймгийн Ганга нуур хүртэл сүүлийн жилүүдэд хөвөө замагт хучигдан, биологийн төрөл зүйлүүд амьдрах боломжгүй нөхцөл үүсээд байгаа нь бас нэг түгшүүр юм. Замаг ихсэх нь байгалийн үзэмжийг бууруулаад зогсохгүй маш олон сөрөг үр дагавар дагуулах нь тодорхой.
Ц.Батсуурь: (“Өгий нуур-Ногоон хэрэм” ТББ-ын тэргүүн) -Манай нуурын ус 2005 оноос илт багасаж, экосистем нь бүхэлдээ доройтож эхэлсэн. Өгий нууртай бөөр нийлэн цэлэлзэж байсан Бага нуур, Баян нуур хэдийнэ ширгэсэн. Зэгс, намаг ихтэй энэ нууранд усны шувууд хэдэн зуугаараа өндөглөн зусдаг байлаа. Ер нь Өгий бол нүүдлийн шувуудын эх орон, өлгий нутаг нь байсан. Тиймдээ ч Рамсарын конвенцид бүртгэлтэй газар. Мөн загасны нөөцөөр баян нуурын тоонд ордог байлаа. Судлаачдын тогтоосноор 14 зүйлийн загастай гэдэг. Гэтэл одоо цурхай, алгана гэсэн үндсэндээ хоёр, гуравхан төрлийн махчин загас л үлдсэн. Түүнчлэн усны түвшин багасаж, бохирдож байгаагаас бие нь давжаарч, жижгэрч байна. Нуурын ус маш их замагшиж, ногоорч эхэлсэн. Ингэж өдөр өдрөөр, бүр цаг цагаар усных нь түвшин багасч байгааг харж суугаа нутгийн иргэд бидэнд уйлах ч багадна. Харсаар суугаад хайран нуураа ширгээчихвэл энэ хавиар нутагладаг малчид, цаашлаад Өгий сумынхны амьдрал дагаад сүйрнэ. Манай нутгийн байгаль орчин бүхэлдээ цөлжин доройтно гээд амсах хохирол, үүсэх сөрөг нөлөөллийг тооцохын аргагүй юм.
М.Нацагдорж: (Өгий сумын Өгий багийн иргэн) -Амьдралын минь гол амин судас болсон нуур хэзээ мөдгүй ширгэчихэж магадгүй аюул нүүрлээд байна шүү дээ. Өнөөдөр Өгий нууранд амьд амьтан гэж бараг байхгүй боллоо, энэ хэдэн малыг эс тооцвол. Нуурын ус бохирдож байгаа бас нэг шалтгаан нь малтай холбоотой. Гэвч ойр хавьд худаг алга. Ганц нуураа бараадаж байгаа болохоор даац нь хэтрэхээс аргагүй. Жуулчны бааз нэмж барихыг бид эрс эсэргүүцэж байгаа. Олон болох тусам хог хаягдал, бохир нь дийлдэхгүй. Хэдхэн жилийн өмнө тэнгэр дуугарч байна уу гэлтэй, бөөн үүл нүүгээд ороод ирэв үү гэж андуурмаар дуу чимээ гарган нисдэг байсан тэр олон зуун мянган шувуу жилээс жилд цөөрсөөр одоо бүр бараа тасарлаа. Нуурын ус багасаад, өмхийрч ногоороод, загас нь хүртэл ховордоод байхаар арга ч үгүй биз. Энэ нуураа ширгээчихвэл бид яана гэж бодохоор гол харлах юм. Усыг нь дүүргэж, нуураа цэвэрлэж, шувууд өндөглөх нөхцөлийг нь бүрдүүлэх ажил хийж болох л байх. Мэдээж хөрөнгө мөнгө хэрэгтэй. Төр, засгаас сайн дэмжээд өгвөл Өгий маань хурдан сэргэх найдвар байгаа гэж бодож байна.
Ц.Батдорж: (Өгий сумын Өгий багийн иргэн) -Өгий нуур сум 3000 гаруй хүнтэй. Хүн, малгүй нуураасаа ундаалж амьдралаа залгуулдаг. Энэ нуурын буян зөвхөн үүгээр дуусахгүй ээ. Ойр хавийн сумын малчдыг Өгий бас тэжээдэг. Аялал жуулчлалын хэд хэдэн компанийн орлого олох ганц эх үүсвэр нь болж байна. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хамаагүй жилийн дөрвөн улирлын турш явдаг загасчдыг манай Өгий нуур л олон жил тэтгэлээ. Нэг хэсэг өвөл тэсэлнэ, дэлбэлнэ. Тор тавьж хэдэн зуун тонноор нь барина. Зарим үед тавьсан тороо тэр чигт нь хаячихна. Торонд үхсэн загас жараахай хавар хэдэн зуугаараа ялзарч өмхий ханхлуулах энүүхэнд байсан. Харин одоо байнга ирж загасчлаад байдаг нь багаслаа. Угаасаа барих загас нь байхгүй болсон юм биш үү. Хоёр гуравхан махчин загас л үлдсэн гэж судалдаг хүмүүс нь ярьж байна. Үүнээс гадна энэ сайхан газар амарч зугаалчихаад хогоо хаяад явчихдаг муухай хүмүүс мөн олон байна. Та нар нуурын эргээр яваад үзээрэй. Хогтой, ногоорсон усанд шувуу яаж өндөглөж зусах вэ дээ. Тэрнээс гадна яг өндөглөдөг, үр зулзага нь бойждог үеэр жуулчны бааз, гэрүүд замбараагаа алдаж, майхантай аялагчид шавчихаар үргэж дайжихаас аргагүй шүү дээ.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт
Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН

2005 оны долдугаар сар. Өгий нууранд олон төрлийн хэдэн зуун мянган шувуу зусдаг байлаа

2013 оны зургадугаар сар. Өгий нуур амьгүй мэт дүнсийж байна. Нуурын эрэг хог хаягдал, малын ялгадсаар бохирджээ
Би энэ нутаг, Өгий нуурын хөвөөнд тоглож өссөн хүүхэд. Нуураа хараад дуугүй суух арга алга. Өгий бол олон сая жилийн өмнө тогтсон байгалийн үзэсгэлэнтэй томоохон нууруудын нэг. Өгий сумын төвөөс хойш Нүхт гэж агуй байдаг юм. Тэр агуй доогуур Өгий жижиг нууруудтайгаа холбогддог гэж ярьдаг. Одоогоос гурван жилийн өмнө “Өнөөдөр” сонинд гарсан нийтлэл, ярилцлагын үр дүнд Өгий нуурыг хамгаалахад зориулж тухайн үеийн БОАЖЯнаас 40 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүний хүчинд хөгшин Орхоныг сэргээх талаар чамлахааргүй ажил хийсэн. Иймд танай сонинд талархаж буйгаа хэлье. Харин одоо төр, засгийн дэмжлэг дахиад хэрэгтэй байна. Сэтгэл зовоосон олон асуудал бий. Тухайлбал, нуурын усны бараг гуравны хоёр нь байхгүй боллоо. Гурван хэсгээс тогтдог нуурын зүүн урд тал нь бүрэн ширгэсэн. Орхон голтой холбогдсон ус дамжих хоолой бөглөрснөөс Өгий нуур урсгал биш, тогтмол болж хувирсан. Ингээд усыг нь уух, ахуйд хэрэглэх ямар ч аргагүй болоод байна хэмээн Т.Доржнамжин ярилаа.