2014 онд ерөнхий боловсролын 11-р анги төгсч буй сурагчдын ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 21-н хүртэл үргэлжлэх аж. /www.ecc.mn хаягаар бүртгүүлнэ/
Энэ жил нийт 34 мянга гаруй төгсөгч байгаа бол өмнөх жилийн төгсөгчид нэмэгдэж 40 мянга гаруй шалгуулагч ЭЕШ-нд орно. Энэ талаар БШУЯ болон түүний дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийсэн юм.
Сурагчдын монгол хэл, бичгийн түвшинг үнэлнэ
Энэ жилийн шалгалтын журамд бага зэрэг өөрчлөлт орсон бөгөөд 2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ЕБС төгсөгчид болон их дээд сургуульд элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл элсэгч монгол хэл, бичгийн шалгалтыг өгч бүртгэлийн хуудсан дээрээ тусгай таних тэмдэг наалгуулж элсэлтийн ерөнхий шалгалтанд орох эрхтэй болох гэнэ. Гэхдээ энэхүү шалтгалтанд ямар нэгэн босго оноо тавихгүй гэдгийг хэлсэн юм.
Уг шалгалтын материалыг зөвхөн хуудас бөглөх хэлбэрээр авахгүй, эссе бичүүлж тухайн хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, эх хэлээрээ бичих чадвар зэргийг нь шалгах юм байна. Тиймээс энэхүү шалгалтыг гараар засаж багагүй цаг авах учир дүнг нь сонгон шалгалтын дүнг зарласны дараа танилцуулна. Заавал өгөх энэхүү шалгалтаас бүртгэлийн хураамж авахгүй бөгөөд Үндэсний хэмжээнд сурагчдын монгол хэл, бичгийн хэрэглээний түвшин ямар байгаа талаар чанарын үнэлгээ хийхэд гол зорилго нь оршиж байгаа аж.
Мөн ЭЕШ-нд шалгуулагч нь сонгол шалгалтын дүнгээр 400 оноо авч байж их, дээд сургуульд орох эрхээ авах юм байна.
Суудлын хуваарь бүхий шар хуудсыг төгсөгчид өөрсдөө хэвлүүлнэ
Өмнөх жилүүдийн алдаан дээр тулгуурлан цахим бүртгэлийн шат дараалалд хэд хэдэн өөрчлөлт оруулжээ.
1. Өмнө нь бүртгүүлэгч өөрийн зургаа нэгэнт оруулсан бол засах боломжгүй (чанарын шаардлага хангахгүй эсвэл шалгаж үзэх гэж өөр зураг оруулах г.м) байснаас болж шалгалтандаа орж чадаагүй тохиолдол гарч байжээ. Бүртгүүлэгч оруулсан зургаа дараагийн алхамд баталгаажуулахдаа чанарын шаардлага хангахгүй бол солих боломжтой болжээ.
2. Боловсролын үнэлгээний төвөөс суудлын хуваарь бүхий шар хуудас өгдөг байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн бүртгэл дууссаны дараа буюу тавдугаар сарын 15-наас хойш цахим хуудсаар орж шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үг, суудлын хуваариа хэвлэж авах гэнэ.
2014 онд ЭЕШ-нд зориулсан ном гаргахгүй
ЭЕШ-нд бэлтгэгчдэд зориулсан номыг энэ жил хэвлэн, худалдаалахгүй юм байна. Харин үүний оронд элсэгчид 2006-2013 онуудын жишиг даалгавар, шалгалтын материалыг www.ecc.mn сайтаас үнэгүй татан авч бэлдэх боломжтой болжээ.
Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтын журмыг дэлгэрэнгүйгээр харахыг хүсвэл ЭНД дарна уу.
Б.Сондор