“Бага дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт-хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих арга зүй” сургалт амжилттай болж өндөрлөжээ.
Сургалтанд 21 аймгийн боловсролын газрын дарга, мэргэжилтэн, үндэсний лаборатори сургуулийн захирал, бага ангийн багш гээд 220 мэргэжилтэн хамрагдсан байна.
Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл, туршлага солилцон хэлэлцэх замаар бодлогын хэрэгжилтэд явцын үнэлгээ хийж, хүүхдийн хөгжлийг дэмжсэн, багшлах арга зүйг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны бэлтгэл хангах зорилго бүхий сургалтыг БШУЯ, БМДИ, Хэрэгжилтийн багууд хамтран зохион байгуулжээ.
Дөрвөн өдөр үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт Нийслэлийн лаборатори сургуулиудын бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн туршилтын үйл явцтай танилцан, туршлагаа солилцсон байна.
Энэ ажлын хүрээнд нийт мэргэжилтнүүд СХД-ийн 12-р сургууль, БГД-ийн 93-р сургууль, Эрдмийн өргөө сургууль, БЗД-ийн 44-р сургуулиуд дээр хуваагдан, 6-7 хичээлд сууж, сургалтын үйл ажиллагаатай танилцжээ.
Харин танхимын сургалтаар бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал, хэрэгжилт, туршилтын сурах бичгийн онцлог, багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, цаашдын чиглэл, баримтат болон аудио, видео материалыг сургалтад ашиглах арга зүй, цахим самбар-онлайн цахим сургалтын шинэ технологи зэрэг олон мэдээ мэдээлэл багтсан байна.