Улаанбаатар хотын захиргаанаас 2014 онд “Тэнгис” кино театр зэрэг хэд хэдэн нийслэлийн өмчит байгууллагыг хувьчлах шийдвэрийг гаргаад байгаа.
Өөрөөр хэлбэл, 15 жилийн өмнө буюу 1998 онд Улаанбаатар сан УҮГ-ын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан “Улаанбаатар хотын банк”-ийг энэ жил бүрэн хувьчилахаар болсон аж. Тэгэхээр тус банк бусад арилжааны банк шиг зах зээлд өрсөлдөх бэлтгэлээ базааж, менежментийн өөрчлөлт хийхээр бэлтгэж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.
Түүнчлэн "Улаанбаатар хотын банк"-ны хувьд цөөхөн салбартай, бэлэн мөнгөний машин байдаггүй. Үйлчлүүлэгчид нь Худалдаа хөгжлийн банкны ATM-аар үйлчлүүлдэг. Мөн ихэнхдээ улсын төсвийн мөнгө, татварын хураамж зэрэг гүйлгээ хийдэг юм байна.
Хувьчлагдсанаар эл байдал үгүй болж, бусад арилжааны банкуудын нэгэн адил зах зээлд өрсөлдөх аж.
Б.Яруу