Улаанбаатар хотод амьтны хүрээлэн байдаг гэдгийг хүүхдүүд тэр бүр
мэдэхгүй байх. Тэгвэл бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд
“Талын жононгууд” гэх компанийн санаачлагаар ажиллуулж буй 40 гаруй
төрлийн 100 гаруй амьтантай цэцэрлэгт хүрээлэн гурав дахь жилдээ үйл
ажиллагаагаа явуулж байна.
Зэрлэг байгальд амьдардаг цаа буга,
чоно, матар гээд олон төрлийн амьтан энд бий. “Талын жононгууд” компани
2006 оноос эхлэн 20 гаруй аймгаар явуулын цэцэрлэгт хүрээлэнг аялуулж
хүүхэд багачуудад үйлчилсээр иржээ. Харин өнөөдөр уг амьтны хүрээлэн 200
метр кв талбайд үйл ажиллагаагаа явуулж буй ч, цаашид татан буугдаж
магадгүй болоод байна. Учир нь аялал жуулчлалын үндэсний төвөөс уг
газарт амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.
Тухайн нөхцөл байдлын талаар “Талын жононгууд” компанийн захирал Л.Сайнбатаас тодрууллаа.
-Яг одоогоор амьтны хүрээлэнгийн байр байдал хэр байна вэ?
-Биднийг
“Өнөөдөр” сонины зургаадугаар сарын 20-ны дугаарт амьтан тамлаж,
амьтдын шорон байгуулжээ гэж бичсэн. Манай ажилтнуудыг шоронгийн
хянагч, төмөр зүрхтэн гээд байгааг ойлгохгүй байна. Мөн уг сонины
дугаарт маш орчны хувьд маш муухай, өмхий үнэртэй гэсэн байгаа юм. Манай
амьтны хүрээлэнд 40-өөд төрлийн 100 гаруй амьтан байдаг. Ганц нохойг
гэртээ байлгахад ямар байдаг билээ.
Устгах гээд гээд байгаа
амьтдыг бид аваръя л даа. Багахан талбайд амьтдыг тамлаж байлгаж байна
гэж байгаа юм. Тэгэхээр бид 200 метр кв газар ажилладаг. Гэтэл маш их
дарамттай ажиллаж байна. Би өглөө бүр долоон цагт босож, захаас шинэ
цувдай авдаг. Ногоо зардаг хүмүүсээс өдөр болгон хаягдал ногоог нь
авдаг. Цаа буга гэхэд нэг өдөр 10 ширхэг талхаар хооллож байна. Матар
гэхэд хоёр загас иддэг. Ингээд яриад байвал зовлон их юм.
Эдгээр
амьтныг амьтны хүрээлэнд байлгахын тулд боломжийнхоо хэрээр хашаа
хороогоо янзалдаг. “Өнөөдөр” сонин дээр бичсэн нийтлэлийг Аялал
жуулчлалын үндэсний төвийн захиалгаар бичсэн гэж бодож байна. Учир нь
доторх мэдээлэл нь тийм сэтгэгдэл төрүүлж байна. Хүнийг ингэж хууль
бусаар доромжлоод байх нь үндэслэлгүй зүйл. Чадах ядахаараа явж байхад
энэ тэндээс дарамтлаад байвал хэн Монгол Улсынхаа амьтдыг өсгөн үржүүлэх
болж байна.
-Газрыг илүү том болголоо гэхэд танай зүгээс төлөвлөсөн зүйл байна уу?
-Хэрвээ
илүү том талбайтай бол амьтдыг илүү чөлөөтэй байлгаж, үржүүлнэ.
Хүрээлэнд байгаа амьтдыг бид хүүхдүүдэд үзүүлэхдээ юу иддэг, хаанаас
ирсэн болохыг нь тайлбарлаж өгснөөр тухайн хүүхдэд амьтныг хайрлах
сэтгэлгээг суулгах боломжтой байдаг. Төрөөс байгаль орчин, амьтдаа
хамгаалъя гээд байдаг. Гэтэл зах дээр амьтдыг хядаж, арьсыг нь зарж
байна. Ингэснээр амьдрах орчныг нь үгүй хийж байна. Золбин нохой, муурыг
устгахад 470 сая төгрөг төсөвлөсөн гэж дарга нар ярьж байна лээ.
Гэтэл ямар ч гэмгүй яваа бидэнд улсаас ямар ч дэмжлэг үзүүлэхгүй байна.
-Тухайн асуудлаар ямар албаны байгууллагад хандаад байна вэ?
-Аялал
жуулчлалын үндэсний төв гэж байгаа. Дотроо хэдхэн ажилтантай. Бүгд л
дарга нар. Бид хотын мэйрээс эхлээд Байгаль орчны яаманд хүртэл санал
хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл ямар ч хариу алга. Төр засаг
үнэхээр анхаарахгүй бололтой.
-Цэцэрлэгт хүрээлэнд байгаа амьтдын аюулгүй байдлыг яаж хангаж байгаа вэ?
-Манай
компани “Гүн дэм” гээд мал эмнэлэгтэй гэрээгээр хамтарч ажилладаг.
Эмнэлгийн зүгээс долоо хоногт нэг удаа шинжилгээ авдаг. Ерөнхийдөө
байнга ариутгал хийж ажилладаг. Бүр амьтдын паспортжуулалт гэх зэргийг ч
хийлгэсэн байгаа. 2010 оноос хойш гурван жил үйл ажиллагаагаа явуулж
байна. Ингэхдээ тэр болгонд мэргэжлийн хяналтын дүгнэлтийг авсан. Бидний
хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Монголд үүнээс өөр амьтдын хүрээлэн
байхгүй шүү дээ.
-Одоо хүүхдүүд амьтны хүрээлэнд очвол хүлээж авч байгаа болов уу?
-Хэрвээ
мэргэжлийн хяналтын газраас хаачихгүй бол бид боломжоороо үйлчлэх
болно. Үнийн хувьд ч боломжийн. Хүүхдүүдийг 2500 төгрөгөөр үзүүлж
байгаа. Энэ мөнгө маань газрын түрээсэндээ явчихдаг. Мөн амьтдыг өдөр
болгон харж хонодог хүн байгаа. Тэр болгонд мөнгөний асуудал гарч ирж
байна. Бид өвлийн цагт амьтдаа 100 хувь тэжээдэг. Харин зуны дулаан
өдрүүдэд л хүүхэд багачууддаа үзүүлдэг. Сая энэ зун хөдөөнөөс маш олон
хүн үзэхээр ирсэн боловч хориглоод буцаасан. Ийм ийм шахалт дарамтанд
амьтны хүрээлэн оршиход үнэхээр хүнд байна. Хүүхдүүддээ нэг нохой авч
өгөхөд хүүхэд яаж баярладаг билээ.
Бүхэл бүтэн амьтны
хүрээлэнтэй болох боломж байхад төр засгаас ингэж хаах гээд байгааг
ойлгохгүй юм. Хүүхдүүд амралт чөлөөт цагаараа зугаалах газар байдаггүй.
Хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөх газрыг нэгээр нэмэгдүүлье гэхэд үйл
ажиллагаагаа зогсоо гээд байна. Үүнийг цаашид яаж шийдэхийг мэдэхгүй
байна
Т.Болорцэцэг