Энэ удаагийн дугаартаа сэтгүүлч, яруу найрагч О.Эрдэнэбүрэнгийн “Тамхийг ялсан эрхэм хүмүүс” номын сонирхолтой зочдын нэг “90 сая”-ын Б.Гансүхийн ярилцлагыг хүргэж байна.
Тэр энэ насандаа тамхи татаж байгаагүй. Гэхдээ л амьдрал түүнд тамхинаас ангид, хол байх боломжийг өгөөгүй гэдэг. Улсынхаа анхны Төрийн тэргүүн П.Очирбатын итгэл үнэмшлийг олох замаар Засгийн газраас 90 сая төгрөгийг гаргуулж эцэст нь залилан мэхэлсэн хэргээр аавын хаалга татахад хүрсэн түүний хүүхэд нас тийм ч сайхан өнгөрсөнгүй.
Түүний гэр тухайн үед Ленин клубын урд Оросын дракан байшинд байжээ. Гансүх эхээс хоёул, нэг ахтай бөгөөд ээж, эмээ ээж, ээжийнхээ эгч, ээжийнхээ эгчийн хүү гээд өнөр өтгөн амьдардаг байж. Гансүхийг хэвлийд байхад түүний ээж тамхи татдаг байжээ. Тамхины утаатай гэрт өсч торниж олон тамхичны дунд хүүхэд насаа ханиалгаж өнгөрөөсөн Гансүхийг ээж нь өдөрт 1-2 удаа дэлгүүр рүү тамхинд явуулдаг байжээ. Энэ тухай Гансүх дурсан ярихдаа, “Манай гэрт надаас бусад нь тамхи татдаг байлаа.
Ээж Баасанхүү, ээжийн дүү Шагдар архи тамхийг зэрэг хэрэглэнэ, миний ах Чулуунбаатар, ээжийн маань ээж Цээсүрэн, ээжийн эгч Цэгмид, ээжийн дүү Хаянхярваа гээд бүгд татна. Ээж татаад дуусахад эмээ татаж, эмээг дуусахад ээжийн эгч, ээжийн эгчийн хүү нь гээд л манай гэр мөнхийн тамхины утаатай байдаг байв. Киноны хальсны төмөр саваар дүүрэн дүнсэн тамхи байх, дуусангуут нь дүүргээд хийчихдэг байлаа. Тамхи ороодог цаас нь дуусвал сонингоор бүдүүн гэгч нь ороож татдаг байсан. Ээж маань эмч хүн, оросуудтай их ойр дотно байсан учраас тамхийг тэгж их татаж сурсан байх.
Тэр үед гэрт маань хэрүүл, зодоон их болно. Архи уусан, тамхи татсан хүмүүсээр л гэр дүүрэн байлаа. Архи уусан хүмүүсээс зугтаж, зодуулахгүйн тулд гадаа гараад зогсох үе ч надад байсан. Гэрт үргэлж байдаг тамхины утаа хувцсанд маань шингэчихнэ. Би хичээлийн дүрэмт хувцсандаа үнэр оруулахгүй гэж гялгар уут, сонингийн цаасаар хучдаг байлаа. Тамхины утаанд өглөө, оройгүй байгаад ирэхээр утаа нь хувцсанд битгий хэл, бүр биед нэвт шингэчихдэг байж билээ. Хүмүүс намайг “Тамхичин” гэж боддогоо нуулгүй хэлсэн. “Үгүй” гэхээр “Чи бүр тамхичин дотроо архаг тамхичиндаа орно. Хувцас, биеэс чинь тамхины бохины сэжиг хүрмээр үнэр байнга ханхалж байна” гэж ангийн багш хүртэл хэлдэг байлаа. Тэр үед тамхи татдаг ээждээ их гомдоно оо. Хүн хийгээгүй хэргийнхээ төлөө гүжирдүүлэх дургүй байдаг биз дээ. Гэтэл би тамхи татаагүй байж архаг тамхичингаараа дуудуулж явлаа. Миний ээж энэ амьдралыг орхих хүртлээ тамхи татсан.
Намайг бага байхад жүжигчин Чаминчулуун гуайн ээж Алтангэрэл гэдэг хөгшин ээжтэй минь найз байсан юм. Хуучнаар Энхтайван найрамдлын ордны хажууд буузны гуанзтай байр гэж байдаг байлаа.
Тэр байранд Л.Чаминчулуун эгчийнх байсан юм. Харин манайх тэдний байрны урд талд. Хааяа ээж тэдний гэр рүү орчихно. Би заримдаа ээжээсээ гэрийн түлхүүр авахаар тэднийд орно. Тэгэхэд Л.Чаминчулуун гэдэг мяраалагдуу, тас, тас хөхөрсөн эгч, ээжтэйгээ хамт тамхи татаад л сууж байдаг сан.
Би жаахан хүүхэд байсан учраас тэд одоо намайг танихгүй байх. Ээжээр маань гадарладаг ч байж магадгүй. “Урд байрны буурал толгойтой хөгшин” гэвэл Л.Чаминчулуун эгч ээжийг маань гадарлах байх. “Бодлын хулгайч” кинон дээр гардагчлан шоронгоос оргож ээж дээрээ очсон минь эх, үр хоёрын сүүлчийн уулзалт байсан. Тэгэхэд хүртэл манай гэр тамхины утаатай байж билээ” хэмээн дурдаг.
ГАНСҮХИЙГ ХАЯЖ, ТАМХИТАЙГАА ҮЛДСЭН ДУРЛАЛТ БҮСГҮЙ
Гансүх 1986 онд Хөгжим бүжгийн сургуулийг төгсөх жилээ Анагаахын их сургуулийн оюутан бүсгүй У-тай танилцжээ. Дөнгөж л 20 насыг өнгөрч явсан залуус хайр дурлалын нандин сэжмээр холбогдож, дотносон, бүр нэг нэгнийхээ гэрээр орж, гардаг болчихсон байж.
Нэгэн өдөр Гансүх найз бүсгүйгээ гэртээ аваачлаа. Гэтэл бүсгүй нь бие засах өрөөнд ороод гарч ирэхгүй удаад алга болчихов. Тэгж тэгж гарч ирэхээр нь, баахан гайхаж хүлээсэн Гансүх яагаад ингэж удсаныг нь асуутал шалтгаанаа огт хэлсэнгүй. Тэгэхээр нь Гансүх бие засах өрөөндөө яваад ортол тамхины утаа хамар сэтэлтэл үнэртэх нь тэр. Найз бүсгүйнхээ дэргэд очоод “Чи тамхи татдаг юм уу” гэж асуухад бүсгүй, “Тийм ээ. Хааяа л нууцаар татдаг. Чи нэгэнт мэдчихсэн юм чинь ил татаж байя” гэж. Ингээд залуу бүсгүй Гансүхээс нууж хаалгүй баагиулдаг болов. У-г харсан хэн ч тамхи татдаг гэж хэлэхээргүй цэмцгэр, сайхан бүсгүй байж. Гэвч Гансүхийн дотоод сэтгэлд найз бүсгүйнх нь тамхи татдаг тэр муухай чанар санаанд нь багтахгүй, тамхи татдаг зуршилтай нь эвлэрч өгөхгүй байсаар хэдэн сарын нүүрийг үзжээ.
Гансүх тамхин дунд хүүхэд насаа өнгөрүүлсэн тэрхүү жигшмээр өдөр хоногуудаа эргэцүүлэн бодоод “У-тай гэрлэвэл хүүхэд маань хэвлийдээ тамхины утаанд хордоно. Өсч томрохдоо муу үлгэр дууриаллыг ээжээсээ авна” гээд найз бүсгүйгээ тамхинаас гар гэж ятгах болжээ. Бүр нэг өдөр Гансүх найз бүсгүйгээ болзоонд урихдаа “Чи эмэгтэй хүн учраас тамхинаас гар. Мэндлэх үрийнхээ эрүүл мэндийг бас бод. Намайг сонгох уу, тамхиа сонгох уу” гэж асууж. Бүсгүй, “Чи өөрийгөө ямар жижигхэн зүйлтэй зүйрлэдэг юм бэ” гээд хэлсэн үгийг нь тоосон шинжгүй тамхиа татсаар байв. Тэрээр бүсгүйгээ тамхинаас гаргах гэж янз бүрийн арга хэрэглэж ятгаж байсан ч эцэстээ амжилтгүй боллоо. Тэдний үерхэл ийнхүү найман сарын дараа төгсгөл болсон байна.
Гал халуун хайр дурлал, шинээр эхлэх гэж байсан амьдрал тамхинаас болж ийнхүү салж сарнихад хүрчээ. Гансүх одоо тамхи татдаггүй, архи уудаггүй. Амьдралынхаа жинхэнэ ханьтай, хоёр охинтойгоо зөв шударгаар ажиллаж хөдөлмөрлөж, өдгөө зээгээ үзээд сайхан амьдарч байна.
Б.ГАНСҮХ: ТАМХИ ТАТДАГ ЭЦЭГ ЭХИЙГ БИ “ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭН”-ТЭЙ ЗҮЙРЛЭНЭ
40, 50 мянгатын залуус тухайн үед “Беламор” татаж гангарч харагдаж байгаад тамхинд ордог байжээ. Эр хүн болж, “аавын цээж” оргиж, шүлс нусаа орцонд хаяж бөөгнөрч гитар дарж, дуу дуулж зогсдог байв. Тэр үед Гансүхийн найз нар “Тамхи гоё. Сороод үзээ” гээд л уруу татдаг байлаа. Гансүх хариуд нь “Үгүй ээ, би хүүхэд байхаасаа тамхины муухайг мэдэрсэн” гэж хэлээд татдаггүй байж.
Эцэст нь чанга дэглэмтэй Дарьтын шоронд олон жил ял эдлэхдээ гутарсан сэтгэлээ засах гэж тамхи татаж болох байсан ч тэр асар их сэтгэлийн хаттай байж, тамхинд ороогүй, тамхийг асаагаад сорж ч үзээгүй нь хамгийн том ялалт байв.
Би тамхи татдаггүй учраас “Бодлын хулгайч” кинон дээр жүжигчин Амараа ч тамхи татаж тоглоогүй. Кинон дээр бодит амьдралаас зөрсөн хоёр том алдаа байдаг. Нэг нь далайн эрэг дээр архи уудаг хэсэг. Нөгөөх нь Ю.Цэдэнбал даргыг “Монгол орноо худалдсан нүгэл нь нүдээрээ гарч байгаа юм” гэж хэлсэн хэсэг. Би хоёр зүйлд их эгдүүцсэн. Би энэ насандаа архи, тамхи хоёрыг хэрэглэж ч үзээгүй. Бас Маршал Ю.Цэдэнбал даргын улаан “Фен” байхгүй юу.
Намайг хүмүүс ийм том хэрэг хийсэн хүн архи, тамхи хэрэглэдэггүй гэж их гайхдаг. Би архи, тамхинд орох боломжтой, шалтаг шалтгаантай байсан ч жигшдэг учраас тэвчсэн юм. 90 саяын хэрэгт холбогдож байсан тэр үед гэгээн хүсэл мөрөөдлөөр дүүрэн, зоригтой байж, асар том юм бодож байж. Одоо бодохоор айх ч юм, бахархах ч юм. Амьдралд их сургамж болсон доо.
Буруу гишгэлт буруу зам руу л хөтөлдөг. Тэгэхээр анхнаасаа зөв замаар залуус алхах учиртай. Хүмүүс сэтгэл санаагаар унахаараа тамхи татдаг, сэтгэлээ засах гэж архи уудаг. Оюун бодлоо цэгцэлж, тайвшруулах биш эрүүл мэнддээ хортой зүйлийг хүчээр өгч түрхэн зуур л тайвширч байгаа хэрэг.
Америкийн зарим мужид хүнд хэрэг үйлдсэн хоригдлуудад тогонд цохиулах, буудах, хортой тариа тарих зэргээр ялын дээд хэмжээг гүйцэтгэж байна.
Тамхи татдаг эцэг эхийг би үүнтэй зүйрлүүлнэ.
П.ОЧИРБАТ, Б.ГАНСҮХ НАРЫН 20 ЖИЛИЙН ДАРААХ ГЭНЭТИЙН УУЛЗАЛТ
Гансүх ээжтэйгээ уулзах гээд шоронгоос оргоод, удалгүй баригдаж, Ганц худгийн мөрдөнд хэсэг хоригджээ. Мөрдөнгийн өрөөнд 4-5 хүн байх ёстой атал тоог нь хэтрүүлэн 10 гаруй сэжигтнийг нэг дор хорьдог байсан байна. Нэг өрөөнд олон сэжигтэн байхаас гадна хүн болгон тамхи татна. Овгорууд нь тамхийг асааж талд нь оруулаад шидэхэд ядарснууд нь хаясан тамхийг дамжуулан хувааж татна. Бүр доошоо орсон зарим нь тамхины хаягдлыг цуглуулж байгаад сонинд ороож татдаг байж.
Тэрээр тамхи татдаггүй хүн илүү хорддог гэж шалтаглаад тамхи татаж болох байсан ч би татаагүй. Залуус үүн шиг бусдад уруу татагдахгүй л байх хэрэгтэй. Тухайн үед намайг байцааж байсан Арвинбуудай Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч байсан юм. Одоогийн Монгол Улсын Ерөнхий прокурор Энх-Амгалан тухайн үед Улсын мөрдөн байцаах газрын Тавдугаар хэлтсийн дарга байлаа.
Энх-Амгалан, Арвинбуудай нар надад хавтаст хэргийг танилцуулж байхдаа “Сайн эрийн буянд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өрөөнд орж Төрийн тэргүүнээсээ гэрчийн мэдүүлэг аваад ирлээ” гэж намайг даапаалж байж билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гарын үсгээ зураад мэдүүлэг өгснийг би тэр үед хараад өөрийгөө зүхэж байлаа. Улсынхаа тэргүүнийг хэрэгт татсандаа эр хүний жудгийн хувьд гутарч байсан юм шүү” хэмээв.
“90 саяын” гэх хоч зүүсэн тэрээр 2008 оны зургадугаар сард хорих ангиас суллагджээ. Түүнийг суллагдсаныг сонссон нэгэн сонины сэтгүүлч Гансүхэд 30 мянган төгрөг өгч, гуйсаар байгаад ярилцлага авчээ. Тэрхүү ярилцлагад Гансүх Ерөнхийлөгч асан П.Очирбат болон өөрийнх нь буруутай үйлдлээс болж хохирсон, сэтгэл санааны дарамтад орсон бүх хүнээс хэвлэлээр дамжуулан уучлалт гуйсан байна.
Гансүх гүндүүгүй Ерөнхийлөгч хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн Ерөнхийлөгч асан П.Очирбаттай хадам аавынхаа гавьяат цолны найран дээр санамсаргүй таарчээ. Энэ тухай “Манай хадам аав Техникийн их сургуулийн Геологи, уул уурхайн захирал Чулуун гэж хүн бий. Хадам аавын гавьяатын найр “Баянгол” ресторанд болсон юм. Эхнэр бид хоёр ч найранд очлоо. Манай эхнэр айлын гурван охины хамгийн том нь юм. Тэгээд том хүргэн нэлээд дээгүүр сууж таарна биз дээ. Гэтэл өст хүн өлийн даваан дээр гэдэг шиг нэг харсан чинь П.Очирбат Ерөнхийлөгчийн эгц өөдөөс хараад суучихсан байсан. Очирбат гуай уул уурхайн чиглэлийн хүн учраас хадам аавын найз болж таарах нь тэр. Яг тэр үед хүний амьдрал арвин түүхтэй, их сонин юм даа гэж бодогдсон. Энэ бол Ерөнхийлөгчтэй анх өрөөнд нь орж уулзаж байснаас хойшх 20 жилийн дараах санамсаргүй уулзалт байв.
Ерөнхийлөгч асан П.Очирбат үнэхээр энгийн, хээгүй Ерөнхийлөгч гэдгийг тэр үед л би мэдсэн” гэж дурсан ярилаа. Ганц олдох амьдралдаа “90 сая”-ын Гансүх гэж хочлуулах болсон тэрээр одоо библийн хоёр сургуулийг төгсөөд байгаа сайн илтгэгч юм. Хүний ямар шашин шүтэх эсэх нь хувь хүний эрх байдаг бөгөөд аливаа шашинд чин сэтгэлээсээ сүсэглэж чадвал амьдрал нь тэгш сайхан явдаг гэдэг. Гансүхийн хувьд одоо Монголын хамгийн томд тооцогдох сүмд гэр бүлийн хамтаар бусдад үлгэр дууриалал болон явж байна.