Ирэх хоёр жилийн хугацаанд Энэтхэг “Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орон” гэсэн алдрыг хүртэнэ хэмээн эдийн засагчид дүгнэж байна. Тухайлбал Дэлхийн банкны тайланд тус улсын ДНБ-ний өсөлт 2017 онд 7 хувьд хүрч, 6,9 хувийн өсөлттэй байх Хятадыг ардаа орхино хэмээжээ.
Энэ оны хувьд Энэтхэгийн эдийн засгийн өсөлт 6,4 хувь байх төлөвтэй байгаа нь тус улсын экспорт өндөр, түүнчлэн шинэчлэл хийх эрмэлзэл дүүрэн Нарендра Модийн засгийн газарт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт Энэтхэгийн ДНБ-ний 30 хувийг бүрдүүлдэг ажээ. Харин “Голдман Сакс” тэргүүтэй бусад байгууллагын шинжээч, эдийн засагчид Энэтхэгийн эдийн засгийн өсөлт ирэх онд Хятадаас давна гэж үзэж байна.
Дэлхийн банкны тайланд дэлхийн эдийн засгийн өсөлт 2014 оны 2,6 хувийн өсөлтөөс ахиж, 2015 онд 3,0 хувьд хүрэх бол 2017 онд 3,3 хувь болж нэмэгдэнэ хэмээгээд газрын тосны үнийн огцом хэлбэлзлээс алдах улс байхад, хожих ч улс бас байна гэжээ. Түүнчлэн Бутан, Мозамбик, Мянмар зэрэг зарим орны эдийн засаг хурдацтай өсөх авч Энэтхэгийг хараахан гүйцэхээргүй байна. Энэтхэг эдийн засгийн хөгжлөөр манлайлагч 50 орны тэргүүн эгнээнд орох цаг удахгүй бололтой.