УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Уг төслийн танилцуулгыг Уул уурхайн сайн Р.Жигжид хийсэн юм.
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай
Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК эзэмшдэг юм.
Гацууртын ордын судлагдсан байдал:
- 1970 -1991 онд шороон ордын судалгаа хийгдсэн;
- Алтны шороон ордын олборлолтыг “Гурван гол” ХХК эхэлж явуулж байгаад дараа нь “Гацуурт” ХХК 1992-2000 онуудад олборлолт хийсэн;
- 1997 онд шороон ордын олборлолтын явцад алтны үндсэн судлыг олж тогтоосон;
- 2001 онд “Камеко Гоулд Монголия” /одоогийн “Сентерра Гоулд Монголиа”/ ХХК нь ордын Төв ба Үндсэн бүсэд эрэл-үнэлгээний ажил хийсэн;
- 2002-2003 онуудад хайгуулын ажлыг эрчимжүүлж Үндсэн бүсийн хүдрийн исэлдсэн хэсгээс АНУ-ын Невада мужийн Американ Ассей лабораторт цианидаар уусгах туршилтын ажил хийгдсэн;
- 2004 онд нэмэлт хайгуул хийсний үр дүнд 2005 онд нөөцийн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн /ЭБМЗ/ хуралдаанаар хэлэлцүүлэн, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгүүлсэн;
- 2008 онд Техник, эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн /ЭБМЗ/ хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авсан;
- 2010 он хүртэл нэмэлт хайгуул хийж нөөцийг /1998-2010/ 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн;
- 2014 онд ТЭЗҮ-ийг дахин боловсруулан ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авсан байна.
Ордны нөөц
|
Ордын нэр |
ЭБМЗ-д бүртгэгдсэн нөөц (A+B+C) |
Хязгаарлагдмал тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц |
Нийт |
|
|
Гацуурт |
Хүдэр, тн |
17 138 538 |
10 528 840 |
27 667 378 |
|
Алт, кг |
50 036,05 |
25 906,06 |
75 942,11 |
|
“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 01 сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Гацууртын энэхүү ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан байна.
Засгийн газраас 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаарын захирамжаар Ашигт малтмалын тухай хуулийн 5.5, 9.1.5, 472 дугаар зүйлийг үндэслэн Гацууртын алтны үндсэн ордын МV-461, МV-372 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай хэлэлцээг 2015 оны 3 дугаар 25-наас хойш 2 сарын хугацаанд хийсэн.
Ажлын хэсгийн зүгээс Сангийн яам, Хууль зүйн яам, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ашигт малтмалын газартай хамтран санхүү, татварын тооцоо судалгаа болон холбогдох санал, дүгнэлт боловсруулан ажиллав. Мөн ХБНГУ-ын Засгийн газраас “Их Долоо” улсуудын санаачилгын хүрээнд хууль, санхүүгийн гадны зөвлөх үйлчилгээний туслалцаа авсан болно.
Яриа хэлэлцээний явцад хөрөнгө оруулагч талаас өмнөх онд хийсэн хэлэлцээрээр хүрсэн үр дүнд үндэслэн аливаа үр өгөөж, зардалд өөрчлөлт оруулахгүйгээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд 1.7 хувийг тусгай төлбөрт өгөх боломжтойгоо илэрхийлсэн.
Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж урьдчилсан тохиролцоонд хүрлээ.
Төсөл нийт 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явагдаж, 3,361 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, төр 70 орчим тэрбум төгрөгний ногдол ашиг авна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ дээр үндэслэн алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1,300 ам.доллараар тооцож /долларын ханшийг 1,900 төгрөгөөр тооцсон/ үзэхэд тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, татварын дараах ашгаас тооцон төр ноогдол ашиг авахаар байна.
Харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуулийн 472 дугаар зүйлд зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээгээр орлуулах тохиолдолд төрийн хүртэх үр өгөөж тодорхой бөгөөд тогтвортой байх, өнөөгийн үнэ цэнээр ихээхэн нэмэгдэх, төслийн хэрэгжилтийн явцад учирч болох зардлын өсөлт, ногдол ашиг буурах зэрэг эрсдлээс сэргийлэх боломжтой байна.
Тухайлбал, төр хувь эзэмших тохиолдолд үр өгөөжийн түвшин /алтны үнэ 1,300 ам.доллар байхад/ өнөөгийн үнээр 66,5% байх бол ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд 72,2% болж нэмэгдэхээр байна. Мөн алтны үнэ бага байх тохиолдолд монголын талын үр өгөөжийн түвшин нэрлэсэн болон өнөөгийн үнэ цэнээр ойролцоогоор 20-30% нэмэгдэх боломжтой байна. Ордын эдийн засгийн үр өгөөжийн тооцооллыг хавсралтад үзүүлэв.
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн болно. Мөн Засгийн газрын хуралдаанаас Ноён уулыг хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн болно.
Иймд “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161.1-д заасны дагуу тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүсье.
Эдийн засгийн үр өгөөжийн тооцоолол
/Алтны үнэ 1300 $/унц, сая ам.доллар/
|
Талуудын үр өгөөж |
34% Эзэмших |
Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр |
||
|
Нэрлэсэн үнэ цэнэ |
Өнөөгийн үнэ цэнэ |
Нэрлэсэн үнэ цэнэ |
Өнөөгийн үнэ цэнэ |
|
|
Засгийн газарт ногдох мөнгөн урсгал* |
254.3 |
145.9 |
265.6 |
159.0 |
|
Хувь |
57.0% |
66.5% |
59.3% |
72.2% |
|
Хөрөнгө оруулагчид ногдох мөнгөн урсгал |
192.0 |
72.4 |
182.2 |
61.3 |
|
Хувь |
43.0% |
33.5% |
40.7% |
27.8% |
* Төслөөс улсын төсөвт төлөгдөх голлох албан татварууд болон Засгийн газарт ногдох ногдол ашиг. Үүнд:
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар,
- Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (хувь эзэмшихгүй тохиолдолд),
- Cуутган татварууд.
** Төсөвт төлөгдөх бусад татвар, төлбөр, хураамж тооцоололд ороогүй болно.