gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.30
  • Валютын ханш
    $ | 3587₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.30
Валютын ханш
$ | 3587₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.30
Валютын ханш
$ | 3587₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Суртал ухуулгаар дутахуй

Засгийн газрын мэдээ
Нийгэм
2015-06-19
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
Нийгэм
2015-06-19
Суртал ухуулгаар дутахуй

-СУРТАЛ УХУУЛГЫН ТУХАЙ ХЭДЭН ҮГ-

Англи хэлний propaganda гэсэн үг латин хэлний propagare буюу тараах гэсэн үгнээс үүсчээ. Анх үүсэх үедээ католик шашны хуврагуудын буруу номтны нутагт шашин номоо сурталдах үйлийг заадаг байв. Энэ хэлбэрээрээ орос хэлэнд орж ирснийг бид суртал ухуулга хэмээн монгол хэлнээ буулгасан. Үгийн утгыг толь бичгүүдэд хүн амын хандлагад нөлөөлөх зорилготой харилцааны хэлбэр хэмээн тайлсан байх.

Суртал ухуулга гэхээр монгол хүмүүсийн ой тойнд төрийн соёрхолт Д.Амгалан гуайн капитализмыг алгасан харайж буй морьтон монгол эрийн зурагт хуудас, эсвэл “Хүн бүр бага балчраасаа эхлэн...” хэмээн цааш үргэлчилдэг сургааль санаанд буудаг.

Аливаа нийгэм оршин тогтноход суртал ухуулга заавал хэрэг болдог. Хүний нийгмийн эхэн үед шашныхан энэ үүргийг хүлээдэг байв. Зөнч Мухаммед, Исүс Христ нар бол аугаа их үзэл сурталчийнхаа зэрэгцээ суртал ухуулагчид байвай. Монголын нууц товчоонд ч Хөхөчү бөө хэмээх суртал ухуулагч талын Монголд байсан тухай дурддаг. Харин хожим эрх мэдэл нь хэт тэлж буйг тэвчээгүй их хаан түүнийг хороолгодог. Шинэ утопи нийгмээ бүтээхэд нь шашин гэсэн хүчирхэг үзэл суртал саад болж байсан болохоор К.Маркс опиумтай зүйрлэсэн алдарт үгээ хэлж байв.

Шашныг газрын хөрснөөс арчиж, цагаан цаас бүтээх, түүн дээрээ социалист үзэл суртлыг бичихийн тулд коммунистууд хүмүүний түүхэн дэх хамгийн том суртал ухуулгын аяныг өрнүүлсэн. Тийм ч учраас бид ихэвчлэн суртал ухуулга гэсэн үгийг шуудхан социалист нийгэмтэй холбож ойлгодог болсон. Суртал ухуулга албадлага биш. Тэгэхээр муу зүйл ч биш. Суртал ухуулгын чиглэл, үзэл суртал нь юу байх вэ гэдгээс л эерэг, сөргийн зааг тодрох учиртай. Социалист нийгмийн үе дэх нам төрөө магтан дуулсан суртал ухуулгад эерэг гээд байх шинж ховор.

Монгол телевизээр NHK телевизэд бүтээсэн монголчуудын тухай цуврал баримтат киног гаргасан нь үеийнхээ хамгийн хүчтэй суртал ухуулга болсон

Харин нийтийн эрх ашиг, ажилч хөдөлмөрч байх тухай уриа лоозонгууд одоо манай нийгэмд ч хэрэгтэй л байна. Үүний зэрэгцээ суртал ухуулга зөвхөн авторитар дэглэмийн зэвсэг ч биш. Манай нийгмийг империализм, капитализмын аюулаас айлгасан зурагт хуудас, урианууд бүчиж байх үед алс Америкт ч антикоммунист үзэл суртал хүчтэй байсан юм. Ажилчны хөдөлгөөнүүд идэвхжиж, Европыг улаан өнгө бүрхчихээд байсан үе болохоор ингэж айх нь ч аргагүй байсан биз. Европын террор эрх чөлөөний хөшөөг дэлбэлэхээр бэлдэж буй тухай зурагт хуудас гарч, Айн Рэнд хэмээх хамтач байдлыг жигшсэн олон цуврал ном бичсэн.

Хэдэн жилийн өмнөөс бараг бүх бүтээл нь монгол хэлнээ буусныг та мэдэх байх. Саяхан Нацизмыг ялан дийлэхэд аль улс орон хамгийн их хувь нэмэр оруулсан тухай судалгаа Францад хийгджээ. Үр дүнг нь АНУ илтэд манлайлсан байна. Яг ийм утгатай судалгааг дайны дараа явуулахад францчууд эргэлзэх юмгүй оросуудыг сонгож байв. Далан жилийн дотор Америкийн суртал ухуулга Оросуудыг түүхтэй нь хамт гүйцэж түрүүлжээ.

“Цэрэг Райныг аварсан нь” гэх мэтийн кино үзэж өссөн нэг Америк танил маань өөрсдөө биш оросууд Германыг ялсан гэдгийг саяхан л мэдсэнээ надад хуучилж билээ. Тэгэхээр хэдэн зууны тэртээх манай түүхийг булаалдаад байдаг Ххтадуудыг гайхах зүйлгүй. Америк суртал ухуулгын хамгийн сүүлийн жишээ нь “Америк мэргэн буудагч” кино. Тулааны талбарт 100-гаад хүн цааш нь харуулсан мэргэн буучийн сэтгэл хөдөлгөм түүх. Сонгодог америк эх оронч.

Гэхдээ түүний эх оронд хэн ч аюул учруулаагүй. Ийм суртал ухуулгуудын хүчинд Америк залуус амь эрсдэх аюулыг ч үл хайхран, эх орны нэрийн дор Ойрх дорнод, Афганистаныг зорьж, жинхнээсээ эх орноо хамгаалж байгаа залуустай буудалцдаг. Ийм л суртал ухуулгуудын хүчээр Америкийн иргэд Засгийн газраа Батлан хамгаалах салбарт тэрбум тэрбумаар нь зарцуулахыг зөвшөөрдөг.

СУРТАЛ УХУУЛГЫН ДАЙН

Манайд ардчилалтай золгох үедээ социалист үзэл суртлыг, суртал ухуулгатай нь хамт хогийн саванд хаясан. Ардчилсан нийгэмд суртал ухуулга хэрэггүй гэж үзэж болно. Гэхдээ нийгэмд суртал ухуулгын хэрэгцээ ямагт байдаг бололтой. Итгэл, найдвар, бахархал хүн бүрт хэрэгтэй шүү дээ. Тэр үед бидэнтэй л адил хүнд хэцүүг туулж байсан Казахстан, ОХУ зэрэг улс орнууд бэрхшээлийг даван туулахад нь ард түмэндээ итгэл өгөх зорилготой нийгмийн сурталчилгаанууд хийж байсан нь ютүб хуудсанд бий.

МАН- ын хувьд өнгөрсөн 70 жилд байгуулсан гавьяа, сөнөж мөхөж байсан гүрнээс улсын дайтай улс болсон Монголын түүх имиж нь болох нь зайлшгүй. Харин Ардчилсан намд ардчилал гэдгээс өөр тухайлсан зүйл байсангүй.

Тэр үед Монгол телевизээр NHK телевизэд бүтээсэн монголчуудын тухай цуврал баримтат киног гаргасан нь үеийнхээ хамгийн хүчтэй суртал ухуулга болсон байх. Өнгөрсөн 25 жилд Чингис гэсэн нэр Монголыг төлөөлөх хамгийн том брэнд, хүн бүрийн сэтгэл дэх бахархал, итгэл нь болж хувирахад ч энэ баримтат цуврал багагүй нөлөө үзүүлсэн. Хэрэв манай нийгэмд ардчиллаас өөр үзэл суртал, үнэт зүйл байгаа бол тэр нь Чингис хаан, XIII зуун л байх. Нэг намын тогтолцоо нуран унасан учраас төр барьж буй намууд төрийн суртал ухуулгын бодлогыг тодорхойлох болов.

МАН- ын хувьд өнгөрсөн 70 жилд байгуулсан гавьяа, сөнөж мөхөж байсан гүрнээс улсын дайтай улс болсон Монголын түүх имиж нь болох нь зайлшгүй. Харин Ардчилсан намд ардчилал гэдгээс өөр тухайлсан зүйл байсангүй. Ардчилал гэдэг нь монголчуудад харин шинэ зүйл. Үнэндээ Ардчилсан намынхан өөрсдөө энэ үнэт зүйлээ ойлгож байсан, эсэх нь эргэлзээтэй. Харин Чингис хаан, Мөнх тэнгэр зэргийг бол NHK-ийн тусламжтай монгол хүн бүр шууд хүлээж авна. Ингээд ардчилагчид Монголын түүхийн өөр нэгэн сэргэн мандлын үеийг дөвийлгөх замаар өрсөлдөгчийнхөө давуу талыг устгах тактик боловсруулав.

Үр дүнд жанжин Сүх талбайгаа Чингис хаанд "алдаж", өөрөө хувьсгалын эцгээс энгийн нэг мөрийтэй тоглоомчин болж хувирав. Харин Монголын тусгаар тогтнолд Барон Унгерний оруулсан хувь нэмэр үнэлшгүй болж дуусаж байх шиг байна. Мэдээж хэрэг Д.Сүхбаатарын намтрыг бурхан Д.Сүхбаатар хоёроос гадна МАХН бичсэн нь үнэн. Магадгүй мөрийтэй тоглоомчийн байсан байж ч болох. Гэхдээ Монголын тусгаар тогтнолд зайгуул цагаан армийн хурандаагийн гүйцэтгэсэн үүрэг монголчуудынхаас илүү байсан гэх маягтай түүх үлдэх нь Монголын эрх ашигт нийцэх нь юу л бол. Социализмын үед суртал ухуулгын хүчээр баатар болгосон хүмүүсийг өнөөдөр шүтэх албагүй.

Гэхдээ ахиад ийм баатар бүтээж чадахгүй байж араас нь баллуурдаад байх нь хэр зохистой вэ. Д.Сүхбаатар, Барон Унгерний тухай асуудал түүхчид дундаа маргаан болоод үлдэж болно. Харин энэ маргааныг суртал нэвтрүүлэг болгон ашиглах нь үндэстний эрх ашигт нийцэх үү? Нөгөө талд нь ч МАН зүгээр суулгүй социалист нийгмийн үеийн уран сайхны кинонуудын муухан хуулбарыг ахин хийх жишээтэй. Бараг хуучин хэдэн киногоо ахиад цацсан бол илүү үр дүнд хүрэх байсан болов уу.

Өөрөөр хэлбэл, хоёр том намын төрийн эрхийн төлөө тэмцэл нь түүхийг өөр өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн тайлбарлах, шинээр түүх зохиох үйл явцад хөтөлж байна. Ийм үзэгдлийг шинжлэх ухаанд түүхчлэх буюу шинэ түүх зохиох гэж үздэг. Энэ үйл явц нийгэмд нэгдмэл үнэт зүйл тогтох үйл явцад ч саад учруулж болохыг үгүйсгэх аргагүй. Үнэн хэрэгтээ муу сайн нь хамаагүй өнгөрсөн 70 жил ч, XIII зуун ч аль аль нь л бидний түүх билээ.

АУГАА СУРТАЛЧ

Өнгөрсөн жил "Херо энтертаймент"-ийн бүтээл “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн “Тусгаар тогтнол” нэртэй төмөр замын царигийн тухай нэвтрүүлэг гарсан. Маргааш нь юу болж байсныг та санаж байгаа байх. Ямар сайндаа Ерөнхийлөгч маань хүртэл Х.Баттулга гишүүнтэй тулж уулзах вэ. Магадгүй нийгэмд ийм хүчтэй нөлөө үзүүлсэн суртал ухуулга монголын ардчилсан түүхэнд бараг үгүй болов уу. Хоёр нам түүхийн талбарт байлдаж тоглох зуурт Монголд үндэсний суртал ухуулга илтэд дутагдаж байгааг Х.Баттулга анзаарчээ.

Тэр “Монгол тулгатны 100 эрхэм”-ээр гараагаа эхэлсэн. Гэхдээ үүнээс өмнө Их Майдар төсөл, Цонжин болдог дахь түүхэн цогцолбор гэсэн үзэл суртлын тугуудаа аль хэдийнэ намируулаад эхэлчихсэн байсныг дурдах хэрэгтэй. “Монгол тулгатны 100 эрхэм” монгол хүн бүрт өөртөө итгэх итгэл, бахархал өгөх, үүх түүхээ мэдэж авах сайн цуврал. Мэдээж хэрэг ганц нэг тааруу дугаар байсныг үгүйсгэхгүй. Нэвтрүүлгийн голоор Хүннү Сүннүгээс эхлээд XIII зууны эрэлхэг дайчин эрсийн шторк социализмын үеийн удирдагчид болох Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын хэлсэн иш үгүүдтэй зэрэгцэн гарна. Мэдээж үндсэн дэвсгэр нь эх орон, Монгол туургатан.

Аль намын гишүүн, консерватив, либерал байна уу хамаагүй, монгол хүн бүрт л таалагдана. Харин “Зуун чухал сэдэв” нь илүү улстөржсөн гэж шүүмжлэгддэг. Гэхдээ л нийгэмд үзүүлэх нөлөө нь хүчтэй гэдгийг бид харсан, үзсэн. Манай үе үеийн Засгийн газар унахгүйн тулд хийсэн ажлаа дөвийлгөх пиар ажилд анхаарч байхад тэр үндэсний хэмжээний суртал ухуулагч болоод амжжээ. Харин үзэл суртлын чиглэл нь хааш хөтлөхийг би таашгүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан