Монголын Эрдэмтдийн Үндэсний зөвлөл, ХААИС, Дэлхийн Монгол ногоон нэгдэл байгууллагаас хамтран “Ураны хайгуул, олборлолт түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинар хэлэлцүүлэг маргааш буюу гуравдугаар сарын 19-ний өдөр ХААИС-ийн танхимд 09.00 цагт эхлэх гэж байна.
Энэхүү олон улсын хурал хэлэлцүүлэгт Ази, Европын орнуудын байгал хамгаалагчдын төлөөллөөс бүрдсэн эрдэмтэн судлаачид, нийгмийн болон хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцоно.
Түүнчлэн МУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, түүний холбогдох яам, газар, агентлагийн удирдлага мэргэжлийн их дээд сургууль, салбарын мэргэжилтнүүд, багш оюутнууд болон ураны хайгуул, олборлолт эрхэлж буй аж ахуй нэгж, Цөмийн энергийн комисс болон Цацрагийн асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагуудыг урьжээ.