Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төрийн ордонд болсон Монголын эдийн засгийн чуулганы үеэр Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нэгэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг маш их татсан.
Энэ нь орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулах тухай байв.
Одоо мөрдөж буй журмын дагуу иргэд нийт зээлийнхээ 30 хувийг урьдчилгаа болгон бэлэн төлдөг. Үүнийг 10 хувь болгон бууруулахын сацуу 8 хувийн зээлд зөвхөн 80 хүртэл ам метр талбайтай орон сууцыг хамруулдаг журмыг өөрчлөхөөр ажиллаж байгаагаа салбарын сайд 2 сарын өмнө дуулгаж байв.
Ирэх сард бэлэн болох журамд чухам ямар орлоготой иргэд болон ямар үнэтэй байрны зээлийг 10 хувийн урьдчилгаа төлж авч болох талаар дэлгэрэнгүй тусгана.
Тэгвэл өнөөдөр Барилга, хот байгуулалтын яаманд болсон хэвлэлийн хуралд Д.Цогтбаатар сайд оролцон, Засгийн газрын даваа гарагийн хуралдаанаар урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулахыг дэмжсэн гэж мэдээллээ.
Иргэдэд орон сууц авах хэрэгцээ маш их бий. Гэвч энэ нь эрэлт болж чадахгүй байсан. Учир нь хуримтлалгүй иргэд урьдчилгаа 30 хувийн шалгуурт унаж байв. Харин одоо иргэдийн урьдчилгаанд төлөх байсан нийт төлбөрийн 20 хувийг төр батлан даах боллоо.
Гэхдээ банкууд урьдчилгаанд нийт зээлийн 30 хувийн төлбөрийг шаарддагаараа шаардана. Харин энэ мөнгөний 10 хувийг төлөөд, 20 хувьд нь батлан даалт авах хүсэлтээ Хөгжлийн банкинд тавих юм.
Энэ нь барилгын компаниуд болон иргэдийн аль алийг нь бодсон шийдвэр гэдгийг ч Д.Цогтбаатар сайд онцолж, орон сууцны эрэлтийн талыг дэмжсэнээр борлуулалт нь зогссон барилгын салбараа дэмжинэ гэсэн юм.
Иргэд 10 хувийн урьдчилгаа төлөх болсноор тогтворжих хандлагатай болсон орон сууцны үнэ эргээд өсөх үү гэдэг болгоомжлол төрнө. Энэ асуултад хариулсан Д.Цогтбаатар сайд “Иргэдэд нэмэлт боломж олголоо. Энэ бол бэлэг биш. Бид зах зээлд шууд оролцон, банкуудад урьдчилгаагаа 10 хувь болгон бууруул гэж тулгасангүй. Төрийн зах зээлд оролцох хамгийн ойр аргыг л сонголоо. Банкуудаа татаж унагааж болохгүй. Эдийн засаг зүй тогтлоороо явах ёстой” гэсэн юм.
ИРГЭД ХЭЗЭЭ 10 ХУВИЙН УРЬДЧИЛГАА ТӨЛЖ ЭХЛЭХ ВЭ?
Барилга, хот байгуулалтын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг ипотекийн зээл олгох шинэ журам боловсруулж байна. Ерөнхий сайд энэ журмыг ирэх сард багтаан боловсруулах үүрэг өгчээ. Иймд ирэх сарын сүүлээр хуримтлалгүй ч тогтмол орлоготой, нийгмийн даатгал төлсөөр ирсэн иргэд 10 хувийн урьдчилгаа төлөөд орон сууцтай болох юм.
Гэхдээ энэ боломжийг ашиглах иргэдийн тоо хязгаартай. Учир нь өнгөрсөн даваа гарагийн Засгийн хуралдаанд шийдвэрлэснээр эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт олгох эрхийг Хөгжлийн банкинд олгосон. Зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр Хөгжлийн банк гаргана. Тэгэхээр зээлийн нийт баталгаа 200 тэрбум төгрөгт тулсан цагт 10 хувийн урьдчилгаа авах арилжааны банкуудын зээл зогсоно.
Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг цаашид ч үргэлжлүүлэн олгохын тулд Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайдад үүрэг өгч, ирэх жилийн төсөвт ипотекийн зээлийн батлан даалтад тодорхой хөрөнгө хуваарилах үүрэг өгчээ. Мөн Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээнд тусгах юм байна.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Одоогоор зах зээлд илүүдэл байр маш их буюу 30 000 орчим байр эзнээ хүлээж байгаа аж. Гэтэл барилгын компаниуд зээлтэй. Энэ байдал даамжирвал барилгын салбар хүндэрнэ. Иймд барилгын салбараа дэмжих зорилгоор урьдчилгааны хэмжээг буурууллаа. Ингэснээр дээр дурдсан шинэ байрны 10 000 орчим нь борлогдоно гэж Барилга, хот байгуулалтын яам тооцоолжээ. Зах зээлд бэлэн байгаа, ашиглалтад орсон болон удахгүй орох байрнаас л иргэд сонгох тул орон сууцны үнэ ч өсөхгүй гэх тайлбайрыг Д.Цогтбаатар сайд өгсөн юм.
Тэрээр бид дундаж давхаргын иргэдээ илүү дэмжин, 10 хувийн урьдчилгаанд түлхүү хамруулна гэсэн. Харин ирэх сард бэлэн болох журамд чухам ямар орлоготой иргэд болон ямар үнэтэй байрны зээлийг 10 хувийн урьдчилгаа төлж авч болох талаар дэлгэрэнгүй тусгана. Хамгийн сайн эргэн төлөлттэй гэгддэг ипотекийн зээлийг 2013 оноос олгож эхэлснээр
- 19 116 зээлдэгчийн 556 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлжээ.
- 36 864 иргэний 197 тэрбум төгрөгийн ипотекийн зээлд шинээр хамрагджээ.
Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгосноор дараах эерэг үр дүн гарна гэж тооцоолжээ.
- Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлнэ.
- Барилгын салбарыг санхүүгийн эрсдэлээс хамгаална.
- Иргэдэд ипотекийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр үргэлжлүүлэн олгоно.
- Хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.
Төгсгөлд нь хэлэхэд арилжааны банкууд 30 хувийн урьдчилгаа шаарддаг ипотекийн зээлээ өгсөн хэвээр байх бөгөөд энэ үйлчилгээ үргэлжилнэ. Гэхдээ нэгэнт 30 хувийн урьдчилгаагаа төлсөн зээлдэгчид зээлийн гэрээгээ шинэчлэх боломжгүй гэнэ. Харин ипотекийн зээлээр авах орон сууцны талбайн хязгаарыг шинэчлэн, 80 метр кв-аас өсгөх боломжийг Монголбанк судалж байна.