Цаг тутамд дэлхий дээр ойролцоогоор гурван төрлийн ургамал, амьтны аймгийн төрөл зүйл устаж байдаг гэж Биологийн төрөл зүйлийн төвийн мэргэжилтнүүд мэдэгджээ. XX зуунд 100 гаруй төрлийн амьтан устсанаараа хамгийн аймшигтай үе байсан гэнэ. Өнгөрсөн зуунд ямар амьтад устаж мөхсөн талаарх мэдээллийг хүргэе.
БАР

Хорьдугаар зуунд явагийн, кавказийн, балийн гэсэн барын гурван төрөл устжээ. Эдгээрээс хамгийн жижигхэн нь болох балийн төрлийн бар мууртай их төстэй, 65-100кг жинтэй байжээ. Бали арлын оршин суугчдын домог хууч ярианд барыг гайхалтай хүч чадлын билэг тэмдэг гэж онцолдог байжээ.
Балийн баруудыг үй олноор устгах эхлэлийг барон Оскар Войнич тавьж байсан гэнэ. 1911 онд бар устгаж эхэлсэн бөгөөд энэ явдлаас хойш хорь гаруй жилийн дараа л балийн бар устан үгүй болсон гэдэг. Хамгийн сүүлийн эмэгчнийг 1937 оны есдүгээр сарын 27-нд бууджээ. Гайхалтай нь, баличууд өөрсдийн гэмт хэргийг мартах гэж оролдон Балийн бартай холбоотой баримт бичгүүд, урлагийн бүтээлүүдийг бүгдийг нь устгасан гэнэ лээ.
Кавказ орчмын бар Дундад Ази, Иран, Кавказын голын эрэг дагуу амьдардаг байжээ. Тод шаргал өнгөтэй энэ барны жин нь ойролцоогоор 240 кг, Амурын болон Бенгалын төрөл зүйлийнхээ араас орох хамгийн том бард тооцогддог байжээ. Энэ бар хоногт 100 км замыг туулан аялах дуртай байснаараа “тэнэмэл барс” нэр авсан байдаг. Нутгийн оршин суугчид энэ барыг аюултай гэж үзэлгүй хэдэн зууны туршид зэрэгцэн амьдарсаар иржээ.
Тэр бүү хэл исламчууд амьд амьтныг дүрслэх нь хориотой байдаг ч аюулгүй гэж үзсэн энэ барыг даавуун эдлэл, хивсэн дээр дүрсэлдэг байсан гэнэ. Энэ төрөл аажмаар устан үгүй болжээ. 1883 онд цэргүүд нутгийн оршин суугчдын хүсэлтээр Ташкентийн бүсд бар барихаар болжээ. Мөн 1906 онд мөн л тэр хавиас нэгэн тайж бар буудаж байжээ. Хамгийн сүүлийн Кавказ орчмын барыг 1957 онд Амударья хавьцаа харж байжээ. Түүнээс хойш хүмүүс голын эрэг дагуух атар газрыг эзэмшин, хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах болсноор бүхий л зэрлэг гахай, үслэг амьтад идэх хоолгүй болж дүрвэсэн гэдэг.
Харин Явагийн оршин суугчид явагийн бар бүрэн устсан гэдэгт одоо хэр нь итгэдэггүй. Хэдийгээр хамгийн сүүлийн бар 1979 онд үзэгдсэн ч одоо хүртэл устсан араатан энд тэнд үзэгдсэн тухай цуу яриа гарсаар л байдаг.
АЯЛАГЧ ТАГТАА

Нэгэнтээ аялагч тагтаа АНУ болон Канадад маш олон байв, тэнгэр бүрхэн олноор нисэж, нар хиртсэн мэт л харагддаг байж. Нэг л модон дээр гэхэд хэдэн зуун үүр олж харж болохоор байжээ. XVII-XIX зууны зааг дээр амьдарч байсан Америкийн шувуу судлаач Александр Вильсоны тэмдэглэн үлдээснээр тэрбээр нэгэнтээ 360 км үргэлжлэх тагтааны сүрэг олж харсан гэдэг. Дөрвөн цаг ажиглах хугацаандаа 2 230 272 000 шувуу тоолж байжээ.

Үй олон тагтаа харахад сайхан ч хүмүүст олон таагүй зүйл учруулдаг байж. Олон шувууны сангас тэнгэрээс яг л цас шиг бууж, орчныг бохирдуулан, хоол тэжээл нь ч дийлддэггүй байсан гэнэ. Шувуу судлаачдын тооцоолсноор тагтааны сүрэг нэг удаад л 617 000м3 тэжээл иддэг байжээ. “Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны сүүл үед дайтаж буй бүхий л орнуудын цэргүүдийн өдрийн хоолноос ч их” хэмээн байгаль судлаач Фрэнк Лейн бичиж байжээ.
Тиймээс ч Европын колоничлогчид Хойд Америкт энэ шувуудтай жинхэнэ дайн зарласан нь гайхаад байх хэрэг биш. Тагтаа агнах нь спорт, зугаа, бизнес байлаа. Тагтааны ангуучид олноор хөнөөн, төмөр замын тээврээр зах зээл рүү нийлүүлдэг байсан гэдэг. “Аялагч тагтаа мөхсөн түүх нь хүний оролцоотойгоор байгальд учирсан хамгийн эмгэнэлт үйл явдал” гэж шувуу судлаач Игорь Акимушкин тэмдэглэсэн байдаг.
Хорьдугаар зууны эхэн гэхэд байгальд аялагч тагтаа үлдсэнгүй, зарим төрөл нь амьтны хүрээлэн, хувь хүмүүсийн асаргаанд үлдсэн гэнэ. Гэвч 1914 оны есдүгээр сарын нэгэнд Америкийн Цинциннати хотын амьтны хүрээлэнд нэгэнтээ дэлхийд хамгийн их тархаад байсан шувууны сүүлчийнх нь үхжээ.
УУТАТ ЧОНО

Энэ чоно амаа бараг л 120 хэмээр нээж, матар шиг эвшээж чаддаг. Гэдсэндээ бэлтрэгүүдээ авч явдаг ууттай энэ хачирхалтай амьтныг Австралийн уугуул иргэд МЭӨ 1000 оноос өмнө зурж, дүрсэлж байсан бол европчууд нэлээд хожим олж нээн, амьтны ангилалд өөрчлөлт оруулж байжээ. Анх 1808 онд энэ амьтныг дүрслэн, амьтны аймгийн төрөлд албан ёсоор оруулж байсан гэдэг.
Тухай үед энэ чоно зөвхөн Тасманид нутагладаг байжээ.Анчид энэ амьтныг ихээр агнадаг, фермерүүд ч хонийг нь уутат чоно зооглодог гээд уутат чонод тааламжгүй ханддаг байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ уутат чононы эрүү, шүдний хэсэг тун сул хөгжилтэй учраас хонь агнах чадваргүй байсан гэдэг, харамсалтай хэтэрхий хожим буюу 2013 онд л Австралийн эрдэмтэд үүнийг судлан тогтоожээ.
19 дүгээр зууны дунд үеэс тасманы чоныг агнаж эхлэн, 1863 он гэхэд Тасманийн уул, өтгөн ойд л энэ төрлийн чоно үлджээ. Хүмүүсийн түрэмгий авираас холдож чадсан ч аюултай тахлаас зайлж чадсангүй. 1914 он гэхэд цөөн тооны уутат чоно үлджээ. Хамгийн сүүлийн байгаль дахь тасманын чоно 1930 онд үхсэн бол, түүнээс зургаан жилийн дараа амьтны хүрээлэнд байсан сүүлийн чоно үхжээ.
Хүн төрөлхтөн байгалийн ямар гайхалтай бүтээлийг устгаснаа хожим ойлгов. XXI зууны эхээр генетикчид энэ амьтныг зохиомлоор гарган авах гэж оролдсон ч биоматериал хангалттай байсангүй. 2005 онд Австралийн The Bulletin сэтгүүл “Тасманы чөтгөр”-ийг барьж чадсан хүнд 1,25 сая Австрали доллар амлаж байв.
Түүнчлэн хорьдугаар зуунд Ньюфандленд арал, Канадын дорнод эрэг дээр амьдардаг байсан чоно, чонын төрөл зүйл дундаа хамгийн жижигд тооцогддог, Аляскад амьдардаг хондос чоно ч устан үгүй болжээ.
ТАРПАН БУЮУ АДУУНЫ ӨВӨГ

Эдгээр жижиг, зэрлэг амьтан орчин үеийн адууны өвөг бөгөөд тахины ойрын төрөлд тооцогддог. Баруун Европ, тэр дундаа Оросын Европ талын хэсэгт нутагладаг байсан бөгөөд Төв Европ, Баруун Сибир, Баруун Казахстаны тал, ой хээрээр идээшилдэг байжээ. Эдгээр адуунууд маш хурдан давхидаг, тарпан гэсэн нэр нь турк хэлнээс “бүхий л чадлаараа давхих” гэсэн утгатай юм байна.
Өвөл өлссөн адуунууд хоттой хонинд зориулан бэлдсэн өвсийг идэж, харин зуны улиралд айлын адуунуудыг хөөж явдаг байжээ. Өвс “хулгайлж” иддэг “хулгайч”-ийг барих нь олон хүмүүсийн хувьд зугаа, нэр төрийн хэрэг байсны дээр энэ адууны мах нь ч их амттай байсны улмаас ихээр агнах болсон гэдэг. Төв Европт атар газар эзэмшиж эхэлснээс хойш ойн тарпанууд Дунд зууны үед л алга болж, 16-18 дугаар зууны үед энэ тивийн дорнод хэсгээр устан үгүй болжээ. Харин хамгийн сүүлчийн ойн адууг 1814 онд өнөөгийн Калининград муж орчимд буудсан гэдэг.
Харин тал хээрээр амьдардаг зэрлэг адуунууд арай удаан амьдарчээ. 19 дүгээр зуун хүртэл тарпаны сүрэг байгалд тааралдаж байсан гэдэг. Гэвч энэ төрлийн адууны хамгийн сүүлийнх нь 1918 онд үхсэнээр энэ төрөл бүрэн устжээ. Хорьдугаар зууны эхээр тал нутгийнхан гаршуулсан тарпануудын үр төлийг ашиглан шинэ үүлдэр гаргаж авчээ. Энэ үүлдэр нь гадна байдлаараа тарпантай адилхан ч генетикийн хувьд адилгүй гэнэ.
ГУАДАЛУПЫН КАРАКАРА

Каракара гэдэг нь Мексикийн Гуадалупад амьдарч байсан “аймшигтай”, “хэрцгий” гэх хочтой шувуу юм. Ийн нэрлэсэн нь ч ташуурсан зүйл огт биш, эдгээр шувууд ангаахай, дэгдээхийнүүддээ ч хэрцгий ханддаг байж. Ангаахайнуудаас хамгийн сул доройг нь сонгож хөнөөхийн дээр сүрэг шувууд дундаасаа ч хамгийн сул доройг нь хөнөөдөг байсан гэдэг.
Гэрийн тэжээвэр шувуу, ямаа руу дайрч, цадсан хойноо хүнээс ч айлгүй нэг нэгээр нь амьтныг алдаг байсан аж. Тиймээс нутгийн малчид энэ шувуунд туйлаас дургүй, тиймдээ ч хор хэрэглэн алах болжээ. 1876 онд каракара шувуу арал даяар чөлөөтэй нисдэг байсан бол 1897 онд ердөө ганцхан шувуу үзэгджээ. Эдгээр шувууд нь хүмүүс зориудаар устгасан цорын ганц зэрлэг шувууны төрөл юм.
Эх сурвалж: moya-planeta.ru