“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхнийг албадан эмчилгээнд оруулсан талаархи мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өглөө.
“Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан "Босоо хөх Монгол" ТББ-ын долоон гишүүний эрүүл мэндийн байдал доройтож хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон учир Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тус иргэдийг албадан эмчлүүлэх шийдвэр гарсны дагуу Цагдаагийн байгууллага хэв журмын хамгаалалтанд ажилласан.
Биднийг очих үед өлсгөлөн зарлаж байсан долоон иргэний нэг нь байгаагүй. Зургаан иргэнд албадан эмчилгээ хийлгэх дүгнэлтийг танилцуулахад иргэд өөрсдөө ухамсартайгаар сайн дураараа эмнэлэгийн машинд суугаад эрүүл мэндийн байгууллага руу явсан.
ТББ-ын гишүүд ч өөрсдөө гэрээ хурааж өөрсдийн эзэмшлийн газар луу авч явсан. Ямар нэгэн зөрчил гараагүй, хоорондоо үл ойлголцох асуудал гараагүй. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид шөнийн үйл ажиллагаанд оролцсон. Нийслэлийн замын цагдаагийн газраас хөдөлгөөн зохицуулж ажилласан.
Бид зөвхөн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж албадан эмчилгээнд хамрагдахад дэмжлэг үзүүлэх үүднээс ажилласан. Олон нийтийн сүлжээгээр гаргаад байгаа шиг хүч хэрэглэсэн, албадсан зүйл байхгүй.
Иргэд өөрсдөө эмнэлэгийн машинд суугаад явж очсон. Биднийг очиход байхгүй байсан П гэх иргэн шөнийн 03.00 цагт эмнэлэгийн үйлчилгээнд хамрагдая гээд очсон. Гэртээ харчихаад ирсэн гэдэг тайлбар өгсөн” гэдгийг хэллээ.
-Цагдаагийн байгууллагын зүгээс заавал шөнө дөлөөр ингэж зохицуулалт хийдэг юм бэ?
-Шөнийн цагаар зохион байгуулсан нь Эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр бид очсон. Эрүүл мэндийн байгууллага тухайн иргэдийг хэвтүүлэх өрөө, эмч нарыг томилох зэрэг асуудал байсан байх. Тухайн орчин хотын төвд байсан учраас эргэн тойрны аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, хотын төвөөр зорчиж буй хөдөлгөөн, замын түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх ёстой. Цагдаагийн байгууллага аливаа үйл ажиллагаа явуулахдаа олон нийтийн аюулгүй байдлыг сахих үүрэгтэй.
-Гэрийг цагдаагийн байгууллагаас хураасан юм биш үү?
-Үгүй. Иргэд өөрсдөө гэрээ хураасан. Гэрийг нь цагдаагийн байгууллагын зүгээс машинаар хүргэж өгсөн. Өөрсдөө Салхитад хүргэж өгөхөд туслаач гэсэн. Иргэд өөрсдөө гэрээ буулгаж машинд ачаад аваад явсан.
-Биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Эрүүл мэндийн байгууллага үүнд хариулт өгөх байх. Эмнэлэгт хүргэх ажилд л бид дэмжлэг үзүүлсэн.
-“Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүдээс байцаалт авсан гэсэн?
-Нэг иргэнд анхааруулга өгсөн. Өлсгөлөн зарлах үйл ажиллагааг зохион байгуулсан гэх үндэслэлээр мэдүүлэг авсан байгаа. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулинд гудамж талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулах, хүний амь нас, эрүүл мэндийг үл хайхарсан хүмүүнлэг бус үйл явдал гэж үзнэ хориглоно гэсэн байдаг. Иймд тухайн иргэнийг ЧД-ийн Цагдаагийн хэлтэст аваачиж хуулийг тайлбарлаж анхааруулга өгсөн. Үүнээс өөрөөр хүч хэрэглэсэн зүйл байхгүй.