gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Засаг даргыг Ерөнхий сайд томилдог болох уу

Засгийн газрын мэдээ
Улс төр
2015-03-25
0
Twitter logo

Аймаг, нийслэлийн хувьд Ерөнхий сайд санал болгох эрхтэй байхаар яригдаж байна.

УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд идэвхтэй ажиллаж буй хүмүүс бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах талаар Н.Батбаяр гишүүний ахалсан Ажлын хэсэг. Тэд уг төслийг боловсруулж, ирэх хаврын чуулганд өргөн барих ёстой юм. 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хуульд УИХ 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнөөг хүртэл шүүмжлэл, маргаан дагуулсаар байгаа. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 онд баталж, “эцэг хууль”-д гар хүрэх шаардлагыг өндөрсгөж өгсөн билээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар өмнөх парламентын үед өргөн барьсан зургаан төсөл УИХ-д байна. Харин УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийнхэн эдгээр төслүүд дээр голчилж ярьж байгаа бөгөөд өөрсдийнх нь хувилбар цаасан дээр хараахан буугаагүй аж.

Ажлын хэсгийн гишүүдийн хэлж буйгаар Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөхгүй бөгөөд зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах байдлаар асуудалд хандах аж. УИХ-д өргөн баригдчихсан, одоо хэлэлцүүлгээ хүлээж буй Үндсэн хуулийг өөрчлөх бэлэн төслүүдийн агуулгуудаас нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой санал дээр Ажлын хэсгийнхэн санал нэгдээд байгаа аж.

Өөрөөр хэлбэл, аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргыг томилох тухай.

Өнөөгийн тогтолцоогоор аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг орон нутгийн сонгуулийн үр дүнгээр томилж буй. Тодруулбал сонгуулиар олонх болсон нам нь Засаг даргад хүнээ тавих эрхийг авч буй бөгөөд ИТХ дахь суудлын тоо нь тэнцсэн, эсвэл ойролцоо байгаа тохиолдолд намууд орон нутгаа хуваан засаглаж байна. Тухайлбал нийслэлээс Сонгино хайрхан дүүрэг, хөдөөгөөс Дорнод, Говьсүмбэр аймгийг нэрлэж болох юм.

Засаг даргыг сонгох одоогийн тогтолцоо нь орон нутгийг анхан болон дунд шатанд нь хэт улстөржүүлэх, цаашлаад аймгийн иргэдийнхээ саналаар сонгогдсон Засаг дарга бараг л Засгийн газраас “том толгой” гаргачих гээд байдаг сөрөг үр дагавартай хэмээн үзэж байна. Тиймээс энэ байдлыг өөрчилж сум, дүүрэгт тухайн орон нутгийн иргэдийн нууц санал хураалтаар сонгох одоогийн тогтолцоогоо хадгалж, аймаг, нийслэлийн хувьд Ерөнхий сайд санал болгох эрхтэй байхаар яригдаж байна.

Нийслэл хот, аймгийн Засаг даргад хэнийг томилох саналтайгаа Ерөнхий сайд тухайн орон нутгийн ИТХ-д хүргүүлэн зөвшилцөх эрхтэй байх аж. Харин баг, хорооны тухайд харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга нь шууд томилох эрхтэй байх бололтой.

ӨМНӨХ ПАРЛАМЕНТААД ӨВЛӨГДӨЖ ИРСЭН ТӨСЛИЙГ БАЛИАШЛАГЧИД ОЛОН БАЙНА

Өмнөх парламентьн үед Үндсэн хуулийг өөрчлөх талаар УИХ-д өргөн барьчихсан байгаа бэлэн төслүүдийн нэг нь дээрх асуудалтай холбоотой. Мөн тухайн парламентын гишүүдийн олон хүн нэгдэж уг төслийг санаачилсан гэдгээрээ онцлог. Өмнөх парламентын үед Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар тэргүүтэй нийт 40 гишүүн уг төслийг санаачилсан юм.

2011 онд өргөн барьсан уг төсөлд нийслэл, аймаг, дүүргийн Засаг даргыг томилохтой холбоотой харилцааг зохицуулахаар тусгажээ. Ингэхдээ Засаг даргыг нийслэлийн болон тухайн дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, дүүргийн Засаг даргыг хотын дарга, харин хорооны Засаг даргыг харьяалах дүүргийн Засаг дарга дөрвөн жилээр томилохоор тусгасан юм. Харин аймгийн Засаг даргыг тухайн аймгийн ИТХ- тай Ерөнхий сайд зөвшилцөх байдлаар, сумын Засаг даргыг тухайн орон нутгийн байнгын оршин суугч иргэдийн нууц санал хураалтаар шууд сонгохоор төсөлд тусгасан байна. Харин багийн Засаг даргын хувьд сумын Засаг дарга нь шууд томилох байдлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзжээ.

Уг хуулийн төслийг санаачилсан гишүүдийн дунд одоогийн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр нараас гадна Ө.Энхтүвшин, Д.Ганхуяг, Г.Батхүү, Ц.Баярсайхан, Д.Зоригт, А.Тлейхан, Д.Тэрбишдагва, Л.Гантөмөр, Ц.Дашдорж, Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Г.Баярсайхан нарын зэрэг хүмүүс байгаа. Тиймээс олон балиашигтай энэхүү санал Үндсэн хуульд өөрчлөлт болон орох магадлал нэлээд өндөр гэж таамаглаж болох нь ээ.

Б.Энхжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан