“Оросын эдийн засаг сүйрэлд хүрнэ” гэсэн таамаглал явж, “эдийн засгийнх нь утас тасрахад” бэлэн гэж олон таамаглал гарч байсан ч рубль ханш үргэлжлэн өссөөр, дэлхийнх шилдэг валют боллоо хэмээн дэлхий даяар алдартай санхүүгийн Bloomberg агентлаг мэдээлсэн нь эдийн засагчид болон хөрөнгө оруулагчдыг гайхшрууллаа.
Түүний зэрэгцээ рублийг “муу нөхцөл байдлаас чангарсан” валют гэж Блүмберг онцлоод зун гэхэд АНУ-ын доллартай харьцах ханш нь улам чангарч мэднэ хэмээн таамаглал дэвшүүлжээ.
“2015 оны эхний гурван сард Оросын валют шинжээчдийн таамаглалыг эвдэж, харьцангуй муу нөхцөл байдлаас дэлхийн хамгийн шилдэг валютын түвшинд хүрлээ” гэж Блүмбергийн шинжээчид мэдэгдсэн байна.
Энд дуулгахад өмнө нь CNN Money-ийн шинжээчид үүнээс өмнө Барууны хориг арга хэмжээ, санхүүгийн зах зээл болон үнэт цаасны зах зээлээс үл хамааран рубль өссөн хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд Орос улс таатай газар болж байна хэмээн мэдэгдэж байсан юм.
Анхандаа Крымийг өөртөө нэгтгэсэн Оросын эдийн засгийг туйлдуулах зорилготой байсан хориг арга хэмжээнүүд өнгөрсөн жил “үүргээ гүйцэтгэсэн ч” энэ жилийн тухайд огт санаандгүй үр дүн авчрах болсон талаар судлаачид онцолж байна. Оросын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч энэ хямралыг тун хурдан хугацаанд давж, одоо эдийн засаг эрүүлжих шатандаа явж байгаа гэдгийг эх сурвалжууд онцолжээ.
Түүнчлэн инновацийн дэлхийн индексээр Орос улс дээд боловсролтой ажилтнуудынхаа тоогоор тэргүүлсэн байна.
Эх сурвалж: politonline.ru