gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Майн баяр: Үл тоомсорлолт ба дурсамж

Засгийн газрын мэдээ
Нийгэм
2015-05-05
0
Twitter logo
Засгийн газрын мэдээ
0
Twitter logo
Нийгэм
2015-05-05

1922 оноос Монгол Улсад Майн баярыг тэмдэглэж эхэлжээСайн найзын маань төрсөн өдөр тавдугаар сарын 1-нд тохиодог. Түүнд баяр хүргэхдээ бид “Майн нэгний мэнд” хэмээн тоглоомоор хэлдэг байв. Хуучин нийгмийн үед сүр дуулиантай тэмдэглэж асан Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг найзынхаа төрсөн өдөртэй хамтатган хэлж буй хэрэг л дээ. Жил бүрийн тавдугаар сарын эхэнд Сүхийн талбайд улаан өнгийн далбаа намируулан жагсдаг байсан тухай аав ээжийн дурсамж уг өдрийг онцгой мэт санагдуулдаг болсон нь энэ. Харин ухаалаг утасны эринийнхэн “Майн баяр”-ыг архи зардаггүй бас нэг өдрөөс өөрөөр хүлээн авдаггүй. Тэгвэл ахмад болон дунд үеийнхэнд улаан өнгө, цэцэг навч, туг дарцаг, хөхиүн уур амьсгалаар дүүрэн дурсамж бий.

Харахыг хүсээгүй зүйлийнхээ өмнө нүдээ аних хүүхдийн зантай л төстэй мэт

Майн баяр буюу “May day”-ын тухай яриа гагц социалист нийгмийн тухай мэт сонсогдон, хүмүүст тухгүй мэдрэмж төрүүлдэг байж болох юм. Хөдөлмөрчдийн яруу алдрыг тэмдэглэх тухай ойлголт шинэ цагт даанч зохимжгүй санагдах нь ч илт. Энэ бүхэн зөвхөн хуучны нийгэмд л хамаарах ч юм шиг. Гэсэн ч өнгөрсөн баасан гарагт дэлхийн өнцөг булан бүрийн төв талбай Хөдөлмөрчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн хүмүүс, жагсаал цуглааны хөлд дарагдан завгүй байлаа. Японы Токиод цөмийн эсрэг үзэлтнүүд Хөдөлмөрчдийн өдрийн цуглаан зохион байгуулсан бол Тайванийн Тайпэй, Малайзын Куала Лумпурт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татварыг нэмснийг эсэргүүцсэн олон жагсав.

Харин Францын Парист уламжлал ёсоор Жанна д’Аркийн дурсгалд зориулсан Хөдөлмөрийн өдрийн цуглаан болжээ. Энэ үеэр “Үндэсний фронт” намыг эсэргүүцэгчид цуглааны дэргэд цээж нүцгэн жагсаал хийж, бяцхан үймээн тарьсан нь ч бий. Жил бүрийн энэ өдөр идэвхтнүүд зүүн, барууны үзэлтэйгээс үл хамааран хэлэх гэсэн үг, үзэл санаагаа хүргэх болсон нь тэмдэглэлт өдөр олны анхаарал татах гэсэн зөв л арга. Жагсаал, цуглаанаар бараг тасардаггүй Истанбулын Таксимын талбай ч чухам энэ өдөр дүүрэн байх нь мэдээж. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг эсэргүүцэгчдийн жагсаал нулимс асгаруулагч хий, өндөр даралттай ус, 140 хүний баривчилгаагаар төгслөө.

Тэгвэл Улаанбаатарт тавдугаар сарын 1-нд зориулсан хамгийн том арга хэмжээ нь Хөдөлмөрийн яам, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос МҮЭСТО-д зохион байгуулсан “Зохистой хөдөлмөр-Ажлын байр” өдөрлөг байлаа. Энэ үеэр жижиг дунд аж ахуй нэгж, байгууллага 800 орчим ажлын байр зарлаж, мэдээлэл түгээж, МСҮТ-үүд сургуулиа танилцуулж, үйлдвэрчний эвлэлийнхэн чихэнд танил болсон үгсээр өдөрлөгийг нээж, хаах төдийгөөр өндөрлөлөө. “Монгол улсын эдийн засаг 7.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Гэтэл хүмүүсийн амьжиргаа хүндрээд байгаа гэвэл баян хүмүүс хэт баяжиж, жирийн иргэд хөдөлмөрчдийн эрх ашиг зөрчигдөж байгааг эцэслэх хэрэгтэй.

Эдийн засгийн ололт амжилтыг ард иргэдэд очихгүй байгаа явдал манай нийгмийн хамгийн том гутамшиг” хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлж ахуйд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Засгийн газар үйлдвэрчний эвлэл, эздийн байгууллагатай харилцан ярилцаж нэгдсэн ойлголтод хүрч зөвшилцөж ажиллах болно. Зохистой хөдөлмөрийг бий болгох олон хүчин зүйл байгаа. Тэдгээрийн нэг бол нийгмийн түншлэлийг бэхжүүлж, хөгжүүлэхийн төлөө харилцан итгэлцэл бий болгох шаардлагатай” гэсэн юм. Хөдөлмөрчдийн хамгийн том байгууллага болох Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдрийг 186 орны иргэд, хөдөлмөрчид тулгамдсан асуудлаа төр засагтаа илэрхийлж байна. Монголын хөдөлмөрийн харилцаанд тулгамдсан асуудал цөөнгүй.

Хөдөлмөрийн үнэлэмж, аюулгүй байдал, эрүүл ахуй анхаарал хандуулах томоохон асуудал болоод байна. Үйлдвэрийн ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэдийн тоо буурахгүй байгаа. Тулгамдсан асуудлыг МҮЭХ-оос шахаж шаардаад, санал тавиад суух биш шийдвэрлэхийн төлөө ажил олгогч, Засгийн газартай хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн онцлов. Тэдний зүгээс эмч, багш нарын төлөө хамгийн чанга дуугардаг мэт ажиглагддаг ч энэ удаагийн өдөрлөгт ахмадууд болон МСҮТ-ийн оюутнууд илүүтэй хамрагдсан байлаа. Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт гэрээний үр дүнд энэ жилийн тавдугаар сарын нэгнээс эхлэн төрийн үйлчилгээний салбарт ажиллагсдын цалинг нэмснийг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ихэд онцолж буй. Гэвч үүнийг дагаж, дэлгүүрүүдэд талхны үнэ 100- 200 төгрөгөөр нэмэгдсэн тухай дурсах хүн одоогоор үгүй байна.

Дэлхийн улс бүхэнд тэмдэглэн өнгөрөөдөг Хөдөлмөрчдийн өдөр бидэнд ямар ч хамаагүй мэтээр ийн аягалах нь харахыг хүсээгүй зүйлийнхээ өмнө нүдээ аних хүүхдийн зантай л төстэй мэт. Ихэнх оронд амралтын өдөр болгон зарласан тавдугаар сарын нэгнийг тэмдэглэсэн үгүй нь тэгтлээ ялгаагүй ч байж мэднэ. Гэхдээ энэ бол социализмын магтуу, капитализмын эсрэг өдөөн хатгалга төдий биш. Харин эрх чөлөө, үнэт зүйл, үзэл санааны тухай тунхаглалт өдөр билээ. Тэгээд ч тавдугаар сарын нэгэн капиталист Америкаас үүсэлтэй бөгөөд 129 жилийн өмнөх яг энэ өдөр буюу тавдугаар сарын 4-нд Чикаго хотын үйлдвэрийн ажилчид шүлс мэт бага цалин, өдрийн талаас илүүг эзлэх ажлын их цагийг эсэргүүцэж жагсаал хийснээс Майн баяр үүдэлтэй аж. Ажилчид, цагдаа нарын мөргөлдөөний улмаас дөрвөн хүн нас барж, 100 гаруй хүн гэмтэж, 200 орчим хүнийг баривчлан, долоон хүнийг цаазаар авсан юм. Үүний хамгийн том үр дүн нь нэг өдрийн ажлын цагийг найм болгон хуульчилсан явдал болсон гэдэг.

Б.Эгшиглэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан