"Ардчилсан нам ямар амттай байна" гэж Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаяр асуулаа. Хүмүүс идэж байгаа алимныхаа тухай ганц ч үг дурсаагүй нь сонин. Цуглагсад дундаас нэг нь "Эрх чөлөө" гэж хашгирлаа. Өөр нэг хүн хажуугаас нь "Шудар-га ёс" гэсэн бол нөгөө нь залгаж аваад "Хүүхдийн арван мянга, малыг малчдад..." гэнэ. "Ардчилсан намыг амтлах өдрүүд" Сонгинохайрхан дүүргийн IV хороонд эхэлж байгаа нь энэ. Сонгинохайр-хан дүүргийн Ардчилсан намынхан хорооны нутаг дэвсгэрт багтах том торон хашаанд майхнаа хатгаж, тавцан засчээ. "Номуун" эмнэлгийн явуулын үйлчилгээний машинд хүмүүс эмчид үзүүлж, зөвлөгөө авч байна. Ардчилсан намын туг, тэмдэг бүхий асарт хоёр үсчин ажиллаж, үйлчлүүлэгч арвин харагдана. Тус дүүргийн ҮЗХ-ны гишүүн, Сангийн сайд асан Н.Алтанхуяг өдөрлөгийг чимэв. "Ардчилсан нам юу хийснийг ард түмэн мэдэж байна гэдэг Ардчилсан намыг ам талж байгаа хэрэг" гэж тэр тайлбарлав. "Ардчилсан намын хийсэн бүхнийг та бүхэн хэлүүлэлтгүй мэддэг юм билээ" гэж мөн дүгнэсэн. Л.Эрхэмбаяр дараа нь "Ардчилсан нам та бүхнийг бас амталъя" хэмээн уриалсан. Хамгийн тулгамдсан асуудлаа нэрлэхийг хүсэхэд цуглагсад "Хог, ус, тог хүүхдийн цэцэрлэг, тээвэр" хэмээн тоочив. Энэ бүх асуудлыг шийдэхэд Ардчилсан намд эрх мэдэл хэрэгтэйг Л.Эрхэмбаяр дарга сануулаад авав. Сонгино хайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намын төлөөлөл байдаг уу хэмээн түүнийг асуухад Танц" гэж нэг нь дуугарав. "12" гэж хажуудах нь таалаа Үнэндээ дүүргийн ИТХ 35 гишүүнтэй ч бүгд МАХН-аас сонгогдсон гэдгийг мэдээд нэг бус хүн шогширч байна лээ. Хяналттай засаг бий болгохын тулд иргэд хариуцлагатай сонголт хийх учиртайг ч Л.Эрхэмбаяр дурдлаа.
"Алимыг хүн идэхдээ амтыг нь заавал мэдэрдэг. Түүн шиг хүнийг бас амталж хариуцлагатай дүгнэлт өгдөг болцгооё" гэж тэрбээр онцолсон юм. Тэд иргэдийн дунд судалгаа хийж, санал авч байна лээ. IV хорооны иргэн Ц.Мөнх-Очир'"Мөнгөний сонгууль явж байгаад сэтгэл дундуур байдаг" гэж ярив. "Иргэдээсээ хандив авахыг дэмжиж байна. Тэгвэл олигархийн барьцаанд орохгүй. Хүн чадахаараа 50, 100 төгрөг өгнө шүү дээ. Тэгэхгүй бол 100 сая төгрөг өгье.Засаг даргаа өг гэдэг зарчмаар явбал ардчилал алдагдана" гэв. "Улаан чулуутын хогноос яаж салах вэ. учраа алдсан Засаг даргаас яаж салах вэ" гэж иргэд ярьж байна гэж Ц.Мөнх-Очир хэлсэн юм."Нэгэнт л иргэдийн гатварын мөнгөөр цалинждаг юм чинь хорооны Засаг дарга. цагдааг иргэд сонгодог болъё" гэж Ч.Галбаатар санал болгов. "Ардчилсан намынхан иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтарч луйварчидтай хариуцлага тооцох хэрэгтэй" гэж тэр зөвлөж байна лээ. Энэ үеэр мөн Ардчилсан намд шинээр элссэн хүмүүст батлах гардууллаа. Дөнгөж батлахаа гардаж авсан О.Өлзийхишиг "Ардчилсан нам амлалтаа биелүүлдэг нам учраас сон госон" гэж ярив. Дүүргийн Ардчилсан намын улс төрийн ажилтан С.Мэндбаярын хэлснээр өдөрлөгийн үеэр "31 хүн намд шинээр элссэн" аж. Дунджаар 40-50 хүн шинээр элсдэг гэж тэр тайлбарласан юм. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас зохион байгуулж буй "Ардчилсан намыгамтлах өдрүүд" тус дүүргийн 25 хороог хамрах агаад өдгөө арав дахь хороондоо өртөөлсөн нь энэ аж. Сонгинохайрхан дүүргийнхэн амралтын өдрүүдээр Ардчилсан намыг амталцгаадаг ажээ. Амталгаанд таван тонн алим зарцуулагдах тооцоо гарчээ.
Б.ЭГШИГЛЭН