2007-2008 оны хичээлийн жилд 160 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж 15300 оюутан суралцсан байна. Үүний 47 их, дээд сургууль, коллеж төрийн өмчийнх, 109 нь төрийн бус зургаа нь гадаадын их, дээд сургуулиудын салбар аж. Сонирхуулахад, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн 60, төрийн бус өмчийн их дээд сургуулийн 80 хувь нь Улаанбаатар хотод байрладаг. Харин энэ хичээлийн жилээс төрийн өмчийн их, дээд сургууль, коллежууд сургалтын төлбөрөө 40-116 хувиар нэмэгдүүлэх тооцоо хийсэн. Тухайн цаг нь ард иргэд он гарсаар нэмэгдэж байсан шатахууны үнэ, үүнийг даган нэмэгдсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн шуурганд уруудаж байсан үе. Энэ хэмжээгээр төлбөр нэмэх нь оюутан болон тэдний ар гэрт хүндрэл, дарамт үүсгэсэн. Зарим нэгнийг нь хэдэн жил төлж дийлэхээргүй өрөнд унагасан гэхэд хилсдэхгүй. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежууд 2003 оноос эхлэн 2007 он хүртэл зөвхөн сургалтын төлбөрийн орлогоороо бүх үйл ажиллагаагаа санхүүжүүлсээр иржээ. Тиймээс сургуулийн удирдлагууд дээрх байдал нь сургуулиудын хэвийн үйл ажиллагааг хангахад бэрхшээл учруулж байгаа учраас сургалтын төлбөрөө нэмэхээс өөр аргагүй гэж тайлбарлаж байсан. Засгийн газрын өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар их, дээд сургууль, коллежийн сургалтын нэг кредитийн үнэлгээг тогтоох, сургалтын төлбөрийн хэмжээг тогтоохоор баримталж байсан журмыг шинэчилсэн.
Энэ журамд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудын тогтмол зардал, нэг удаагийн тэтгэмж болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргаж нэмж тусгасан. Мөн сургалтын төрийн сангаар дамжуулан оюутанд олгох зээл, буцалтгүй тусламжийн хэмжээ, өндөр хөгжилтэй орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад олгох зээлийн хэмжээ, Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу амьжиргааны тэтгэлэггүйгээр гадаадад суралцаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадаас Монгол Улсын их, дээд сургууль, коллежид суралцагчдад олгох буцалтгүй тусламжийн хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн тогтоохоор болсон. Засгийн газраас төрийн өмчийн дээд болорвсролын сургалтын байгууллагуудын тогтмол зардал, нэг удаагийн тэтгэмж болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлснээр сургуулиудад үүсээд байгаа санхүүгийн бэрхшээл багасч, сургалтын төлбөр хэт нэмэгдэхгүй байх боломжтой гэж үзлээ. Хэрэв улсын төсвөөс санхүүжүүлэх дээрх шийдвэр биелэлээ олбол ирэх хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй иргэдийн нуруун дээрх ачаа ч хөнгөрөх юм.
Б.Санж