gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Есөн хөлт цагаан сүлд мину

Нийгэм
2008-07-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-07-07

Монгол түмний их наадам Улс хувьсгалын 87 жилийн ойн баяр наашлан айсуй. Баярын өдрүүдийн эхэнд наадмын талбайд есөн хөлт цагаан тугаа хүндэтгэлтэйгээр залснаар наадмаа эхлүүлдэг билээ. Энэхүү есөн хөлт цагаан сүлднээ Монгол Улсын төрийн үйлс ариунаар мандан бадрахын бэлгэдэл шиигэжээ. Цагаан сүлд нь цагаан адууны дэл сүүлээр манжлага /гөхөл/ хийсэн хялгасан туг юм. Энэ нь голдоо нэгтом сүлд, түүнээ тойруулсан найман бага тугнаас бүрэлддэг тул "Есөн хөлт цагаан сүлд" гэгджээ. Сүлдний орой дээр нь ган төмрөөр урлаж алтаар шарсан галтай гурван үзүүр сэрээтэй, түүнийг доорхи дүгрэг цар /таваг/ -ны нь наян нэгэн нүхнээс доош цагаан хялгасан ямааны нарийхан зүссэн арьсан илгээр бэхэлсэн байдаг аж. Гол сүлдийг тойруулсан найман дагалт сүлдийг элч сүлд гэнэ. Элч сүлдийг гол сүлдтэйгээ чагтлан холбосон байдаг.

Эртний Монголын төрийн ёсонд есөн хөлт цагаан сүлдээ босгож хаанаа хаан ширээнд нь залдаг байжээ. Мөн нэгэн гол сүлдээ тойруулан найман хөлийг орлуулан найман цагаан дарцаг босгох буюу түүнээ товчлон найман хөл унжуулдаг ёс ч байжээ. Цагаан сүлдийг Ар, Өвөр Монголын олон хошуунд тахиж байсан бөгөөд халхад Чингэс болон Цагаадай хааны цагаан сүлд хадгалагдан үлдсэний зарим нь улсын төв музейн үзмэрт буй, Үүнээс Эрдэнэ-Зуу хийдийн орчим байсан Чингэсийн цагаан сүлдний тухай сонирхуулбал, Эрдэнэ-Зуугийн өмнө Баруун хүрээ гэж байжээ. Энэ хүрээнд жижгэвтэрхэн байшинд хадаг яндар болсон цагаан үстэй туг байв. Түүнийг тусгай лам нар харж хамгаалсаар иржээ. Уул нутгийн дөрвөн эүгээс нь төмөр гинжээр дугтуйтай төмөр онгоноос аргамжсан байдаж байж. Хадаг яндар дээгүүр сэрээний гурван үзүүр цухуйж харагдана. Тэр нутагт нэг дун бүрээ байдаг байж. Түүнийг Чингэсийн цэргийн бүрээ гэдэг. Лам нар нь ном уншиж тугаа тахидаг байсан гэдэг.

Мөн Цагаадайн цагаан сүлдийг Халхын Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошуу буюу одоогийн Увс аймгийн Өндөр хангай сумын нутаг Хан хөхий уулын өвөрт хадгалан их наадам хийж тахидаг байжээ. Тэнд тзрхүү цагаан сүлдийг хадгалдаг тусгай үе залгамжилсан тугчин хүмүүс байдаг байв.

Харин орчин цагт энэхүү сүлд тугаа жилдээ ганц удаа наадмын талбайд есөн цагаан мориор залж төрийн хүндэт харуулууд нүд цавчилгүй сахин хамгаалдаг билээ. Наадмын талбайн гол дахь есөн хөлт цагаан тугаа харсан монгол хүн бүрийн хийморь эрхгүй сэргэдэг биз ээ.

Ц.Шагай 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан