Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг салбарын яамнаас зохицуулах аргагүй. Сургуулийн Удирдах зөвлөл шийддэг. "Бараа бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан ихэнх сургууль төлбөрөө нэмэх хандлагатай байгаа аж. Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн их сургууль төлбөрөө 470 мянган төгрөг болгосон. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт" гэж БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын дарга Р.Бат-Эрдэнэ мэдэгдсэн. Сургалтын төлбөрийг яамнаас хянахад хүндрэлтэй. Манай яамнаас дээд боловсрол олгох сургалтын өртөг зардлыг тооцох судалгаа хийж байна. Удахгүй төлбөр ямар байх боломжтой тухай бодит тооцоог гаргана гэсэн. Манайд улсын болон хувийн хэвшлийн 162 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 74 нь магадлан итгэмжлэгдсэн. Сургуулиас гаргасан саналын дагуу үйл ажиллагаанд нь үнэлгээ хийж, магадлан итгэмжилдэг. Хэрэв сургуулиуд үйл ажиллагаандаа хөндлөнгийн үнэлгээ хийлгэхгүй бол БСШУЯ-наас аттестатчилал хийдэг. Энэ шалгалтыг 70 сургуульд хийснээс 33 нь шалгуур давсан. 37-д нь шаардлага хүргүүлсэн гэж Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ахлах мэргэжилтэн Д.Чулуунцэцэг мэдэгдсэн юм.