gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хонхны баярын хохирогч хэн бэ

Нийгэм
2008-05-22
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-05-22
Хонхны баярын хохирогч хэн бэ

-Хөндүүр сэдэв- 

Ар араасаа цуварсан хонхны баярт нийслэл бялуурч байх шиг. Жил жилийн хаварт залуус маань цаанаа л нэг өнгөлөг харагддаг. Яагаад гэвэл тэдний төгсөлтийн баяр, дахин давтагдашгүй тэр л аз жаргалтай мөч ирж буй нь тэр. Амьдралын их далайд хөл тавихад үнэндээ хэдхэн сар үлдэж байгаа. Ингээд бодоход жавхаалаг залуустаа, хацар гоо охиддоо "Төгсөлтийн баярын мэнд" хэмээн мэндчилмээр санагдана. Оюутан хэмээх нэр зүүж, сайлуулж бас муулуулж тэд багагүй хугацааг туулсан. Монголд мянга мянган оюутан бий. Түүний цаана мянга мянган ирээдүй, эцэг эх, мөн мэдээж сургалтын төлбөр гэх айдас байгаа. Оюутан байхад л хамгийн сайхан байж дээ гэж хүмүүс ярьдаг.

Хонхоо зүүгээд ижилдэн дассан нөхөдтэйгөө төгсөлтийн баяраа тэмдэглэж сууна гэдэг үнэхээрийн аз жаргал. "Халаас хоосон ч сэтгэл дүүрэн жаргалтай, Хонхны дуутай, баярын дуутай оюутан билээ бид" хэмээн нүдэндээ ирээдүйдээ итгэх ер бусын итгэл, зүрхэндээ хэцүүхэн ч гэсэн жаргалтай оюутан наснаасаа хагацаж буй "өнчрөл" дагуулсан энэ мөчийг харсан хэний боловч сэтгэл хөдөлнө. Магадгүй нэлээдгүй хэсэг нь оюутны ширээнээс насан туршийнхаа ханийг олсон биз. Хайрлалцсан, ээнэгшин дассан энэ залуус далавч нь ургаад нисэж буй нь тэр ээ...

НУЛИМСТАЙ хонх
Хөвсгөлөөс, Ховдоос, Баян-Өлгийгөөс ирсэн газар газрын хүүхдийг нэгэн танхимд цуглуулсан нь ч бас оюутны амьдрал. Анх их хотод хөл тавихдаа модон хайрцгаа чирсэн, хайчихаа мэдэхгүй хүүхэд л ирсэн. Гэтэл нэг л мэдэхэд хэдэн жилийг ардаа үдэж амьдрал, аз жаргал, хайр дурлал, багагүй бэрхшээл туулсан залуу эр болчихоод хонх зүүн баяраа тэмдэглэх гэж буй нь энэ. Энэхэн хугацаанд хүнийг сайнаар ч бай муугаар ч бай төлөвшүүлдэг нь оюутны амьдрал. Аяа хонх минь чи юунд дуугүй байна вэ, аз жаргал хүрээд ирснийг чанга дуугаар зарлаач гэмээр санагдана...

"Хонхны баяр"-ыг магтахад ийм байна. Гэхдээ энэ баярыг дагасан муу муухай зүйл жил ирэх бүр нэмэгдэх боллоо. "Хүн сургуулиа төгсөх гэж байхад" гэх ч юм уу эсвэл "Дахиад ямар хонх зүүх биш" гэсэн буруутгахад хэцүү ч бас зөвтгөчихөж боломгүй төгсөлтүүд. Зөвтгөж боломгүйн учир нь "Хонхны баяр"-ыг тойрсон архидалт, зодоон цохион бишгүй. "Баяр" хэмээх сайхан тодотголтой, өнгө алагласан цэцэг шиг залуустай энэхүү төгсөлтүүдийн цаана хүнд хэцүү амьдрал, нийгмийн гажуудал ч бас байгаад байх шиг. Ялангуяа сүүлийн жилүүдэд төгсөлтийн баярууд улам л эмх замбараагүй, барьцгүй болон хувирч байна.

Санхүүгийн хямрал
Монгол айлуудын ихэнх нь дор хаяж хоёр хүүхэдтэй. Ойрхон төрсөн хүүхдүүдээ их сургуульд сургаад явбал төлбөрийн асуудлаас өгсүүлээд зардал мундахгүй. За тэгээд хүүхдүүд нь төгсөх үед хонхны баярын зардал гэж тоймоо алдана. Дундаж амьдралтай айлууд хүүхдийнхээ хонхны баярыг тэмдэглэх гэж нэлээн чардайна даа. Эмэгтэй оюутан л гэхэд гоёлын дээл, үс зүсээ янзлуулах, нийллэгийн гээд багагүй зардал шаардана. Зүгээр ч үгүй заавал нэг тийшээ зугаалгаар явна. Хонхны баяр гэхдэр заавал сүртэй чамин тэмдэглэж, заавал "тасарч" унах ёстой мэтээр ойлгодог байдлыг одоо халах цаг болсон. Энэ бүгдийг цайруулж байдаг нь нөгөө л "Ганцхан удаа. Дахиад ямар сургууль төгсөх биш" гэдэг ойлголт. Үнэн, хонхны баярыг тэмдэглэх л хэрэгтэй, гэхдээ хамгийн дурсамжтай, хамгийн сайхан тэмдэглэвэл зохилтой.

Жишээлбэл, нэг ангийн 22 залуу хоёр хоногоор зугаалгаар явахдаа яагаад нэг хүнд гурван шил ногдохоор архи авч явдаг юм бол? Хонхны баяр чинь "архин далайд живэх" гэсэн үг биш баймаар.

Дайрлага
Дайллага, цайллага эхлэхээс өмнө дайрлага эхэлдэг. "Дайрлага" гэдэг маань хонхны баяр тэмдэглээгүй хүмүүсийг хамарсан татаас юм. Дөрөвдүгээр дамжааны ах нь ирээд "За ахын дүү, ах нь удахгүй төгслөө ш дээ. Нэг юм бодооч." гэх жишээтэй.

"Нэг юм" гэдэг маань архи дарс, шоу цэнгээнийг хэлж байна. Энэ харин ч бүр хамгийн найрсаг гуйлт гээч. Зарим нь бүр". Төгсөхөөсөө өмнө муу дүүгээсээ ганц юм авч уумаар байна. Гялс дэлгүүр рүү гүйгээд ир" гэнэ. Нэгдүгээр курсын "бацаан" гүйхээс өөр аргагүй. Цаг нь ирэхэд мань эр ч бас л ингээд зогсож байдаг болохоор нэг бодлын гомдолгүй ч юм шиг.

"Дайрлага " үүгээр дуусчихаж байгаа юм биш. Төгсч байгаа найз дээрээ ганц шил оргилуун дарс, ширхэг сарнай бариад ирж байгаа оюутны халаасыг тэмтэрнэ. Эцэг эхээсээ ирсэн жаал жуулхан юмаа дайрлагад өргөчихөж байгаа нь энэ. Охид энэ тал дээр арай гайгүй. Гэхдээ л охины найз залуу цуг дэлгүүр хэснэ, үсчинд орно гээд дайрлагад бас л өртөөстэй. Больё гэхээр болдоггүй, болихгүй гэхээр хэтэрчих гээд байдаг хонхны баярыг яаж тэмдэглэвэл зүгээр юм бол. Үүнийг хэн зохицуулах вэ.

Хонхны баяраар гэмт хэрэг нэмэгддэг талаар цагдаагийнхан өгүүлэв. Харин энэ жил төгсөлтийн баяруудыг цагдаагийнхан хянах болжээ. Хэд хоногийн өмнө МУИС-ийн урдуур явж байтал ганган нь аргагүй хослол өмсөөд хонх зүүсэн хоёр залуу цагаан цамц нь урагдаад, цус нөжиндөө хутгалдчихсан зодолдож байхтай таарав. Ойр хавийнх нь хүмүүс гайхсан, сонирхсон, жигшсэн харцаар харна. Хажуугаар нь бас нэг согтуу найз нь салгах гэж дэмий л оролдоно. Эндээс л жинхэнэ оюутны баяр, "хонхны нулимс" харагдсан. Монголын ирээдүй гэж нэрлэгдсэн залуу үе, шинэхэн боловсон хүчнүүд баяраа тэмдэглэж буй энэ гэж бодохоор дотор муухайрах шиг.

Р.Сэлэнгэсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан