-Аав, аав. Манай морь яав?
-Таваар орж ирлээ, миний хүү.
-Еэ гялай. Баяр хүргэе аав. Энгэр, нуруундаа шар дэвсгэр дээр уралдаанч хүүхдийн дугаар наасан арав орчим насны хүү морин дээрээсээ ийн яриа өрнүүлсээр аавдаа нэг үнэрлүүлээд давхиж одлоо.
Хүй долоон худагт наадамчин олон хурдан морины тоос, хүүхдийн гийнгоонд сэтгэлээ, хийморио сэргээдэг. Хоёр өдрийн уралдаанаар хамгийн их бахархаж, хайрласан зүйл маань уралдаанч хүүхдүүд. Айрагдаад ирж байхдаа нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад л “Тийм ээ би чадсаан” гэсэн шиг л бахархалтай харагдана. Хамаг хувцас, нүүр нь шороо болоод харахад хэцүү ч тэдний хувьд морин дэлэн дээр гийнгоо хадаан улсын наадамд уралдаж байгаа нь л бахархал гэлтэй.
Ярьж хэлж байгаа нь эгээтэй л том хүн шиг. Энэ жилийн наадмаар нэлээд морьд уралдаж чадахгүй хасагдсан. Урам муутай морио хөтлөн явахдаа хүртэл “Харваас монгол морийг хасчихдаг байна шүү” гэсээр догь явна. Азарганыхаа амыг татаж чадалгүй сүүлдэж ирсэн Б.Батбилэг хүү “Одоо удахгүй их насанд мордоно. Миний бакал хаана байна эгч. Дараагийнхаа насыг л сайн уралдчихвал болно шүү дээ” гэсээр инээмсэглэн явахыг хараад хайрлах, өрөвдөх зэрэгцсэн. Тэд их шартай, бас хүүхэд л юм хойно гэнэн, хүсэл тэмүүлэл дүүрэн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын хурдан халиун азаргыг 13 настай Батжаргалын Гантөгс хүү унаж торгон жолоог нь өргүүлсэн. Түүний хувьд улсын наадамд гурав дахь удаагаа уралдаж байгаа бөгөөд “Өмнө нь халиун азаргыг унаж улсад түрүүлсэн. Бас халиуны төл хээрээр улсад зургаад орж байсан. Өнөө жил бас түрүүллээ. Би тав дахь жилдээ хурдан морь унаж байна. Хурдан морь унах сайхан түрүүлэх бүр сайхан шүү. Унаж болохгүй гээд хасагдах хүртлээ л морь унана даа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Харин анх удаа улсын баяр наадамд оролцож буй найман настай А.Оргил энэ жил хоёр насны морь унажээ. Шүдлэн насанд айргийн тавд хүлгээ хурдлуулсан бол их насанд Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, уяач Н.Мөнхзоригийн хул морийг аман хүзүүнд хурдлуулсан юм.