gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: АИ92-ын ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ ч хотын захаар ХОВОРДЖЭЭ

А.Наранцацрал
Эдийн засаг
2018-01-16
0
Twitter logo

2018.01.15-ны 14:00 цагийн байдлаарАмралтын өдрүүдэд шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж, шатахууны хомсдол бий болсон билээ. Тэгвэл өнөөдөр /өчигдөр 2018.01.15-ны 14:00 цагийн байдлаар/ байдал ямар байгааг сурвалжлахаар хотын төв болон Баянхошуунд байрлах ШТС-уудыг зорилоо.

Хамгийн их эрэлттэй байдаг АИ92 шатахуун 1630, АИ95 1820 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд үнэ нэмэгдээгүй ч хотын төвийн ШТС-ууд дараалал үүссэн, харин хотын захаар зарим ШТС-ууд хаалгаа барьсан байлаа.

Энэ үеэр жолооч нараас шатахууны үнэ амралтын өдрүүдэд нэмэгдсэн байсан эсэх, шатахуун ховордож, худалдаж авахад хүндрэл үүссэн эсэхэд хариулт авлаа.

Жолооч А:

"Хагас сайнд /2018.01.13/ машины шар гэрэл асаад хороолол дахь гэрийнхээ ойролцоох МТ-гийн колонк ортол "тог тасарсан" гэсэн бичигтэй ажиллахгүй байсан. Тэгээд 10-р хорооллын МТ ортол нэлээн урт дараалал үүсчихсэн болохоор нь хэд хэдэн колонкоор дайрлаа. Зарим нь ажиллахгүй, зарим нь урт дараалалтай байсан. Тэгээд "Сод Монгол"-ын ШТС дээр очоод удаан хүлээгээд, миний ээлж иртэл зөвхөн "Сод Монгол"-ын картаар үйлчилнэ гэсэн. Юу юугүй машин унтарчих гээд шатахуун авах гэж сандарсан шүү. АИ92-ын үнэ өөрчлөгдөөгүй, 1630 төгрөгийн үнэтэй байсан" гэв.

Жолооч Э:

"Евро стандартын АИ92 1890 төгрөг болсон байснаас энгийн нь 1630 хэвээрээ байсан даа. Баасан гарагийн орой /2018.01.12/ Энх тайвны гүүрний доод талын "Петровис" ортол "засвартай" гээд ажиллахгүй байсан. Тэгээд "Говь"-ийн зам руу ороод зам дагуу байдаг "Шунхлай" ортол АИ92 байхгүй гэв. Цаашаагаа явж "Петровис"-т очиход энгийн АИ92 байхгүй, евро стандартын АИ92 1890 төгрөг болсон байсан. Гэхдээ л их урт дараалалтай байсан" гэлээ.

"ПЕТРОВИС"  АИ95 шатахууны үнийг 150 төгрөгөөр нэмжээ

Тасганы овооны дэргэдэх “Петровис”-ийн ШТС-д картаар болон бэлэн мөнгөөр ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй хэвийн түгээж байсан бөгөөд дараалал бага зэрэг нэмэгдсэн байлаа. Тус ШТС-ын АИ 92 шатахуун 1630 буюу өмнө нь байсан үнэ өөрчлөгдөөгүй бол АИ95 өнгөрсөн арванхоёрдугаар сарын үнээ 150 төгрөгөөр нэмсэн байна.

"Петровис"-ийн АИ95 шатахуун арванхоёрдугаар сард 1820 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 1970 төгрөгийн үнэтэй байна.

"СОД МОНГОЛ" зөвхөн өөрсдийн карттай жолоочдод үйлчилж байна

“Сод Монгол” ШТС зөвхөн өөрсдийн “Сод Монгол”-ын карттай жолооч нарт дээд тал нь 50 мянган төгрөгийн шатахуун худалдаалж байлаа. Телевизийн шинэ эцэс дэх “Сод Монгол”-ын ШТС-д АИ95-ын үнэ тавиагүй байсан бол Баянхошууны тойрогт зөвхөн ДТ80 түлш л түгээж байв.

СИНЧИ ОЙЛ-ын Баянбүрдийн салбарт урт дараалал үүсчээ

СИНЧИ ОЙЛ-ын Тасганы овооны зүүн талд байрладаг салбарт урт дараалал үүссэн бөгөөд тус ШТС АИ 92 шатахуунаа 1620 төгрөгөөр буюу бусад ШТС-уудаас 10 төгрөгөөр хямд, АИ95-ыг бусдын адил 1820 төгрөгөөр худалдаалж байв.

"ШУНХЛАЙ"-н хотын төвийнх хэвийн ажиллаж байна

Баянхошууны тойрогт АИ92, АИ95 шатахуун байхгүй гэсэн бол хотын төвүүдийнх хэвийн ажиллаж байгаа гэв.

"ТЭС ПЕТРОЛЕУМ"-ын хоёр ч салбар ажиллахгүй байв

“Тэс Петролеум”-ын Хөтөлийн колонк болон Хилчин хотхоны ШТС-ууд хаалттай буюу "засвартай" гэсэн бичиг хадсан байлаа. Шатахуун түгээгчээс хэд хоног ажиллахгүй байгааг асуухад "Мэдэхгүй. 21 дүгээр хорооллынх ажиллаж байгаа гэсэн" хэмээн хариулсан юм.

М-ОЙЛ: Одоогоор шатахуун байхгүй, гэхдээ хэвийн ажиллаж байна 

Хилчин хотхоны зүүн талд байрладаг М-Ойл-ын салбарын шатахуун түгээгч “Уг нь манайх хэвийн ажиллаж байгаа ч АИ 92, АИ95 алга байна. Одоо ирж байгаа” гэсэн юм.

ЖАСТ ОЙЛ хэвийн 

“Жаст Ойл”-ын МҮОНТ-ийн урд байрладаг салбарт шатахуун хэвийн түгээж байгаагаа хэллээ.

МТ шатахуун байхгүй гэв

МҮОНТ-ээс UBS телевиз рүү уруудах замд байрладаг MT-гийн түгээгч мөн л шатахуун байхгүй гэв.

ОХУ-Д ХУДАЛДААЛАГДАЖ БУЙ ШАТАХУУНЫ ҮНЭ ДУНДЖААР

/Эх сурвалж: http://www.benzin-cena.ru/

ШТС Рубль Төгрөгөөр Рубль Төгрөгөөр Рубль Төгрөгөөр
Шатахууны төрөл АИ92 АИ95 АИ98
ГазпромНефть 38.25 1641 41.06 1761 40.44 1735
EKA 38.25 1641 41.55 1782 47.95 2057
Нефтьмагистраль 37.4 1604 40.4 1733 44.5 1909
ТРАССА 38.49 1651 41.79 1793 48.49 2080
ТатНефть 37.89 1625 41.29 1771 39.59 1698
Лукойл 39.45 1692 43.75 1855 48.1 2063
ТНК 38.5 1652 41.6 1785 47.7 2046
РосНефть 37.6 1613 41.3 1772 47.5 2038
Shell 37.99 1630 41.39 1776 45.66 1959
ДУНДЖААР   1638.7   1780.8   1953.8

Улаанбаатар хотын зарим ШТС-уудад худалдаалж буй шатахууны үнэ 

Шатахууны төрөл АИ92 АИ95 Аи98 80 ДТ
Петровис 1630 / 1730 1970 2030   1720
Сод Монгол 1630     1480 1730
Тэс Петролеум 1650     1550 1750
Жаст Ойл 1630 1820   1480 1720
Синчи Ойл 1620     1450 1700
MT 1630 1820   1480 1720
Шунхлай 1630 / 1730 1970 2030   1720

Дараах фото сурвалжилгаас Улаанбаатар хотын зарим ШТС-уудын шатахууны үнийн нөхцөл байдалтай танилцана уу.

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан