Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдлээ.
Дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг тодорхой үе шаттайгаар хүргэх тус тасаг нийт 25 ортой.
Тус тасгийг нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу улс, нийслэлийн төсвөөр орчин үеийн стандартад нийцсэн, 628 сая төгрөгийн өртөг бүхий 30 нэр төрлийн аппарат, багаж, тоног төхөөрөмжөөр хангасан байна.
Жилд дунджаар 1500 орчим хагалгаа хийх боломжтой
Мөн энэ хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгээс мэргэжил арга зүйн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахаар болжээ. Дүүргийн хэмжээнд 240 мянган хүн амд үйлчлэх тус эрүүл мэндийн төвд Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдсэнээр жилд дунджаар 1500 орчим хагалгаа хийх боломжтой болсон ажээ.
Цаашид улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төвүүд болон өндөр хөгжилтэй орны эмч, эмнэлгийн мэргэжилтний багтай хамтран ажиллахаар төлөвлөсөн аж.
Тухайлбал дүүргийн түвшинд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, зарим төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс засал, мэс ажилбар, дурангийн хагалгаа зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэхээр зорьж буй юм байна.