gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нам гүм аяллын жим

2017-06-18
0
Twitter logo
0
Twitter logo
2017-06-18
Нам гүм аяллын жим

Олон хүн цугладаггүй, байгалийн сайхан “нуугдсан” үзэсгэлэнт нуурын аяллыг сонирхогчид цөөнгүй болжээ. Нуурын аялал нь хөлгүй далай, түргэн урсгалт голуудад аялсанаас хавьгүй намдуу тайван байдаг. Экстрим аялагчид нуурыг тэр бүр зүглэдэггүй бол гэр бүлээрээ аялж буй хүмүүс нуурын эрэг дээр амрахыг илүүд үздэг.

Гэр бүлээрээ аялж буй хүмүүс нуурын эрэг дээр амрахыг илүүд үздэг

Манай оронд 50 ам километрээс дээш хэмжээтэй мандал бүхий 25 нуур бий. Үүнээс Увс, Хөвсгөл, Хар-Ус, Хяргас, Буйр зэрэг нь талбайн хэмжээгээрээ тэргүүлдэг. Мөн огт хөлддөггүй, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Амтат нуур болон эмчилгээний эрдэс бодисоор баялаг, Завхан аймгийн Яруу сумын Хаг нуур гээд эрдэс баялгаар арвин жижиг нуурууд цөөнгүй. Энэ зуны аяллын хөтөлбөрөө сонгож амжаагүй бол Улаанбаатар хотод хамгийн ойроос нь дарааллуулан хүргэж байна.

ХАГИЙН ХАР НУУР

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг цэнгэг уст олон нуурын хамгийн том нь Хагийн хар нуур. Улаанбаатар хотод хамгийн ойр буюу 180 км зайд байдаг. Нуурт хүрэхийн тулд шороон замаас гарч, хэсэг газарт явган, эсвэл мориор аялах хэрэгтэй болдог. Нуурын эргийг бүтэн тойроход 11 орчим км зам туулна. Эрэг рүү түрж орсон шаргал элстэй бөгөөд замагтай ус харлаж үзэгдэх нь үзэсгэлэнтэй. Энд алгана, зэвэг загас элбэгтэй. Нуураас зүүн хойш 10 гаруй км-ийн цаахнатай ойн гүнд Өндөр гэгээн Занабазарын шавыг нь тавьсан Сарьдгийн хийдийн туурь бий.

ХӨХ НУУР

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойролцоо Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 метр өндөрт орших, цэнгэг уст, том, жижиг холбоо хоёр нуур юм. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн, олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан, Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилж байсан түүхтэй. Улаанбаатар хотоос 220 км зайд оршдог.

ӨГИЙ НУУР

Архангай аймгийн Өгий нуур нь Улаанбаатар хотоос 360 гаруй км зайд байдаг. Далайн түвшнээс дээш 1337 метр өндөрт байрладаг, 7.9 км урт, 5.3 км өргөнтэй. Харин гүнийх нь дундаж 6.6 метр бөгөөд нуурын тал орчим хувь нь гурван метрээс бага гүнтэй. Өгий нуур нь Өвөрхангай аймгийн нутаг дахь Хангайн нурууны салбар уулсаас эх авдаг Орхон голын усаар тэжээгддэг. Олон төрлийн усны шувууд болон загасаар элбэг учраас загас барих дуртай аялагчдад илүү тохирно. Энд улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар зэрэг 14 зүйлийн загас, 150 орчим төрлийн усны шувуу бий.

ХҮЙСИЙН НАЙМАН НУУР

Хүйсийн Найман нуур нь Улаанбаатар хотоос 565, Өвөрхангай аймгийн төв, Арвайхээр хотоос 115 км-т оршдог. Зам нь бартаатай боловч жуулчид энэ бүсэд ихэвчлэн морь унаж, баруун хойноос нь ирдэг. Хүйсийн Найман нуур нь Монгол орны төв хэсэг, Хангайн уулсын дунд, далайн түвшнээс дээш 2400 метрт оршдог. Нуурын ихэнх хэсэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт хамаардаг бол баруун талаараа Бат-Өлзий сумтай хиллэдэг. Хойд талаараа галт уулын чулуулаг бүхий тал нутгаар хүрээлэгдсэн энэ нуур Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын нэг хэсэг болдог.

ТЭРХИЙН ЦАГААН НУУР

Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэг овоо бүхий дөрөлж байдаг аж. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараач” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу “Тэрхийн цагаан нуур” гэдэг нэр бий болсон домогтой. Улаанбаатар хотоос 600 км яваад, Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Хоргын тогоо, Тайхар чулуу, Тэрхийн цагаан нуурыг үзэх боломжтой. Тэрхийн цагаан нуур нь Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмагт боогдон үүсчээ. Урт нь 16 км, хамгийн өргөн хэсэгтээ зургаан км үргэлжлэх бөгөөд 61 ам километр талбайтай. Харин гүн нь 20 метр хүрдэг байна.

ХАР-УС НУУР

Хар-Ус нь Ховд аймгийн Дөргөн сумын нутагт, Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Нууранд 10 гаруй арал байдгаас хамгийн том нь нуурын зүүн хэсэгт байрлах 400 ам километр талбай бүхий Агваш. Ховд, Буянт голуудад цутгадаг бөгөөд ус цуглуулах талбай нь 7.45 мянган ам километр. Энд цэнгэг уст нууруудаас гадна намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулсын дүр төрхийг нэгэн зэрэг үзэж болно. Хар-Ус нуурын орчимд 90 зүйлийн эмийн ургамал байдгаас 13 нь улаан номд орсон юм байна. Мөн нэн ховор, 53 зүйлийн хөхтөн амьтан байдаг учраас энэ аялал танин мэдэхүйн хувьд чамгүй ач холбогдолтой. Монголын нууруудаас талбайн хэмжээгээрээ гуравдугаарт бичигддэг эл нуур Улаанбаатар хотоос 785 км яваад хүрнэ.

ХЯРГАС НУУР

Улаанбаатар хотоос 1300 км яваад, Увс аймгийн Их нууруудын хотгор дахь энэ нууранд хүрнэ. Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай. Цаг агаар, улирлын онцлогоос шалтгаалж усны өнгө өөрчлөгддөг. Нуурын ус гол төлөв өвлийн улиралд тунгалагжиж, зун болон намрын улиралд шар өнгөтэй харагддаг аж. Хяргас нуурыг зорьж байгаа бол Хэцүү хадыг ч мөн үзэх хэрэгтэй. Хэцүү хад нь Хяргас нуурын зүүн хэсэгт, усан доогуур 5-7 км үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио бөгөөд заримынх нь орой нь уснаас цухуйн гарсан байдаг нь арал мэт сүртэй харагддаг. Хяргас нуурын ус хоолойгоор дамжин Айраг нуураас эх авдаг боловч гарах урсгал байдаггүй.

АЧИТ НУУР

Улаанбаатар хотоос 1516, Увс аймгийн төв Улаангомоос 180, Баян-Өлгий аймгийн төв Өлгийгөөс 90 км зайд оршдог. Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нуруунаас эх авдаг хэд хэдэн гол горхины усаар тэжээгдэнэ. Ачит нуур нь илүүдэл усаа усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгдөг юм байна. Ус цуглуулах талбай нь “Ховд” голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү. Нуурын урт нь 28, өргөн нь 16 км хүрдэг. Дундаж гүн нь 2.2 метр бол хамгийн гүн цэгтээ таван метр хүрдэг аж.

Б.Баярмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан