gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Ганжавхлан: Хүн болгон өдөр бүр, өөрийн байгаа газраа НҮДЭЭ НЭЭХ шаардлагатай байна

А.Наранцацрал
Нийгэм
2017-10-30
0
Twitter logo

Охидын хүчирхийллээс хамгаалж, “Нүдээ нээ”-х шаардлагатай болсон талаар Өгөх өдөр Хөдөлгөөн ТББ, Лантуун Дохио ТББ-аас хамтран мэдээлэл хийлээ.

Тус хэвлэлийн хуралд “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, "Лантуун дохио" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн О.Мишээл, “Өгөх өдөр” хөдөлгөөний санаачлагч Б.Баярсайхан, “Өгөх өдөр” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Шог зураач С.Цогтбаяр, “Өгөх өдөр” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн н.Болдсайхан нар оролцлоо.

Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР болгон тэмдэглэж, нийгмийн сайн үйлсийг нэгээр нэмэхээр санаа сэтгэлээ зориулан найм дахь жилдээ ажиллаж байна.

Энэ жилийн Өгөх Өдрийг охид хүүхдүүдийг хүчирхийллээс өмгөөлөх, хамгаалах зорилгоор “Нүдээ Нээ” нийгмийн кампанит ажлыг Лантуун Дохио ТББ болон нийгмийн төлөө үйлчилдэг бусад байгууллагуудын хамтаар эхлүүлэх гэж байна.

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан:

МОНГОЛ УЛСАД ЮУ БОЛООД БАЙНА ВЭ? 298 ХҮҮХЭД ГЭДЭГ НЬ ДОЛООН АНГИ ДҮҮРЭН ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ГЭСЭН ҮГ

"Аливаа зүйлд хэмжээ хязгаар, тэвчиж болохгүй цэг гэж бий. Хамгийн сүүлд 1,6 настай охин бэлгийн хүчирхийлэлд автсан гэж ХЭҮК-ын дарга хэллээ. Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга 4 настай охин жил зургаан сар хүчирхийлэлд автсан гэсэн мэдээлэл хэллээ. Монгол Улсад юу болоод байна вэ? 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртлөө. Энэ нь  долоон анги дүүрэн хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн үг. Бид аль талаас нь харахыг мэдэхгүй байна.

Хүчирхийллийг бид олон жил ярилаа. Одоо гаарч байна. Тийм учраас бид тэмцлийн өөр хэлбэрт орох гэж байна. ХҮН БОЛГОН ӨДӨР БҮР, ӨӨРИЙН БАЙГАА ГАЗРАА НҮДЭЭ НЭЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН гэдгийг энэ бүх баримт бидэнд хэлж өгч байна. Таван настай охиныг хүчирхийлсэн гэдэг мэдээлэл тав хоног шуураад, зургаа дахь хоногоос мартаж эхэлж байна. 13 настай охиныг зочид буудалд хороочихлоо.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХҮЧИРХИЙЛЭЛ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЭЭД БАЙНА. Үүний эсрэг маш тууштай бодит тэмцлүүдийг хийгээд эхэлсэн.

Бид аль хэдийн нүдээ нээгээд эхэлчихсэн. Өнөөдрийг хүртэл гурван удаагийн жагсаал хийлээ. Нийт найман удаа жагсана. 11 улсад суугаа монголчууд бидэнтэй нэгдэж, зохион байгуулалттайгаар нэгдэж гарын үсгийг цуглуулж байна. Төв, Орхон аймгаас бас нэгдсэн.

Тийм учраас Монгол даяар сууж байгаа хүн бүрээс дор бүрнээ нүдээ тууштай нээхийг уриалж байна" гэлээ.

"НҮДЭЭ НЭЭ" акцын үеэр алуурын амбаар хэмээн нэрлээд буй зочид буудлуудтай тэмцье. Зочид буудлууд биеэ үнэлэлт, садар самуун, гулгаа массаж, сүүлдээ бүр охидын аминд хүрдэг газар боллоо. Садар самууны гэмт хэрэг бүхэн зочид буудлуудад үйлдэгдэж байна. Дэн буудлууд хаяггүй, нууц хэлбэрт орсон, гэр хороололд нийтийн байрнуудад бий болсон байна.

"Нүдээ нээ" аяныг ганц сар зохион байгуулаад дуусах биш, Монгол Улс хүүхдэд ээлтэй, хүүхдийн хүчирхийлэлгүй, зочид буудалд ороод амийг нь хөнөөдөггүй улс болтол нь бид тэмцэнэ. Тийм учраас бүх аавуудыг, ээжүүдийг, хөршүүдийг, ах эгч нарыг НҮДЭЭ НЭЭ хөдөлгөөнд хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэхийг уриалж байна.

“Өгөх өдөр” хөдөлгөөний санаачлагч Б.Баярсайхан:

"Охиддоо хайр халамж өгч, охидоо хамгаалаач гэж аавуудаа, эрчүүдээ уриалахаар Лантуун дохио ТББ –тай хамтарч “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнийг санаачилж байна. Он гарснаар 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэсэн мэдээлэл байна.

НҮБ-ын мэдээллээр жилд 150 сая хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаагаас 50 хүртэлх хувь нь 16-аас доош насны хүүхэд өртөж байна. Олон улсын хэмжээнд манай улсын статистик маш өндөр байгаа нь бидний санааг зовоосоор байна.

Бид зөвхөн сүүлийн нэг сард охидын хүчирхийллийн тухай мэдээлэл биднийг яасан ч зүгээр сууж болохгүйг, нийтээрээ, ТББ ч, төрийн байгууллагууд нь ч, бүх хувь хүн, аав ээжүүдийн санаа зовох цаг болсныг харуулж байна" гэлээ.

“Өгөх өдөр” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Шог зураач С.Цогтбаяр:

ШУДАРГА БУС ЗҮЙЛСИЙН ХАЖУУГААР НҮДЭЭ АНЬСАН ЮМ ШИГ ЯВААД БАЙНА. СЭТГЭЛИЙН НҮДЭЭ НЭЭ!

"Бидний нээж чадахгүй байгаа сэтгэлийн нүд, хайрын нүд юм. Энэ нүдээр төлөөлүүлээд та бүхэн далд байгаа нүдээ нээгээч. Хүмүүс энэ болохгүй бүтэхгүй байгаа, шударга бус зүйлсийн хажуугаар нүдээ аньсан юм шиг, хараагүй юм шиг яваад байна. Тиймээс НҮДЭЭ НЭЭ!" гэлээ.

"НҮДЭЭ НЭЭ"-Д ТА ХЭРХЭН НЭГДЭХ ВЭ?

“Нүдээ нээ” стикер, футболк зэрэг бүтээгдэхүүнийг худалдаж авснаар та дараах алхмуудыг хүүхдийн төлөө хийхээ амлаж байгаа бөгөөд ашиг нь 100 хувь хүчирхийллийн эсрэг санд хуримтлагдах аж.

Хувь хүн, албан байгууллагын 3 амлалт:

  1. Би нүдээ нээснээр ямар ч үед, аль ч тохиолдолд хүүхдэд туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байна
  2. Би нүдээ нээснээр хүүхдийн хүчирхийлэл, эрх зөрчигдсөн тохиолдолтой таарвал сохор хүн мэт зөрөх биш 108 утсанд дуудлага өгч мэдэгдэх, 102 107 утсанд мэдээлэл өгөх болно.
  3. Би нүдээ нээснээр сайн аав, сайн хөрш, сайн ах эгч байхыг хүмүүст уриалж нэг ч гэсэн хүнд энэ талаар нөлөөлөх болно.

Жолооч тээврийн хэрэгслийн 3 амлалт:

  1. Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж суудлын бүсээ зүүх, бас тээвэрлэж яваа хүүхдээ суудлын бүсийг нь зүүлгэх болно. н
  2. Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж хүүхдийг хүндэлж гарцан дээр тэднийг түрүүлж гаргах болно.
  3.  Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж шаардлагагүй тохиолдолд дуут дохиог хэрэглэхгүй байхыг хичээж, авто хөдөлгөөнд соёлтой оролцох болно

Нүдээ нээсэн зочид буудлын 3 амлалт:

  1. Манайх бол нүдээнээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхэд зочид буудалд орж ирсэн тохиолдолд түүний бичиг баримт, хууль ёсны харгалзагчийг заавал шалгаж сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаад мэдэгдэх болно.
  2. Манайх бол нүдээнээсэн зочид буудал тийм учраас бид үргэлж зочид буудалдаа хяналтын камерыг 24 цагаар ажиллуулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх болно.
  3. Манайх бол нүдээнээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөг, гулгаа массаж, архи согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэхийн эсрэг тэмцэх болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан