gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бид Netflix-ийг хэрэглээд үзчихсэн учраас та заавал турших шаардлагагүй

А.Ихсанаа
Технологи
2016-01-08
0
Twitter logo

Өнгөрсөн шөнө Netflix компани дэлхий даяар үйлчилгээгээ нэвтрүүлж байгаа гэдгээ зарласан. БНАСАУ, БНХАУ, Крым, Сири зэрэг орнуудаас бусад бүх орны иргэд Netflix-ийн сангаас кино, телевизийн цуврал, баримтат кино, хүүхэлдэйн кино гэх мэт бүхий л контентуудыг үзэх боломжтой боллоо.

Тиймээс бид Netflix-ийг ашиглаж үзээд, ямар туршлага хуримтлуулсан болохоо тантай хуваалцахаар шийдсэн юм.

Бүртгүүлэх

Хамгийн хялбархан зүйл нь бүртгүүлэх байлаа. Ердөө л веб хөтөч дээрээ Netflix.com гэж бичиж ороод бүртгүүлэх товчийг дарна. Бүртгүүлэхийн тулд байнга ашигладаг цахим шуудангийн хаяг, олон улсын карт байхад хангалттай.

Ингээд өөрийн цахим шуудангийн хаягаа оруулж, нууц үгээ зохиогоод төлбөрийн системээ сонгоно. Нийтдээ 10 хүрэхгүй минутын ажил учраас төвөгшөөх зүйл байхгүй аж. Нээрэн төлбөрийн хэрэгслээ сонгоод бүртгүүлэх үед баталгаажуулах төлбөр гэж 1 ам. долларын шимтгэл авч байсан.

Netflix-д амжилттай бүртгүүлсний дараа гэр бүлийн гишүүн бүр өөрийн нэрээр хэрэглэгч үүсгэж болдог юм байна. Хүүхдэд зориулсан хэрэглэгчийн сонголтоос гадна нийт дөрвөн хэрэглэгч үүсгэж болох учир гэр бүлийн гишүүн бүр зөвхөн өөрийн хүссэн кино, цувралд үндэслэсэн жагсаалтыг харах аж.

Хэрэглэгчийн харилцах хэсэг

Хэрэглэгчийн харилцах хэсэг ойлгоход хялбар, цэгцтэй учраас хүссэн контентоо хайж олоход хялбар. Гэвч House of Cards-ыг албан ёсоор үзэхийг хүссэн хүсэл минь хэсэгтээ биелэхгүй нь гэдгийг ойлголоо.

“House” гээд хайлт хийж үзэхэд House of Cards биш харин “Том ээжийн гэр” гэдэг хэдэн жилийн өмнөх инээдмийн кино болон хэзээ нэгэн цагт гарч эхлэх “House of Terrace” гэдэг шинэ цуврал гарч ирэв.

Тэгэхээр үзэхийг хүссэн бүх контент минь байхгүй аж. Жишээлбэл “Django Unchained”, “Titanic”, “Memento” бүр “Starwars”-ын нэг анги ч байхгүй юм байна. Харин сүүлийн жилүүдэд гарсан, заримынх нэрийг ч мэдэхгүй кинонууд овоо хэд харагдсан.

Хайлт хийхэд амархан, гэвч хүссэн бүхэн байхгүй

Дүгнэлт

Ер нь бол Netflix ашиглана гэдэг сайхан. Гэхдээ Монгол хэрэглэгчдийн хувьд Netflix-д хэд хэдэн сул тал бий. Нэгдүгээрт энд байгаа ямар ч контент орчуулга байхгүй. Хоёрдугаарт таны үзэхийг хүссэн бүхэн энд бас л байхгүй. Гуравдугаарт төлбөрийн систем нь заавал олон улсын карт л дэмжинэ.

Мөн кино санд байгаа бүтээлүүд дунд шинэ кино ховор, зарим нэг үнэгүй үзэж болох контентууд хүртэл багтсан явдал нь тийм ч сайшаалтай зүйл биш юм. Жишээлбэл Youtube-ээр бүх ангийг нь үнэгүй үзэж болох "Video Game Highschool" цуврал энд байна.

Яг энэ технологи буюу OTT ашиглан үйлчилгээ явуулж байгаа Монгол үйлчилгээнүүд ч гэсэн бий гэдгийг санаарай. Onair.mn Монголчуудын хувьд ихэнх дотоодын сувгийг интернетээр үзэх боломжийг олгосон. 

Univision компанийн Look үйлчилгээ энэ ондоо багтаж хэрэглээнд нэвтэрч магадгүй. Түүнчлэн өөр бусад OTT үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа хэд хэдэн компани бий.

Бүр тодруулбал Mongolbox, Kinood, Youtube хүртэл бүгд л OTT технологи юм. Гол нь эдгээр үйлчилгээ үнэгүй учраас бид ялгаатай гэж боддог аж. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд "Хэрвээ та төлбөр төлөхгүй байгаа бол өөрөө бүтээгдэхүүн" гэсэн үгийг санаарай.

Гэхдээ шинэ хэрэглэгчид эхний нэг сар үнэгүй ашиглаж байгаа учир туршаад үзэхэд гэмгүй гэж зөвлөж байна.

Netflix гэж юу вэ?

Хэдэн жилийн өмнө кино прокат гээд газрууд байдаг байсандаа. Яг л тэр прокатны газар цахим хуудастай болоод түүгээрээ дамжуулан киногоо түрээсэлж байна гээд ойлгоход нэг их буруутахгүй. Технологийн дэвшлийн ачаар үүнийг OTT буюу “Over The Top” хэмээх технологи гэж тодорхойлдог.

Энэ нь та дуртай төхөөрөмж дээрээ, дуртай үедээ, дурын контентоо үзэх боломжтой гэсэн үг. Хамгийн том давуу тал нь та үзэхийг хүссэн контентоо заавал татаж авахгүйгээр, шууд үзнэ.

Гэртээ, цайны газарт, таксинд явж байхдаа гээд интернет сүлжээнд холбогдсон л бол гар утас, компьютер, таблет дээрээ шууд үзэх боломжтой.

Интернетэд суурилсан учраас хэтэрхий их дата үрэхээс сэрэмжлээрэй

Marco Polo киноны хэсгээс Netflix 

Хаа ч хэрэглэж болох хэдий ч хамаагүй хэрэглээд байвал таны интернетийн төлбөр тэнэчихсэн өндөр гарах вий. Айл өрхийн интернет хязгаар байхгүй учраас тэр тал дээр санаа зовох зүйлгүй. Харин гар утаснаасаа Дата ашиглаж орвол ганцхан кино таны сарын хэрэглээг давж болно. Учир нь Netflix дээр үзэх контентыг энгийн чанартайгаар үзэхэд нэг цагт 1GB дата, HD видео үзэхэд нэг цагт 3GB дата унадаг аж.

Сарын төлбөр + НӨАТ

Шинээр бүртгүүлж байгаа хэрэглэгчид эхний нэг сар үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглана. Харин таныг бүртгүүлснээс сарын дараа Netflix төлбөрийн нэхэмжлэл явуулж эхлэх аж. Тэгвэл сарын төлбөр нь хэд вэ?

Үнийн хувьд Netflix хэрэглэгчийн сонголтоос хамаарч 7,99 ам. доллар, 9,99 ам. доллар, 11,99 ам. долларын үнэтэй. Өнөөдрийн Монгол Банкны ханшаар тооцож үзвэл 16000, 19900, 23900 төгрөг аж.
 
Энэ мөнгийг төлөөд хэрэглэгч бүтэн сарын турш Netflix-ийн санд байгаа бүх контентыг хязгааргүй үзнэ. Гэхдээ баярлах эрт байна. Учир нь энэ үнэ татвараас өмнөх үнэ бөгөөд та аль багцыг сонгосноос хамаарч тодорхой хэмжээний татвар төлнө.
 
Үүнийг Cloud технологийн татвар гэх бөгөөд OTT үйлчилгээний компаниуд хэрэглэгчдээс НӨАТ авч байгаа хэрэг юм. Netflix энэ татварын хувийг бүс нутгаас хамааран өөр өөрөөр тогтоодог учир яг одоогоор хэдэн хувийн татвар төлөх  нь тодорхойгүй.
 
Тэгэхээр зөвхөн 16000-23900 төгрөг төлөхгүй нь. Гэхдээ эхний нэг сарын турш үнэгүй учир туршаад үзэхэд буруутах юу байхав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан